Валютын хадгаламж 4.1 их наяд болж, өмнөх сарынхаас 65.5 тэрбумаар нэмэгдэв | News.MN

Валютын хадгаламж 4.1 их наяд болж, өмнөх сарынхаас 65.5 тэрбумаар нэмэгдэв

Валютын хадгаламж 4.1 их наяд болж, өмнөх сарынхаас 65.5 тэрбумаар нэмэгдэв

Валютын хадгаламж 4.1 их наяд болж, өмнөх сарынхаас 65.5 тэрбумаар нэмэгдэв

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, төгрөгийн хадгаламж энэ оны есдүгээр сарын эцэст 15.1 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх сарынхаас 32.4 (0.2 хувь) тэрбум төгрөгөөр багасч, өмнөх оны мөн үеийнхээс 3.5 (30 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэн дүн юм.

Төгрөгийн хадгаламжийн 87.1 хувь (13.2 их наяд төгрөг) иргэдийн, 12.9 хувь (2.0 их наяд төгрөг) аж ахуйн нэгж, байгууллагынх аж. Валютын хадгаламж 4.1 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 65.5 (1.6 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэж, өмнөх оны мөн үеийнхээс нэг (19.6 хувь) их наяд төгрөгөөр багасчээ.

Яагаад бид хуримтлалтай болох шаардлагатай вэ?

Бидний амьдралд урт ба богино хугацааны төлөвлөж болох болон төлөвлөж болохгүй бэлэн мөнгөний хэрэгцээ шаардлага гардаг. Энэ үед нэг бол хуримтлалаараа, эсвэл зээл авах, эд хөрөнгөө худалдах байдлаар зохицуулах шаардлагатай болдог.

Мэдээж хамгийн сонгодог арга нь мөнгөн хуримтлалаараа гэнэтийн мөнгөний хэрэгцээгээ хангах юм. Өөрөөр хэлбэл, зээл авбал та зээлийн хүү төлөх хэрэгтэй болно. Эд хөрөнгө зарж борлуулан богино хугацаанд бэлэн мөнгөтэй болохын тулд магадгүй зах зээлийн үнээс хямдаар зарах шаардлага үүснэ. Иймээс гэнэтийн хэрэгцээ шаардлагад бэлэн байх, урт хугацааны хүсэл, зорилгодоо хүрэхэд хуримтлал чухал.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-12 185.220.101.36

>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж