"-35 хэм хүрч хүйтэрвэл Улаанбаатар хот хөлдөх эрсдэлтэй"

Хуучирсан мэдээ: 2021.11.12-нд нийтлэгдсэн

"-35 хэм хүрч хүйтэрвэл Улаанбаатар хот хөлдөх эрсдэлтэй"

"-35 хэм хүрч хүйтэрвэл Улаанбаатар хот хөлдөх эрсдэлтэй"

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эрчим хүчний салбарын зарим үйлдвэр, компаниудын 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл, өргөтгөл шинэчлэлийн төсөл, арга хэмжээний үйл явцтай танилцаж байна.


Энэ үеэр Эрчим хүчний сайд Н.Тавинбэх "Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт цахилгааны 16 эх үүсвэр барьж байгуулахаар тусгасан. Эдгээр нь ашиглалтад орсноор цахилгааны хүчин чадал 1820 МВт буюу 1-3 дахин нэмэгдэж, 3300 МВт болно. Улмаар өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангахаас гадна том төсөл, хөтөлбөрүүдэд эрчим хүч нийлүүлэх бүрэн боломжтой. "ДЦС-3″ ТӨХК-ийн дунд даралтын станцын ашиглалтын хугацаа дууссан, хэзээ л бол хэзээ зогсоход бэлэн.

Бид урьдчилж шинэчлэлт хийж чадах уу, эсвэл эвдрээд зогсох уу гэдэг асуудал үүснэ. Бүх үндсэн хийцийн ашиглалтын хугацаа дууссан. Турбо генератораар 220 мянган цаг буюу 25 жил ажиллах ёстой. Гэтэл одоогийн байдлаар 220-240 мянган цаг ажиллачхаад байна. Мөн 1966-1968 онд ашиглалтад орсон учраас үйлдвэрлэлээс хасагдсан, сэлбэг материал олдохгүйн зовлон их бий. Улаанбаатар хот хөлдөх эрсдэл дунд байна.  

Тиймээс "ДЦС-3″ ТӨХК-ийн дунд даралтын станцын оронд 150 МВт хүчин чадалтай хоёр станц барих төсөл эхлүүлсэн. Тэгэхээр дулааны ачааллыг шилжүүлэхийн тулд өндрийн станцыг 50 МВт-аар өргөтгөх шаардлагатай. Ингэж дулааны ачааллыг шилжүүлсний дараа дунд станцаа шинэчлэх дараалалтайгаар ажиллана" гэлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Ерөнхий сайдын хувьд өнөөдөр анхны төсвөө УИХ-аар батлууллаа. Энэ удаагийн төсөвт гурван агуулгыг онцолсон. Нэгдүгээрт, эрчим хүчний чадавхыг анхаарсан төсөв боллоо. Хоёрдугаарт, боомтуудыг авто болон төмөр замтай холбох, гуравдугаарт Улаанбаатар хотын түгжрэлийн үндсэн шийдлийг гаргахад чиглэсэн онцлогтой төсөв баталсан.

Монгол Улс өнгөрсөн хугацаанд боомтуудын хүчин чадлыг анхааралгүй орхиж ирсэн. Үүний үр дүнд Замын-Үүд боомтоос  хамааралтай болсон. Өөр өрсөлдөх боомтыг шийдэж чадаагүй. Өнөөдрийн байдлаар нийтдээ 27 боомт байгаа мөртлөө авто замаар ч холбож чадаагүй. Шулуухан хэлэхэд Улаанбаатарын төмөр замын хэдэн вагоноос Монгол Улсын экспорт хамаарч байна. Ирэх долоо хоногоос эдийн засгийг сэргээх эрхзүйн орчныг бүрдүүлэх асуудлыг Засгийн газар УИХ руу оруулна" гэв.

Эрчим хүчний салбар хүндхэн байдалд байна. Үнийг нь бид чөлөөлж чаддаггүй. Тийм учраас зээл авах тусам ашиггүй болдог. Улаанбаатар хот өдрөөс өдөрт өргөжин тэлж эрчим хүчний хэрэгцээ өсөн нэмэгдэж байна. Өвөл -30 хэм хүрч хүйтрэхгүй байгаа тулдаа Улаанбаатар хотын дулаан тасалдахгүй байна. Хэрэв -35 хэм хүрвэл Улаанбаатар хот хөлдөх эрсдэлтэй. Тиймээс зөвхөн хэлбэр бус агуулгын асуудал руу анхаарах зайлшгүй шаардлагатай байна. ОХУ-ын Ерөнхий сайдтай утсаар холбогдож, “ДЦС-3”-ын өргөтгөлийн талаар ярьсан.
“ДЦС-3”-ын дэд бүтцийг ашиглаж, ДЦС-5-ыг барих нь зүйтэй гэж үзэж байна. Нэг үгээр хэлбэл” ДЦС”-3-ийн хоёр блокын нэг нь ашиглах боломжгүй болсон учраас нураагаад суурин дээр нь “ДЦС-5”-ийг барина. Урьдчилсан техник эдийн засгийн үндэслэл гарсан. Үүнийг ОХУ-ын талтай ярьсан. Одоо хоёр талын салбарын яамдууд ажиллаж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д айлчлах үеэр энэ талаар мөн ярилцана.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж