Хятадын том хотуудад ирсэн жуулчид 56 хоног тусгаарлагдана

Хуучирсан мэдээ: 2021.11.12-нд нийтлэгдсэн

COVID-19

Хятадын том хотуудад ирсэн жуулчид 56 хоног тусгаарлагдана

Хятадын том хотуудад ирсэн жуулчид 56 хоног тусгаарлагдана

Хятадын умард нутгийн хотуудад ирсэн жуулчид Covid-19-ийн тохиолдлыг тэглэх стратегийн хүрээнд 56 хоног тусгаарлагдах тухай “The New York Times” мэдээлэв. Ингэхдээ зочид буудалд 28 хоног, гэртээ 28 хоног тусгаарлагдах аж.

Аравдугаар сарын дундаас хэрэгжиж эхэлсэн уг хязгаарлалтын дагуу жуулчид зочид буудлын өрөөнөөс огт гарах ёсгүй, зөвхөн хүргэлтээр хоол хүнсээ авахдаа хаалгаа нээх аж. Хэрэв зайлшгүй шаардлагаар зочид буудлаас гарвал нийтийн тээврийн хэрэгслээр зорчихгүй, хувийн халдвар хамгааллын дэглэмийг ягштал барих ёстой.

Жуулчдыг сүүлийн 28 хоногт давтан хоёр удаа шинжилгээнд хамруулна.

Умард хэсгийн Шэньянд өнгөрсөн долдугаар сараас хойш Covid-19-ийн тохиолдол нэмж бүртгэгдээгүй гэж "Синьхуа" агентлаг мэдээлсэн. Гэвч аравдугаар сард Хятад даяар өвчлөл 70 хувиар өсч, вирус хурдацтай хувьсах болсныг ДЭМБ-аас анхааруулсан тухай "Ройтерс" агентлаг мэдээлжээ.

Ухань хотод Covid-19-ийн анхны тохиолдол илэрснээс хойш хоёр жилийн дараа өнгөрсөн аравдугаар сард дахин өвчлөл бүртгэгдсэн. Улмаар Хятадын засгийн газар тус хотыг бүтэн хааж8 бүгдийг шинжилгээнд хамруулжээ.

Мөн Шанхай хотын Диснейлэндэд сүнсний баяр (Halloween)-ын үдэш Covid-19-ийн нэг эерэг тохиолдол илэрснээр тэнд байсан 34000 хүнийг саатуулж, шинжилгээнд хамруулсан байна.

Хятад улсад сүүлийн 24 цагийн дотор Covid-ийн 61 тохиолдол бүртгэгдэж, нэг хүн нас барсан тухай ДЭМБ өчигдөр мэдээлсэн юм.

Эх сурвалж: BUSINESS INSIDER
А.ГАНТУЛГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж