Үндэсний брэнд ₮ картыг чип технологид шилжүүллээ ​

Хуучирсан мэдээ: 2021.11.12-нд нийтлэгдсэн

Үндэсний брэнд ₮ картыг чип технологид шилжүүллээ ​

Монголбанк 2012 онд үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийг билэгдэн нэрлэсэн үндэсний брэнд ₮ картыг банкуудтай хамтран гаргах ажлыг амжилттай зохион байгуулж, зах зээлд нэвтрүүлснээс хойш 2021 оны II улирлын байдлаар төлбөрийн картын нийт зах зээлийн 59.4 хувийг ₮ карт эзэлж байна.

Монголбанк нь төлбөрийн системийг хөгжүүлэх, боловсронгуй болгох зорилтын хүрээнд банкуудтай хамтран соронзон туузтай ₮ картыг олон улсын жишигт нийцсэн EMV чип технологид амжилттай шилжүүллээ. Ингэснээр соронзон туузтай картын мэдээллийг хуулбарлах, дуураймал картаар гүйлгээ хийх эрсдэл буурч, ₮ картын нууцлал, аюулгүй байдал сайжирч, картыг зайнаас уншуулах боломжтой болохын зэрэгцээ карт эзэмшигч  төлбөр тооцоогоо чиптэй картаар гүйцэтгэхэд илүү хялбар, хурдан боллоо.

Түүнчлэн, чиптэй ₮ картад суурилсан QR кодоор гүйлгээ хийх, ₮ картын мэдээллийг токенжуулах (tokenization) суурь тавигдлаа. Мөн, карт эзэмшигч ₮ картаараа нийтийн тээвэр, автомашины зогсоол, замын төлбөр гэх мэт үнийн дүн багатай гүйлгээнд пин код ашиглахгүйгээр картаа зайнаас уншуулж төлбөр тооцоогоо хийх боломж бүрдэж байна.

Эх сурвалж: монголбанк

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж