Хонгконгийн вэб сайтуудад хандсан "Apple"-ийн хэрэглэгчдийг хакерджээ

Хуучирсан мэдээ: 2021.11.12-нд нийтлэгдсэн

Хонгконгийн вэб сайтуудад хандсан "Apple"-ийн хэрэглэгчдийг хакерджээ

Хонгконгийн вэб сайтуудад хандсан "Apple"-ийн хэрэглэгчдийг хакерджээ

Хакерууд өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр Хонгконгод төвтэй хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон ардчиллыг дэмжигч вэб сайтуудад зочилсон "Apple"-ийн төхөөрөмжүүдэд халдсан. Хакерууд боловсронгуй гэгдэх macOS болон iOS үйлдлийн системийн алдааг ашиглан дайралт хийжээ. Уг дайралт өргөн сүлжээ үүсгэж, ямар ч "iPhone", эсвэл "Mac" дээр арын хаалга байрлуулж, уг хуудсуудын аль нэгд нэвтрэхэд тухайн төхөөрөмж вирустдэг байна.

"Google" компанийн Аюулыг дүгнэн шинжлэх судалгааны баг Пүрэв гаригт гаргасан тайландаа хакеруудын дайралт хурдтай өргөн хүрээ хамарч, урьд өмнө үзэгдээгүй арга технологи ашигласан гэв.

"iOS" болон "macOS"-ийн халдлагууд өөр өөр байсан ч ерөнхий зарчим нь адил байв. TAG нь "iOS" үйлдлийн системийг бүхэлд нь захирч чадахгүй ч хакерууд iOS MACOS-д байх "Safari" интернэт хөтчийн сул талыг ашиглажээ. "MacOS" хувилбарт "WebKit"-ийн сул талыг мөн ашигласан байна.

Үүний эсрэг "Apple" компани 2021 оны туршид үйлдлийн системийн бүх төрлийн шинэчлэлийг хийжээ. "macOS"-д халдсан тухайд Пангу лабораторийн дөрөв болон долдугаар сард болсон бага хурлын хэлэлцүүлгээр танилцуулж байв.

Судлаачид уг программыг "Маш нарийн боловсруулсан, өргөн цар хүрээтэй программ хангамж инженерчлэлийн бүтээгдэхүүн бололтой" гэж онцлоод, "Модуль загварыг үзэхэд бүрэлдэхүүн хэсгүүд ялгаатай орон зай цаг харгалзахгүй зэрэг халдах чадвартай" гэв.

"Google Tag"-ийн захирал Хантли хэлэхдээ "Бид хэрэглэгчдийнхээ аюулгүй байдлыг хэзээд нэн тэргүүнд тавина. Гэвч эдгээр халдлагууд огт тохиолдохгүй гэсэн баталгааг хэн ч өгч чадахгүй. Өртсөн тохиолдолд харин судлах, шинжлэх, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар илүү мэдээлэл цуглуулж, аюулгүй байдлаа хангах, зогсолтгүй сайжруулалт хийсээр байх болно" гэжээ.

"Apple"-ийн тоног төхөөрөмжүүд өдий хүртэл найдвартай, хамгаалалт сайтай, үйлдлийн систем доголдох асуудал багатайгаараа алдартай ч "iPhone" ухаалаг утас болон "Mac" компьютеруудын эмзэг талыг хакерууд олж, ашиглах болсноор энэ ойлголт улам бүр суларч байна. Хакеруудын цар хүрээ тун өргөн буйгаас үзэхэд тэд цөөн үнэ цэнэтэй байны араас бус, нийтийг хамарч халдахад бэлэн буйг илтгэжээ.

Эх сурвалж: WIRED
А.ГАНТУЛГА 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж