Энэ жилийн Баллон д’Орын эзний талаар хэн юу ярив?

Хуучирсан мэдээ: 2021.11.12-нд нийтлэгдсэн

Энэ жилийн Баллон д’Орын эзний талаар хэн юу ярив?

Энэ жилийн Баллон д’Орын эзний талаар хэн юу ярив?

Баллон д’Ор буюу Алтан бөмбөгийн эзэн өнгөрсөн жил тодроогүй учир энэ жил илүү хүлээлттэй байх нь гарцаагүй. Манай гаригийн шилдэг хөлбөмбөгчийг тодруулдаг энэхүү арга хэмжээ арваннэгдүгээр сарын 29-ний өдөр болно. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр Лионель Месси энэ шагналыг долоо дахь удаагаа хүртэнэ, дүн нь задарчихсан гэж шуурч байсан ч зохион байгуулагчид худал болохыг мэдэгдсэн. Энэ жилийн Алтан бөмбөгийн эзэн хэн бэ? Энэ талаар хөлбөмбөгийн тамирчид, дасгалжуулагчид юу ярьсан бэ?

Роналдо: Карим Бензема

“Ямар ч эргэлзээгүй, миний хувьд Баллон д’Орын эзэн бол Бензема. Тэр бол арван жилийн турш өндөр түвшинд тоглож буй гайхалтай довтлогч, аварга”

Жоржо Кьеллини: Жоржиньо

“Жоржиньог Баллон д’Ор хүртэнэ гэж итгэж байна. Учир нь тэр бол миний найз. Би тэр шагналыг итали хүнийх болно гэж мэдэрч байна. Жоржиньо бол манай схемийн гол түлхүүр. Түүний ачаар бид олон ч тоглолтод хожсон. Түүнтэй хамт хоёр бэлтгэл хийгээд, би түүний гайхалтай тоглогч болохыг хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ тэр Манчинигийн ачаар шилдэг тоглогч болсон”

Кевин де Брюйне: Роберт Левандовски

“Сүүлийн хоёр жилийг харвал би Баллон д’Орыг Левандовскид өгөх байсан”

Жерард Пике: Лионель Месси

“Баллон д’Орын эзэн үү? Хэрэв тэд шагналын шалгуураа солиогүй бол Месси дахиад л хүртэнэ. Дэлхийн хамгийн шилдэг тамирчин энэ шагналыг хүртэх бол мөн л Месси хүртэнэ”

Зинедин Зидан: Карим Бензема

“Карим яг одоо үүлэн дээр байна. Би түүнд Баллон д’Орыг өгмөөр байна. Тэр үүнийг хүртэх эрхтэй. Тэр бол гайхалтай тамирчин түүнийг дасгалжуулах нь нэр төрийн хэрэг байсан. Карим талбай дээр хийж болох бүхнийг мэддэг. Түүнийг алтаар бүрсэн бөмбөг хүртэнэ гэж найдаж байна”

Марко Вератти: Жоржиньо эсвэл Лионель Месси

“Зөвхөн Жоржиньо, Месси гэсэн л сонголт байх ёстой. Европын бүхий л тэмцээнд түрүүлсэн тамирчинд өгнө гэвэл тэр нь Жоржиньо. Харин бусдаасаа илүү, надтай адил сая сая фэнд баяр баясал, таашаал өгдөг хүнд өгнө гэвэл тэр хүн нь Месси”

Маурисио Почеттино: Лионель Месси

“Мессид л энэ шагналыг өгөх хэрэгтэй. Ямар ч эргэлзээгүй. Би Левандовскиг хоёрт, Роналдог гуравт оруулна”

Фрэнк Лебёф: Лионель Месси л биш

“2000 болон 2006 онуудад Зидан тоглолтоос хөөгдсөн гэх шалтгаанаар Баллон д’Ор хүртээгүй. Месси ч Испанийн супер цомд улаан хуудас хүртэн, талбайгаас хөөгдсөн. Ямар ч ялгаагүй. Зизуд өгөөгүй байж одоо Мессид өгөх нь утгагүй.

Педри: Лионель Месси

“Энэ миний шийдэх боломжгүй асуудал байна. Шийддэг хүмүүс нь хэнд шагналаа өгөхөө мэдэж байгаа байлгүй. Хэрэв би шийддэг байсан бол миний сонголт үргэлж Месси байх байсан"

Яго Аспас: Роберт Левандовски

“Надад Бензема таалагддаг ч би энэ шагналыг Левандовскид өгнө”

Роналд Куман: Лионель Месси

“Гайхалтай улирлыг өнгөрүүлсэн, Копа Америкад түрүүлсэн гэдэг утгаараа Месси бол гол нэр дэвшигч. Миний хувьд түүнийг энэ жил алтан бөмбөгийн эзэн болох хамгийн магадлалтай хүн гэж үзэж байна”

Юлиан Нагельсман: Левандовски

“Левандовски өнгөрсөн жил Баллон д’Ор хүртэх байсан юм. Миний бодлоор тэр энэ жил ч хүртэх эрхтэй. Сүүлийн гурван жил түүн шиг тоглосон хөлбөмбөгч үгүй”

1960 оны Баллон д’Орын эзэн Луис Суарез: Левандовски

“Баллон д’Ороо зүгээр л Левандовскид өг. Хэрэв тэгэхгүй бол би өөрийнхийгөө өгнө”

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж