"13 хоног тархалтыг барьж чадвал 500 руу орох боломжтой" | News.MN

"13 хоног тархалтыг барьж чадвал 500 руу орох боломжтой"

"13 хоног тархалтыг барьж чадвал 500 руу орох боломжтой"

"13 хоног тархалтыг барьж чадвал 500 руу орох боломжтой"

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Тэрбээр халдварын хоногт бүртгэгдэх тохиолдлын тоо буурч байгаа нь вакцины нэмэлт тунгийн үр дүн гэдгийг онцлов. О.Батбаяр "Сүүлийн өдрүүдэд 1000-аас доош халдварын тохиолдол батлагдаж байна. Тиймээс энэ хэвээр дахин 13 хоног халдварын тархалтыг барьж чадвал Covid-19 цар тахлын тохиолдлын тоо хоёр дахин буурч, 500 руу орох боломжтой. Хамгийн гол нь иргэд нэмэлт тунгаа идэвхтэй хийлгэх нь чухал. Дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэхтэй холбоотойгоор цэгүүд 20:00 цаг хүртэл ажиллаж байна" гэв.

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 11-ний өдрийн байдлаар Covid-19-ийн эсрэг вакцины эхний тунд 54, хоёр дахь тунд 178, гурав дахь тунд 3866, нийт 4098 иргэн хамрагджээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын эхний тунгийн хамрагдалт 74.7 хувь, хоёр дахь тунгийн хамрагдалт 71.1 хувьтай байна. Зорилтот бүлгийн буюу 2962 (24.9 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67672 (76.1 хувь), 16-17 насны 26697 (78.6 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.

Орон нутгийн хувьд зарим аймаг нэмэлт тунд маш идэвхгүй хамрагдаж байгааг анхаарч ажиллана гэж ЭМЯ-наас мэдээллээ. Мөн улс орнууд хилээ нээж байгаа учир хэрэв гурав дахь тунг хийлгэсний дараа гадагшаа зорчих бол тухайн улсын тавьж байгаа шаардлагыг хангахгүй байгаа тохиолдолд холбогдох байгууллагуудад хандаж, шаардаж байгаа вакциных нь бүрэн тунг хийлгэх боломж байгаа эсэхийг яамнаас судалж буй юм байна.

Covid-19-ийн өндөр тархалттай байх үед ихэнх эмнэлэг иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлсэн. Үндэсний томоохон эмнэлгүүд бүгд Covid-19-ийн тусламж, үйлчилгээ үзүүлж, ор дэлгэсэн бол арваннэгдүгээр сарын 15-наас томоохон эмнэлгүүд үндсэн тусламж үйлчилгээ дээрээ түлхүү төвлөрөх болно гэж онцоллоо.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-12 49.0.142.2

Тархалтыг барина гэж худлаа бна шүү Бүгд өвдөөд дуусч бнх

Avatar

Зочин 2021-11-12 185.220.101.36

***** Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

За за 2021-11-12 66.181.184.110

Хэн тархалтыг бариад байгаа юм хуцах юм аа ихэнх нь өвчлөөд дуусаж бн за

Avatar

Зочин 2021-11-12 59.153.115.234

13 хоног , дараа нь 21 болнр тэгээд болохоо байлаа гээд орилно

Avatar

Зочин 2021-11-12 202.126.88.237

Хятадад өнгөрсөн 24 цагт 61 тохиолдолд илэрч 1 хүн нас барсан гэнэ. Манайд болохоор 1000 гаруй тохиолдол илрээд 10 гарч нас бараад байх юм??? Ерөөсөө ойлгохгүй юм. Тайлбарлаад өгөх хүн байна уу?

Avatar

zochin 2021-11-12 66.181.177.140

3r tung hiilgej baigaa humuust vaktsini hugatsaag 12sard duusna gej helj bna lee. hugatsaa ni barag duuch baigaa vaktsin shahah gej unen tenegtej bnaa neeree.ugaasaa bugd barag tuschihaad bhad, shinjilgee ogch burtgeld oroogui, medegdehgui tusaad ungursun geed ochoon l hun bgaz.kk

Avatar

Зочин 2021-11-12 43.228.129.131

Бариад байх юм бол байхгүй, угаасаа бүгдээрээ тусцоон. Анхнаасаа үлдэх нь үлд, үхэх нь үхгээд л орхичихгүй дэ

Avatar

zochin 2021-11-12 203.91.115.243

Дотроо сайхан мөрөөдлөө ч гаднаа хяналтгүй алдсан нэр зүгээд байвал хэрэг байгаамуу

Avatar

Хэхэ 2021-11-12 80.43.68.84

Төсвийн байгууллагад юм шахаж шимж амьдрахаа болчих лдоо. Яана даа энэ нөхөр!

Avatar

Зочин 2021-11-12 202.55.188.38

Boltugai boltugai

Avatar

Зочин 2021-11-12 202.55.188.93

Chi erdemten bishee chi sain uzmerch esvel zun bilegten

Avatar

Зочин 2021-11-12 192.82.70.237

Эм, тариа, вакцины наймаачин.

Avatar

Зочин 2021-11-12 150.129.141.25

Монгол Улсад өвчин буурч, Монголчуудын эрүүл мэнд, амь насанд учрах аюул багасахаар, учиргүй уурлаж элдвээр дайрч байгаа нөхдийг судлаж байгаа гэсэн, зөвдөө

Avatar

Зочин 2021-11-12 192.82.70.237

Битгий худлаа х** өө.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж