Бээжин хотноо ирэх хоёрдугаар сарын 4-нөөс 20-ны хооронд өвлийн Олимпийн наадам болно. Тус наадмыг авлига, мансууруулах бодис, цар тахлын тархалт болон бусад эрсдэлгүй зохион байгуулахын тулд шалгалтын тусгай баг байгуулжээ. Хятадын дарга Ши Жиньпин өвлийн олимпийг “нээлттэй, ногоон, иж бүрэн, авлигагүй” амжилттай зохион байгуулахыг хүсч байгааг ХКН-ын Сахилгын хяналтын төв комиссоос мэдэгдэв.
Авлигын эсрэг тэмцлийг удирдаж буй Сахилгын хяналтын төв комиссоос Бээжингийн олимпийг зохион байгуулах явцад хяналт шалгалт явуулах тусгай баг байгуулсан аж. Тусгай баг нь тэмцээнд оролцох тамирчдыг сонгох, зэрэг ахиулах, албан ёсны үйл ажиллагааг зохион байгуулахтай холбоотой авлига өгч, шаардлагагүй зардал гаргаж буй эсэхийг хянаж, шалгах юм байна. Улмаар хяналт, шалгалтын багийн гишүүдийг Хятадын үндэсний спортын удирдах газар, допинг, санхүүгийн асуудал хариуцсан нэгж зэрэг газруудад ажиллуулан, өдөр бүр мэдээлэл авч ажиллах аж.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ