Эрээн 14 хоногийн дараа хилээ нээх үү?

Хуучирсан мэдээ: 2021.11.12-нд нийтлэгдсэн

Эрээн 14 хоногийн дараа хилээ нээх үү?

Эрээн 14 хоногийн дараа хилээ нээх үү?
БНХАУ-ын Эрээн хот Covid-19-ийн улмаас аравдугаар сарын 14-нөөс эхлэн хөл хорио тогтоосон. Эрээний Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах шуурхай штабаас тус хотын зургаан хороолол, хатуу хөл хориотой байсан 84 бүсийн хяналтын дэглэмийг арваннэгдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн сулруулж байгаагаа мэдэгдсэн. Дэглэм суларснаар эдгээр дүүрэг, бүсийн иргэд гэрээсээ гарах, тухайн дүүрэг, бүсийн нутаг дэвсгэрт зорчих боломжтой болжээ. 
"Өнөөдрийн байдлаар Эрээн хотын хэмжээнд хөл хорионы дэглэм хэвээр үйлчилж, дэлгүүр үйлчилгээний газрууд хаалттай хэвээр байна. Эрээн хотод  Covid-19-ийн тохиолдол дахин бүртгэгдэхгүй бол 14 хоногийн дараа хотын хөдөлгөөнийг бүрэн нээхээр төлөвлөж байна. Үүний дараагаар Эрээн боомтын авто замын үйл ажиллагааг сэргээнэ" гэсэн мэдээллийг Гадаад харилцааны яамнаас өглөө. 
Дашрамд дурдахад, арваннэгдүгээр сарын 8-нд Тяньжин болон Эрээн, Замын-Үүд боомтод гацсан “Барс”, “Нарантуул” захын 14 аж ахуйн нэгжийн эхний ээлжийн долоон вагон ачаа буусан юм. Тодруулбал, Тяньжинд гацаад буй чингэлгийг энэ сардаа татан авахаар болсон талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дуулгасан. Өнөөдрийн байдлаар Тяньжин боомтод Монгол руу ачигдах 4800 гаруй чингэлэг байгаа аж. 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж