ЭМЯ: 5-11 насныхан “дельта”-гаар халдварласан тохиолдол өсч байна | News.MN

ЭМЯ: 5-11 насныхан “дельта”-гаар халдварласан тохиолдол өсч байна

Хуучирсан мэдээ: 2021.11.12-нд нийтлэгдсэн

ЭМЯ: 5-11 насныхан “дельта”-гаар халдварласан тохиолдол өсч байна

Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас долоо хоног бүрийн Баасан гаригт Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг нэгтгэн хүргэж байгаа билээ. Өнөөдрийн мэдээллээр халдварын тархалт буурч байгаа нь гуравдугаар тунтай холбоотой бөгөөд нэмэлт тунд хамрагдах иргэд нэмэгдсэнээр өвчлөлийн хүндрэл ч буурахыг онцолсон юм.

Манай улсад вакцины нэмэлт тунгийн дархлаажуулалт 15 хувь давжээ. Үүнтэй холбоотойгоор шинээр илэрсэн тохиолдлын тоо өнгөрсөн долоо хоногт 26.3 хувиар буурсан байна. Шинжилгээнд эзлэх эерэг хариу 18.1 хувиар буурчээ. Мөн нас баралт 20 орчим хувиар буурчээ.

"ВАКЦИНЫ НЭМЭЛТ ТУНГИЙН ҮР ДҮНД НАС БАРАЛТ 20 ХУВИАР БУУРСАН"

Эмнэлгүүдэд 14 хоногийн өмнө 17392 хүн хэвтэн эмчлүүлж байсан бол өнөөдөр 10727 болж, эмнэлэгт хэвтэж байгаа хүний тоо 38.3 хувиар буурсан байна. Энэ нь тохиолдлын тоо буурсантай холбоотой аж. Тодруулбал, маш хүнд хүний тоо 37 хувиар, хүнд хүний тоо 40 хувиар, хүндэвтэр хүний тоо 30 хувиар, хөнгөн хүний тоо 45 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй гарчээ.

Халдварын оргил үед улсын хэмжээнд эмнэлэгт 22400 хүн хэвтэн эмчлүүлж байсан бол өнөөдөр 50 хувиар буурсан байна.

ЭМЯ-наас мэдээлснээр, Covid-19 тархсан хоёр жилд амьсгалын замын өвчин буурсан байна. 2019-2020 онд бүртгэгдсэн амьсгалын замын өвчин буурсан үзүүлэлттэй байсан бол 2021 онд ч ийм зүйл ажиглагдаж байгаа аж. Энэ нь амны хаалт зүүж, гараа угааж хэвшсэнтэй холбоотой гэж үзэж байна.

"ГЭР БҮЛ ДЭХ ЭРСДЭЛ БУУРСАН САЙН ҮР ДҮНТЭЙ БАЙНА"

УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.БАТБАЯР:

-Халдварын тархалт энэ хэвээр үргэлжилбэл тохиолдлын тоо 13 хоногт хоёр дахин буурах боломжтой. Монгол Улс нийт зорилтот бүлгийн 15 хувийг вакцинд хамруулснаар тохиолдлын тоо буурч, гэр бүл дэх эрсдэл буурсан сайн үр дүнтэй байна. Мөн эмнэлгийн орны нөөц тодорхой хэмжээнд шийдэгдэж байна.

Сүүлийн үед халдварын тархалт дархлаажуулалтад хамрагдаагүй бүлэг рүү чиглэх магадлал өндөр болсон. Тухайлбал, 5-11 насны хүүхдүүд эрсдэлтэй бүлэгт хамаарч байна. 5-11 насныхан “дельта” хувилбараар өвдөх тохиолдол өсч байна. 

Энэ нь зөвхөн манай улсын биш, дэлхий нийтэд тулгамдаж байгаа асуудал. Одоо томуугийн үе эхэлсэн учраас хүүхдүүдэд томуугийн вакцин хийж байна. Тиймээс эрсдэлээс үр хүүхдээ хамгаалж, хувийн ариун цэвэр, халдвар хамгааллын дэглэмийг сайтар хэвшүүлэх шаардлагатай байна.

Өнөөдрийн байдлаар нэгдүгээр тунд нийт 2.2 сая иргэн хамрагдсан. Харин дархлаа сэргээх нэмэлт тунд нийт 484 мянган иргэн хамрагдаад байна. Энэ нь зорилтот бүлгийн 24 хувь. Гэхдээ зарим аймгуудад вакцины хамрагдалт маш муу байгааг анхаарах хэрэгтэй.

COVID-19-ИЙН УЛМААС НИЙТ 1786 ХҮН ЭНДЭЭД БАЙНА

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 875 иргэн Covid-19-өөр халдварласан нь PCR шинжилгээгээр батлагджээ. Ингэснээр өнөөдрийн байдлаар, нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 372387 болж байна.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 563 нь Улаанбаатар хотод, 312 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд Covid-19-ийн улмаас 41-80 гаруй насны есөн хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар Covid-19-ийн улмаас нийт 1786 хүн эндээд байна.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 10 727 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй бол хөнгөн хэлбэрийн оноштой 28029 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-12 185.220.101.36

*** Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-11-12 159.89.137.29

Хэхэ, яахаараа заавал яг тухайн насныханд вакцин шахах болохоор тэр бүлгийнхний дунд ихсээд байна гэж бичдэг юм бол доо? Логикийн хувьд бол шууд ойлгомжтой, вакцин шахах төлөвлөгөө, даалгавраа гүйцээх гэсэн хорон явуургүй арга гэж харж байна.

Avatar

Зочин 2021-11-12 64.119.17.254

5-11 насны хүүхдүүд эрсдэлийн бай болж байхад Боловсролын яам нь бүх нийтээр танхимын хичээлд шилжинэ гэсэн юм яриад байж байдаг??!! Төр засгийн баримталж байгаа чиг баримжаа зохицолдож байна уу???

Avatar

Зочин 2021-11-12 192.82.70.237

Хугацаа нь дууссан гологдол вакцинаа хүүхдүүдэд үхрийн дозоор шахах нь дээ.

Avatar

Зочин 2021-11-12 202.21.127.164

Улирлын томуугийн ванкцинд өндөр настангуудаа хамруулах арга хэмжээ авна уу

Avatar

Заагч 2021-11-12 202.9.47.46

Хог вирус хятад вакцин ч Монголчуудыг алсаар хог данжаад хятад устаасай.

Avatar

ХУДЛАА МЭДЭЭ: ВАКЦИН ХҮҮХДЭД ХИЙХ ГЭЖ АЙЛГАХ ОРОЛДЛОГО 2021-11-12 90.79.28.46

ХУДЛАА МЭДЭЭ: ВАКЦИН ХҮҮХДЭД ХИЙХ ГЭЖ АЙЛГАХ ОРОЛДЛОГО

Avatar

Зочин 2021-11-12 192.82.70.237

ДЭМБ 3-р тунг зөвшөөрсөн юм уу?

Avatar

зочин 2021-11-12 64.119.19.151

тэр ямар хамаатай юм бэ оркоо, 3 тун хийлгээд халдвар буурч байгааг хараад ойлгохгүй бол чиний тархи коронодсон бна

Avatar

Вакцин хийлгэсэн хүмүүс халдвар 5-14 дахин илүү халдвар авч тарааж байгаа 2021-11-12 90.79.28.46

Вакцин хийлгэсэн хүмүүс вакцин хийлгээгүй хүмүүстэй харьцуулахад 5-14 дахин илүү халдвар авч тарааж байгаа судалгах английн эрдэмтэд хэвлүүлсэн

Avatar

Зочин 2021-11-12 150.129.141.25

Монголчууд халдвар авах нь багасаж, эндэгдэл нь буурахаар уурлаж дургүйцэж элдвээр дайрдаг этгээд нь хаанахын, ямар зорилготой, хэн гэгч байдаг байнаа!!!!

Avatar

Зочин 2021-11-12 150.129.141.25

Энэ муухай өвчин буурахад юунд нь дургүйцдэг юм бол оо,
Монгол хүн бол баярламаар л юм,
Харлуулж гэдсээ тэжээдэг, тэжээдэг гэхэд энэ арай хэтэрнээ,
Холбогдох нөхөд хяналтандаа авсан л гэдэг, бас ч цөөрч л байгаа гэдэг, бүү мэддээ

Avatar

Зочин 2021-11-12 192.82.70.237

Хугацаа нь дууссан, гологдол вакцинаа шахах гээд л чичрээд байна уу?

Avatar

зочин 2021-11-12 64.119.19.151

монголоос зайл оркоо.

Avatar

ард түмэн 2021-11-12 202.126.89.114

5-11 насны хүүхдүүдээ яаралтай вакцинжуулаачээ

Avatar

Зочин 2021-11-12 192.82.70.237

За, битгий худлаа хуцацгаагаад бай!

Avatar

зочин 2021-11-12 64.119.19.151

монголоос зайл оркоо, чам шиг оркууд монголд гай болж бна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж