1989 оноос хойш НҮБ-ийн санаачлагаар дэлхийн ихэнх улс орнууд “Дэлхийн чанарын өдөр”-ийг арваннэгдүгээр сарын 2 дахь долоо хоногт тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд энэ жил Манай улс “Чанар-тогтвортой хөгжил” уриан дор Үндэсний чанарын чуулганыг Шадар сайдын ивээл дор зохион байгууллаа.
Уг үндэсний чуулганаас “АПУ Дэйри” ХХК-ны Сайн актив брэнд “Шилдэг бүтээгдэхүүн” шагналыг авлаа. Сайн актив брэндийг Монголын зах зээлд анх удаа дэлхийн алдарт Хансен компанийн патенттай LGG пробиотик пробиотик хөрөнгөөр МОНГОЛД АНХ УДАА үйлдвэрлэсэн. Энэхүү йогурт нь 1 граммдаа 100 сая ашигтай бактеритэй бөгөөд энэхүү йогуртыг хэрэглэснээр :
- Дархлааг эсийн түвшинд сэргээж, харшлаас хамгаална.
- Ходоод гэдэсний хэвийн орчинг хангана.
- Бие организмыг идэвхтэй, эрч хүчтэй болгоно.
- Антибиотикт дарангуйлагдсан ашигтай бактерийг сэргээнэ.
АПУ компани нь 2014 онд Сүүний үйлдвэр анх байгуулсан бөгөөд 2017 оноос эхлэн АПУ ДЭЙРИ нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулан 4 брэндийн 46 нэр төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Бид 1200 гаруй малчид фермерүүдээс өдөрт 70-80 тонн сүү, жилд 11-15 сая литр сүү цуглуулж 4000 гаруй харилцагчаар дамжуулж Монголынхоо 3 сая гаруй иргэнд хүргэж байна. Мөн бид борлуулалтаа жил ирэх тусам ахиулах зорилт тавин ажилладаг. Бид Монгол Улсын сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлийн 35 хувийг дангаар хангаж байна. Тиймдээ ч олон улсын чанарын гэрчилгээ болох FSSC 22000 ISO 22000 , ISO 22002-1 стандартын дагуу бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна.
Холбоотой мэдээ