Нээлттэй ажлын байрны зар

Хуучирсан мэдээ: 2021.11.12-нд нийтлэгдсэн

Нээлттэй ажлын байрны зар

Дуусах цаг, огноо: 2021 оны 11 дүгээр сарын 29ий 17.00 цаг

  1. ХҮНИЙ НӨӨЦИЙН МЭРГЭЖИЛТЭН

Хүний нөөцийн мэргэжилтэн нь Хүний нөөцийн менежерийн шууд удирдлага дор Монголын МСС-ийн хүний нөөцийн сонгон шалгаруулалт, ирц, ажлын цагийн бүртгэл, ажилтнуудын баримт бичгийн бүрдлийг хариуцан, хүний нөөцтэй холбоотой үйл ажиллагаа болон уулзалтуудыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж ажиллана.

Үндсэн ажил үүрэг

  • Монголын МСС-ийн төсөл хөтөлбөрийн боловсон хүчний хэрэгцээ шаардлагад нийцүүлэн нээлттэй ажлын байрны зар гаргахаас ярилцлага товлох хүртэл шаардлагатай бүх ажил үүргийг гүйцэтгэх ба ингэхдээ баримт бичгийг зохих ёсоор бүрдүүлж, цаг тухайд нь гүйцэтгэх.
  • Хүний нөөцийн менежерт хүний нөөцийн бодлого, дүрэм журмыг боловсруулах, шинэчлэх, хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлэх.
  • Монголын МСС-ийн нэрийн өмнөөс МСК-ын хэм хэмжээ, Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, дүрэм журамд нийцүүлэн ирц, ажлын цагийн бүртгэлийн журмын биелэлтийг хангах, цалин хөлс, тэтгэмж тооцох болон хүний нөөцийн бусад чиг үүргийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах.
  • Монголын МСС-ийн ажилтнуудын хувийн хэрэг, бусад мэдээллийг бүрдүүлэн хадгалж, тухай бүр шинэчлэх ба тэдгээрийн нууцлал, зохист хэрэглээг хангах.
  • Монголын МСС-ийн ажилтнуудад зориулсан сургалт, мэргэжлийн хөгжлийн хөтөлбөрүүдийг боловсруулах ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлэх.

Шалгуур үзүүлэлт

Боловсрол:

  • Хүний нөөцийн удирдлага, бизнесийн удирдлага болон ижил төстэй бусад чиглэлээр бакалаврын буюу түүнээс дээш зэрэг эзэмшсэн байх.

Ажлын туршлага:

  • Хүний нөөцийн сонгон шалгаруулалт зохион байгуулах, хүний нөөцийн бодлого, дүрэм журмыг боловсруулах, хэрэгжүүлэх зэрэг хүний нөөцийн удирдлагын чиглэлээр таван (5) жил ба түүнээс дээш ажилласан туршлагатай байх.
  • Олон улсын хүний нөөцийн менежментийн стандартын тухай ойлголттой байх.
  • Хүний нөөцийн удирдлагын баримт бичгийг боловсруулах, зохицуулах, хянах, ажлын үр дүнг чанарын өндөр түвшинд гүйцэтгэх туршлагатай.

Хэлний мэдлэг:

  • Монгол, англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай (англи хэлний ILR Level 3 буюу түүнээс дээш чадвартай) байх.
  1. ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ТУСЛАХ

Гүйцэтгэх захирлын туслах нь Гүйцэтгэх захирлын хуваарь, ажлын урсгал, харилцаа холбоонд хяналт тавьж, зохион байгуулах ажлыг хариуцна. Энэхүү ажлын байр нь Гүйцэтгэх захирлын ажилд дэмжлэг үзүүлэхэд нээлттэй харилцаа холбоог тогтсон захиргааны мэдлэг, туршлага болон мэдээллийн нууцлалын журмын дагуу ажиллана.

Үндсэн ажил үүрэг

  • Гүйцэтгэх захиралд ажил үүргээ гүйцэтгэхэд нь шаардлагатай захиргаа, аж ахуй, зохион байгуулалтын цогц дэмжлэг үзүүлэх.
  • Гүйцэтгэх захиралд хандсан бүх захидал харилцаа, хүсэлтийг бүртгэж, ач холбогдлын эрэмбээр цаг тухайд нь танилцуулан шийдвэрлүүлэх.
  • Гүйцэтгэх захирлын өдөр тутмын уулзалт, ажлын хуваарийг тухайн үеийн ажлын шаардлага, ач холбогдол, харгалзах талуудын ажлын уялдаа холбоог харгалзан боловсруулж, шаардлагатай мэдээлэл, материалыг сэдвийн дагуу бэлдэх.
  • Монголын МСС-ийн нэгж, хэсгүүдийн хоорондох мэдээллийн урсгалыг саадгүй нэвтрүүлж, Гүйцэтгэх захирлаас ажилтнуудад өгч буй заавар, чиглэл, бусад мэдээллийг цаг тухайд нь хүргэх, улмаар байгууллагын дотоод хамтын ажиллагааг хангахад өөрийн чиг үүргийн хүрээнд хувь нэмэр оруулах.
  • Гүйцэтгэх захирлаар батлуулахаар ирүүлсэн санал, хүсэлт, төлөвлөгөө болон бусад баримт бичгийн төслийг тогтсон загвар, хэм хэмжээний дагуу боловсруулсан эсэхийг хянах.
  • Аливаа төсөл, үйл ажиллагааны хуваарь, хэрэгжилтийн талаар хавтас нээн хөтөлж, тэдгээр нь батлагдсан төлөвлөгөөний дагуу, харилцан уялдаатай хэрэгжиж буй эсэхэд хяналт тавьж ажиллах.
  • Хурлын тэмдэглэлийг үнэн зөв, тодорхой хөтөлж, холбогдох ажилтнуудад хүргүүлэх, хурлын үеэр өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хангуулах, түүнчлэн жил тутмын чухал ач холбогдол бүхий арга хэмжээ, өдрүүдийн хуанлий гаргаж, тогтмол шинэчлэх.

Шалгуур үзүүлэлт

Боловсрол:

  • Бизнесийн удирдага, байгууллагын хөгжил болон ижил төстэй бусад чиглэлээр бакалаврын буюу түүнээс дээш зэрэгтэй.

Ажлын туршлага:

  • Удирдах албан тушаалтны туслах буюу нарийн бичгээр дор хаяж гурван (3) жил ажиллаж, захиргааны дэмжлэг үзүүлж байсан туршлагатай.
  • Хэмжээ, чиг үүргийн хувьд ижил төстэй байгууллага, газар, нэгж, оффисын өдөр тутмын үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж байсан бодит туршлагатай.

Хэлний мэдлэг:

  • Монгол, англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай (англи хэлний ILR Level 4 буюу түүнээс дээш чадвартай) байх.

АЖЛЫН БАЙРАНД ХАМААРАХ ҮНДСЭН УР ЧАДВАР:

  • Зохион байгуулалт сайтай, үр дүнг чухалчилсан хандлагатай бөгөөд Компакт гэрээний стратеги, зорилтуудыг ажлын тодорхой төлөвлөгөө болгон буулгах.
  • Нэгдмэл зорилгын төлөө багийн бусад гишүүдтэй уялдаа холбоотойгоор нягт хамтран ажиллаж, холбогдох талуудтай итгэлтэй, түншийн харилцаа тогтоох.
  • Болзошгүй сорилтуудыг урьдчилан харж, оновчтой шийдэл санал болгох.
  • Нарийн мэргэжлийн асуудлаар монгол, англи хэл дээр хэлэлцээ хийх.
  • Microsoft Office болон ажлын байранд хамаарах мэргэжлийн програм хангамжийг сайтар эзэмшсэн.
  • Цаг үеийн асуудлуудыг шуурхай ойлгож, мэдээлэлд суурилсан шийдвэр гаргах.
  • Ачаалал даах, ажлаа үр дүнтэйгээр зохион байгуулж, төлөвлөх.
  • Өөрийн болон бусдын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай мэдээлэл, тоо баримтыг боловсруулан дүн шинжилгээ хийж, шийдвэр гаргах.

ХОЛБОГДОХ ХАЯГ:

Англи хэл дээрх намтар (Curriculum Vitae), ажил горилох тухай захидал (“Cover Letter”), дипломны хуулбар болон шаардлагатай гэж үзсэн бусад материалыг hr@mca-mongolia.gov.mn э-шуудангаар ирүүлнэ (АЖЛЫН БАЙРНЫ НЭРИЙГ ТОДОТГОНО).

Зөвхөн эхний шатны шалгаруулалтад тэнцсэн хүмүүстэй 2021 оны 12 дугаар сарын 6ы дотор холбогдоно.

Сонгон шалгаруулалтын талаарх мэдээллийг ажлын цагаар 7711-1710 утсаар авна уу.

Сонгон шалгаруулалтын аливаа (өргөдөл гаргах, ярилцлагад орох, тайлан боловсруулах, сургалтад хамрагдах зэрэг) шатанд Монголын МСС болон түүний аливаа төлөөлөлд хураамж, төлбөр төлөхгүй болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж