“Би ч гэсэн жаргамаар байна” жүжиг тайзнаа дахин амилна

Хуучирсан мэдээ: 2010.08.17-нд нийтлэгдсэн

“Би ч гэсэн жаргамаар байна” жүжиг тайзнаа дахин амилна

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид амраад ажилдаа орлоо. Наймдугаар сарын 20-ноос есдүгээр сарын 5-ныг хүртэл өдөр бүр 20.00 цагт Оросын нэрт зохиолч В.Красногоров-7 төслийн шилдэг уран бүтээл “Би ч гэсэн жаргамаар байна” мелодрам жүжгийг үзэгчдийн хүсэлтээр тоглох гэж байна. Тус театрын найруулагч Н.Наранбаатарын найруулсан “Би ч гэсэн жаргамаар байна” жүжгийн гол дүрүүдэд гавьяат жүжигчин У.Уранчимэг, соёлын тэргүүний ажилтан С.Болд-Эрдэнэ, залуу жүжигчин Т.Хулан, Б.Тамир нар тоглосон юм. Та ч гэсэн жаргамаар байна уу? Театрт тавтай морил.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж