ЧУУЛГАН: "Зүүн гарын говь гэдэг нэршлээс юунаас нь айгаа вэ"

Хуучирсан мэдээ: 2021.11.12-нд нийтлэгдсэн

LiveЧУУЛГАН: "Зүүн гарын говь гэдэг нэршлээс юунаас нь айгаа вэ"

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг хүргэж байна.


ЦАГНЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААНХААНА
10.00Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан“Их засаг” танхимд
14.00Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан“Их засаг” танхимд
14.00Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан“Үндсэн хууль” танхимд

 

ЦАГЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНХААНА
10.00ПҮРЭВ, БААСАН ГАРИГ /2021.11.11,12/

· Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.10.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2021.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав, дөрөв дэх хэлэлцүүлэг/

· Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 15 гишүүн 2021.07.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· “Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын 4 гишүүн 2021.03.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал

· Бусад

· Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор Боловсрол, шинжлэх ухааны сайдад хандан “Шинжлэх ухаан, технологи, инновацын салбарын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг сонсох

15 : 29
2021-11-12

"Зүүн гарын говь гэдэг нэршлээс юунаас нь айгаад байгаа юм бэ"

УИХ-ын чуулганы үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Б.Энх-Амгалан гишүүний тавьсан Говь-Алтай аймгийн Тахийн тал дахь говийн их дархан цаазат газрын Б хэсгийн хамгаалалтын захиргааг нүүлгэн шилжүүлсэн талаарх асуулгын хариуг сонсож байна.

БОАЖ-ЫН САЙД Н.УРТНАСАН:

-Хамгаалалтын захиргааг нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой асуудал бол 2021 оны хоёрдугаар сараас эхэлж яригдсан асуудал биш юм. 911 мянган га талбайгаар өргөтгөсөнтэй холбоотойгоор хамгаалалтын захиргааг аль талд нь байлгавал оновчтой вэ гэдэг талаар нутгийн иргэд болон байгаль хамгаалагчдын саналыг авч байсан. Мөн хурал хийж, тэмдэглэл хөтөлсөн байдаг.

УИХ-ЫН ГИШҮҮН Ш.АДЪШАА:

-Маргаан дагуулаад байх асуудал биш ээ. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хууль гээд шинэ яам байгуулагдаж, асуудлыг шийдэж байна шүү дээ.

Эдийн засгийн үр ашиг, тэнд ажиллаж байгаа хүмүүсийн нийгмийн асуудлын тухай бодлого явуулж, төрийн захиргааны асуудал хариуцсан төв байгууллага гаргана гэх шийдвэрийн дагуу гарсан. Хамгаалалтын захиргааг Ховд аймаг руу шилжүүлсэн утгаар биш зөв ойлгож байна.

Б.Энх-Амгалан гишүүн гайхалтай юм яриад байх юм. Улс төрийн оноо авах байдлаар хэн нэгэн байгууллага, яам тамга руу дайрах нь ёс зүйгүй асуудал. Зүүн гарын говь гэдэг нэршлээс нь юунаас нь айгаад байгаа юм. Юунд нь их эмзэглээд байгаа юм бэ. Түүхийн хувьд ч ач холбогдолтой гэж бодож байна. Ийм жижиг зүйлээр улс төр хийж, хэн нэгэн рүү дайрдаг байж болохгүй.

УИХ-ЫН ГИШҮҮН С.БЯМБАЦОГТ:

-Маргаад байх асуудал биш. УИХ төрийн эрх барих дээд байгууллага. Говийн их дархан цаазтай газрын Б хэсгийг 800 га газраар нэмэгдүүлсэн. Үүний гуравны хоёр буюу 65 хувь нь Ховд аймгийн нутаг дэвсгэр дээр 34 хувь нь Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт, хуучин хамгаалалтын захиргаа нь Бугат сум гээд зүүн хойд захад нь байсан.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЭНХ-АМГАЛАН:

-УИХ шийдвэр гаргахдаа Дархан цаазтай газрын хилийн хязгаар хэмжээг нэмсэн болохоос биш хамгаалалтын захиргааг нүүлгэ гэсэн шийдвэр гараагүй. Хэрвээ хамгаалалтын захиргааг шинээр байгуулж байгаа бол алга ташна.

Олон улсын тахь судлалын байгууллагаас мөнгийг нь гаргаад Ховдын Алтай суманд хамгаалалтын захиргаа байгуулах гэж байгаа бол дэмжинэ. Түүнээс наймыг нь авч үлдээд, 34-ийг нь цааш явуулахгүй гэж байгаа бол түүнийг дэмжихгүй. Таны ирүүлсэн бичигт байна. Тусгай хамгаалалтын газар нутгийг өргөтгөн нийт газар нутгийн 27 хувьд хүргэнэ.

Цэнгэг усны нөөц, гол мөрний урсгал бүхий 55 хувийг улсад авна гэсэн байна. Тэгсэн хэрнээ хамгаалалтыг нь сулруулж, хүмүүсийг нүүлгэж байгааг ойлгохгүй байгаа юм. Одоо наад хүмүүс чинь харж хамгаалж чаддаггүй байхгүй юу. Энэ ямар нутаг гээч Османы дээрэмчид ирж, мал ахуйг нь авч байхад Говийнхон нутгаа хаяж нүүгээгүй шүү. Энэ нутгийн хил хамгийн их эмзэг газар. Өмнө нь спиртийн наймаачид явдаг байсан.

Сүүлдээ олон нинжа нар алт ухаж байгаа юм билээ. Та ядаж зүүн гарын говь гэдэг нэрээ авчихсан бол танд хэрэгтэй байх байсан юм. Энэ тушаал хэвээрээ байх юм бол таныг Үндсэн хуулийн цэцэд өгнө. Нийтдээ 42 овгийн 135 төрлийн 204 зүйлийн ургамал байгаа юм. Энэ нарийн говь хамгаалдаг элсний нүүдлээс хамгаалдаг олон ургамал, маш ховор амьтад байгаа. Тиймээс хамгаалалтыг нь битгий сулруулаач ээ гэж ярьж байгаа юм.

Та нар мэдээлэл өгөхгүй болохоор шүүж үзсэн. Би Ховд аймагт шилжих, шилжихгүйг яриагүй. Тусгай хамгаалалтын газар хоёрыг байгуулсан бол алга ташаад баяр хүргэнэ. Одоо байж буй хамгаалалтыг сулруулах асуудал уур хүргээд байгаа байхгүй юу. 140 гаруй лиценз наана чинь олгогдсон байдаг.

12 : 56
2021-11-12

Авлигатай тэмцэх газар 90 тэрбум төгрөг хуримтлууллаа

Эрүүл мэнд боловсрол, нийгмийн хамгааллын салбарт шинэчлэл хийгдэж, гүйцэтгэлийн төсөвт суурилсан санхүүжилтийн зарчмаар төсвийг баталлаа. 

УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР:

-Монгол Улсын Засгийн газраас 2021 оны есдүгээр сарын 30-ны өдөр өргөн барьсан 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн тухай, 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн баталлаа. Төслийг хэлэлцэх явцад ажил хэрэгч, шуурхай бүтээлч байдлаар хангасан эрхэм гишүүдэд талархал илэрхийлье. Дэлхий дахинаа, түүний дотор монголчууд бидний өмнө цар тахлын дараах эдийн засгийг сэргээх, улс орны эрчимт хөгжлийн томоохон зорилт тавигдаж байна. Ирэх оны төсөв чухам энэ зорилтыг эрчимжүүлэхэд чиглэгдэж байгаа юм.

Нэгдүгээрт, ирэх оны төсөв нэгдүгээрт, дотоодын эдийн засгийг гурав дахин тэлэх томоохон төслүүдийг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглэж байна. Ирэх оны 2.4 их наядын хөрөнгө оруулалт хийгдэхээс зам тээвэр, эрчим хүч, барилга бүтээн байгуулалт салбарт 1.7 их наядын хөрөнгө оруулалт хийгдэнэ.

Хоёрдугаарт, ирэх онд өргөжүүлэх хэрэгжүүлэх ёстой 10 их наяд төгрөгийн зээлийн хүүгийн татаасыг 90 тэрбум төгрөгөөр бууруулснаар 3 их наяд төгрөгийн зээл олгох боломж 1 их наядаар хязгаарлагдаж байгааг анхаарвал зохино. Эдийн засгийн сэргэлтийн томоохон хэсэг 90 тэрбум төгрөг зээлийн хүүгийн татаасыг бууруулсан нь эдийн засгийн сэргэлтийн бодлоготой нийцэхгүй байна. Энэ төсөв төрийн өмчит компаниудын ил тод байдал, хариуцлага өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн. Энэ нь засаглал бүтцийн өөрчлөлт ногдол ашгийн бодлогын шинэчлэлийг чиглүүлж буй хэлбэр юм.

Гуравдугаарт, төрийн үйлчилгээг цахмимжуулж бүх шатны байгууллагад хяналтын горимтой болгох санал тусгагдсан. Авлига, хээл хахуультай холбоотой төсвийн орлогыг нэмэгдүүлэх үндсэн зарчим гэдгийг харагдуулж байна. АТГ 90 тэрбум төгрөг хуримтлууллаа. 1 их наяд төгрөгийн хөрөнгө хураагдаж, царцаагдсан байна.

Ирэх онд бүх шатны сургалт семинар цахимаар зохион байгуулах, гадаад албан томилолт зочин төлөөлөгч хүлээн авах, тавилга эд хогшил бэлэг дурсгалын зүйл бэлтгэх, уралдаан тэмцээн зохион байгуулах, салбарын болон байгууллагын ой, баяр ёслолын арга хэмжээ зохион байгуулах, салбартай холбоотой кино уран бүтээл хийх, төрийн захиргааны байгууллагыг тээврийн зардлыг санхүүжүүлэхгүй.

Бүх шатны бичиг хэргийн зардлыг 50 хувиар, цар тахалтай тэмцэх чиг үүргээс бусад бүх шатны төрийн байгууллагын дотоод томилолтын зардлын 50 хувиар бууруулахаар төлөвлөлөө. Энийг тууштай хэрэгжүүлэх шаардлагатай.

Дөрөвдүгээрт, хувийн хэвшил гүйцэтгэх боломжтой ажлыг төр хэрэгжүүлдэг байдлыг татгалзаж, стандарт чанар өрсөлдөөнд суурилдаг зарчмыг төр худалдан авдаг зарчим энэ төсөвт суусан.

Тавдугаарт, нийгмийн суурь үйлчилгээ үзүүлдэг байгууллагын төсвийн хувьд хараат бие даасан тогтолцоонд шилжүүлэх багц шинэчлэл хийгдэнэ. Эрүүл мэнд боловсрол, нийгмийн хамгааллын салбарт шинэчлэл хийгдэж гүйцэтгэлийн төсөвт суурилсан санхүүжилтийн зарчмаар төсвийг баталлаа. Ирэх 2022 онд боловсрол, соёл урлаг нийтийн биеийн тамир нийтийн байгууллагыг санхүүгийн хувьд бие даалгаж, үр дүн чанар гүйцэтгэлд үндэслэн санхүүжүүлнэ.

Зургадугаарт, байгалийн баялгийн хүртээмжийгнэмэгдүүлж, санхүүгийн баталгаатай хуримтлалтай хүүхэдхөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөлөө. Хуримтлалтай хүүхэдхөтөлбөрийг хэрэгжүүлснээр 2022 онд хүүхэд бүртИрээдүйн өв сангаас баталгаажуулсан сар бүр 100 мянгантөгрөгөөр аривжих хуримтлалын данстай байх болно.Ингэхдээ хүүхдийн эцэг эх, хууль ёсны асран хамгаалагчхэрвээ хүсвэл төрийн сан дах хүүхдийн хуримтлалын сандсар бүр төвлөрөх мөнгөн хадгаламжийн тодорхой хувийгбэлнээр авах санал оруулж байна. Гэхдээ Ирээдүйн өвсангийн тухай хуулиар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийндагуу Үндэсний баялгийн сангийн хууль Эрдэс баялгийн илтод байдлын тухай хуулиудтай яаралтай өргөн мэдүүлэххэрэгтэй байна.

Долдугаарт, халамжаас хөдөлмөрт шилжих шинэчлэлийгхийнэ. Хүн амын өсөлтийг дэмжсэн, эрүүл мэндийнбайдлыг харгалзан үздэг тусламж дэмжлэлгийг халамжаастусгаарлаж, цаашид халамжийг нийгмийн даатгалаастэтгэвэр авах эрх үүсээгүй ахмад настан, хөгжлийнбэрхшээлтэй иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асарчбайгаагийн улмаас ажил хөдөлмөр эрхлээгүй гэр бүлийнгишүүд түүнчлэн нэн ядуу болон нийгэмд, бие даан амьдрахчадваргүй халамжийн тогтолцоонд хамруулдаг болно.

Наймдугаарт, авто замын түгжрэлийг бууруулахадшийдвэрлэх санхүүжилтийг баталлаа. 2022 онд Улаанбаатархотын авто замын түгжрэлийг бууруулах нийтийн тээврийнүйлчилгээний чанарыг сайжруулах, хүртээмжийгнэмэгдүүлэх чиглэлээр 420 тэрбум төгрөгийг тусгасан.

Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 15 гишүүн 2021.07.02-ны өдөр өргөн мэдүүлсэнанхны хэлэлцүүлэгийг хийж байна. Гишүүд асуулт асууж, үг хэлж байна.

УИХ-ЫН ГИШҮҮНЖ.СҮХБААТАР:

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу дээрх хууль гарч буй юм. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа хяналт шалгалт хийх, УИХ, Засгийн газар эрх мэдэл хоорондын эрх мэдлийн хуваарилалтыг хийж  УИХ-ын томилгооны нэлээд эрх хумигдсан. Парламентын хөгжлийн шатанд УИХ, Засгийн газар эрх мэдлээ зохистой хуваарилах нь эрх мэдлээ хумихаас гадна нөгөө талд нь чиг үүргийг тодотгох шаардлага үүссэн. Өөрөөр хэлбэл, УИХ тодорхой эрхүүдийг хязгаарлаж, Ерөнхий сайд, Засгийн газрын эрх мэдлийг хүчтэй болгож, хуулийн гүйцэтгэл дээрх бодит биелэлтийг хангаж өгөхөөс гадна бодлого гүйцэтгэл, үр дүн, зэргийн хяналт шалгалтыг олон улсын хэмжээнд авчирч парламентын хөгжил, танин мэдэхүйн шатнаас дараачийн хуулийн биелэлтийн араас явдаг, цөөн тооны хууль гаргаад хуулиа гарцаагүй биелүүлдэг чиглэл рүү орохын тулд энэ хууль гарсан.

УИХ-ЫН ГИШҮҮН Ш.АДЫШАА:

-Олон хууль баталж байна. Тэр хуулийн хэрэгжилт ямар ч үр дүнгүй байна. Энэ хуулийг баталснаар үр дүн гарах байх гэж найдаж байгаа.

УИХ-ЫН ГИШҮҮН С.БЯМБАЦОГТ:

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг 2019 онд хийсэн. Ингэхдээ төрийн эрх мэдлийн хуваарилалтийг тэнцвэртэй болгох, парламент, УИХ, шүүх эрх мэдэл хяналт тэнцлийг бий болгох зорилгоор хийсэн. УИХ-аас тодорхой эрхийг хязгаарласан. Засгийн газрын гишүүдийг томилох, огцруулах асуудал УИХ-д хамаагүй болсон. Ийм байдлаар тодорхой төсвийн хязгаарлалт хийгдсэн. Нөгөө талдаа төрийн бодлого тодорхойлох, түүндээ хяналт шалгалт хийх буюу хяналтаа тавьж үр дүнг тооцдог байх ёстой. Үндсэн хуулийн 25.7-д зааснаар Үндсэн хуулийг амилуулах зорилгоор анхдагч хууль батлагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, УИХ-д мөрдөн байцаах түр хороо байгуулж болно гэж үзсэн. Төр бодлогоо тодорхойлж, цөөнхийг оролцуулж хяналтаа тавьдаг байя. Шүүх засаглалтай ямар нэгэн байдлаар эрх мэдэл булаацалдаж буй зүйл байхгүй.

Өмнө нь УИХ-ын хяналт шалгалтын хүрээнд гишүүд асуулт асуух, асуулга тавих, тайлан мэдээлэл сонсох гэдэг гурван хэлбэртэй байсан. Тэгвэл одоо үүн дээр нэмэгдээд хууль тогтоомжийн хэрэгжилт, үр дагаварт үнэлгээ хийх, төсвийн хяналт тавих, хяналтын сонсгол хийх, хянан шалгах түр хороо байгуулах зэрэг дөрвөн хяналтыг УИХ-аас тавьдаг болж байна. Үүний нэг хэлбэр нь тайлан, мэдээлэл сонсох. Өмнө нь бид Засгийн газрын үйл ажиллагааны биелэлт, төсвийн гүйцэтгэл, жил бүрийн үндсэн чиглэлийн биелэлт зэргийг хэлэлцдэг байсан ч нь хоорондоо уялдаа холбоогүй байсан. Хөгжлийн төлөвлөлтийн бичиг баримтын таван үндсэн зорилт болох Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Хөгжлийн таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын дунд хугацааны хөгжлийн долоон зорилт, Урт хугацааны алсын хараа гэсэн таван бодлогын уялдаа холбоог хэрхэн хангаж байгаад УИХ хяналт тавина.
12: 00
2021-11-12

ЧУУЛГАН: 18 их наядын төсөв батлагдав

УИХ-ын чуулганы хуралдаанаар 2022 оны төсвийг эцэслэн баталлаа. Монгол Улсын төсвөөс 2022 оны  төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч дор дурдсан төсөв зарцуулна.  

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга- 22тэрбум 408 сая, урсгал зардал 21 тэрбум 515.3 сая, хөрөнгийн зардал 912.7 сая
  • Монгол Улсын их хурлын дарга- 68 рэрбум, 708 сая, урсгал зардал 66 тэрбум 593.5 сая, хөрөнгийн зардал хоёр тэрбум 114.5 сая,
  • Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга- 3 тэрбум 126.8 сая, ургал зардал гурван тэрбум 218 сая,
  • Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч- 10 тэрбум 659 сая, урсгал зардал 9 тэрбум 270.4 сая, хөрөнгийн зардал нэг тэрбум 88.6 сая,
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга- 81 тэрбум 40.3 сая, урсгал зардал 77 тэрбум 40.3 сая, хөрөнгийн зардал 4 тэрбум,
  • ХЭҮК-ийн дарга- 3 тэрбум 266.2 сая, урсгал зардал хоёр тэрбум 935.5 сая, хөрөнгийн зардал 330.7 сая,
  • Улсын ерөнхий прокурор -62 тэрбум 818.6 сая, урсгал зардал 56 тэрбум 599.1 сая, хөрөнгийн зардал зургаан тэрбум 219.5 сая,
  • Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн дарга- 9 тэрбум 430.1 сая, урсгал зардал 9 тэрбум 730.1 сая,
  • Монгол Улсын Ерөнхий аудитор- 26 тэрбум 187.4 сая, ургасл зардал 24 тэрбум 661.3 сая, хөрөнгийн зардал нэг тэрбум 426.1 сая,
  • АТГ-ын дарга- 34 тэрбум 24.7 сая, урсгал зардал 32 тэрбум 731.7 сая, хөрөнгийн зардал нэг тэрбум 293 сая,
  • Санхүүгийн зохицуулах хорооны дарга- 8 тэрбум 606.7 сая, урсгал зардал 8 тэрбум 737.2 сая, хөрөнгийн зардал 572.5 сая,
  • Төрийн албаны зөвлөлийн дарга- 2 тэрбум 595.5 сая, урсгал зардал 2 тэрбум 595.5 сая,
  • Үндэсний статистикийн хорооны дарга- 17 тэрбум 842.2 сая, урсгал зардал 15 тэрбум 644 сая, хөрөнгийн зардал 2 тэрбум 198.2 сая,
  • Сонгуулийн ерөнхий хорооны дарга- 9 тэрбум 44.9 сая, урсгал зардал 9 тэрбум 44.9 сая,
  • Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах ажлын комиссын дарга- 15 тэрбум 348.2 сая, урсгал зардал 15 тэрбум 348.2 сая,
  • Монгол Улсын Ерөнхий сайд- 294 тэрбум 773.8 сая, урсгал зардал 182 тэрбум 892 сая, хөрөнгийн зардал 111 тэрбум 881 сая,
  • Монгол Улсын Шадар сайд-202 тэрбум 890.4 сая, урсгал зардал 171тэрбум 665.3 сая, хөрөнгийн зардал 31 тэрбум 225.1 сая,
  • ЗГХЭГ-ын дарга- 81 тэрбум 558.7 сая, урсгал зардал 39 тэрбум 723.8 сая,хөрөнгийн зардал 41 тэрбум 834.9 сая,
  • Байгаль орчин аялал жуулчлалын сайд- 159 тэрбум 666.1 сая, урсгал зардал 129 тэрбум 339.6 сая, хөрөнгийн зардал 30 тэрбум 326.5 сая
  • Гадаад харилцааны сайд 121 тэрбум 773.8 сая, урсгал зардал 113 тэрбум, 373.8 сая, хөрөнгийн зардал 8 тэрбум 400 сая,
  • Сангийн сайд- 3 их наяд, 632 тэрбум 548.7 сая, урсгал зардал 1 их наяд 829 тэрбум 967.3 сая, үүнээс зээлийн хүүгийн төлбөрт 959 тэрбум 309 сая, хөрөнгийн зардал 120 тэрбум 62 сая, гадаад зээл тусламжаас санхүүжих зардал 1 их наяд 682 тэрбум, 519.4 сая,
  • Хууль зүйн дотоод хэргийн сайд 707 тэрбум 825.3 сая, 638 тэрбум 729.2 сая, хөрөнгийн зардал 69 тэрбум 96.1 сая,
  • Зам тээвэр хөгжлийн сайд 465 тэрбум 92.7 сая, урсгал зардал 14 тэрбум 321.5 сая, хөрөнгийн зардал 450 тэрбум 671.2 сая,
  • Батлан хамгаалахын сайд 295 тэрбум 701.2 сая, урсгал зардал 281 тэрбум 648 сая, хөрөнгийн зардал 14 тэрбум 453.2 сая,
  • Боловсрол шинжлэх ухааны сайд-2 их наяд 334 тэрбум, 373.6 сая, урсгал зардал 1 их наяд 825 тэрбум 948.8 сая, хөрөнгийн зардал 504 тэрбум 424.8 сая,
  • Уул уурхай хүнд үлйдвэрийн сайд 48 тэрбум 193.7 сая, урсгал зардал 12 тэрбум 734.9 сая, хөрөнгийн зардал 35 тэрбум 458.8 сая,
  • Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд – 242 тэрбум 747.4 сая, урсгал зардал 164 тэрбум 80.2 сая, хөрөнгийн зардал 78 тэрбум 667.2 сая,
  • Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд-1 их наяд 182 тэрбум 421.8 сая, урсгал зардал 1 их наяд 123 тэрбум 193.4 сая, хөрөнгийн зардал 59 тэрбум 228.5 сая
  • Эрүүл мэндийн сайд-1 х наяд 32 тэрбум 946.7 сая, урсгал зардал 904 тэрбум 365 сая, хөрөнгийн зардал 128 тэрбум 581.7 сая,
  • Эрчим хүчний сайд 201 тэрбум 49.9 сая, урсгал зардал 74 тэрбум 10.6 сая, хөрөнгийн зардал 127 тэрбум 239.3 сая,
  • Барилга хот байгуулалтын сайд- 388 тэрбум 355.1 сая, урсгал зардал 21 тэрбум 908.1 сая, хөрөнгийн зардал 366 тэрбум 447 сая,
  • Соёлын сайд- 272 тэрбум 407.9 сая, урсгал зардал 116 тэрбум 564.8 сая, хөрөнгийн зардал 155 тэрбум 843.1 сая,
  • Эдийн засаг хөгжлийн сайд 313 тэрбум 859.9 сая, урсгал зардал 9 тэрбум 259.9 сая, хөрөнгийн зардал 304 тэрбум 600 сая,
  • Цахим хөгжил харилцаа холбооны сайд- 44 тэрбум 544.1 сая, урсгал зардал 33 тэрбум 964.3 сая, хөрөнгийн зардал 10 тэрбум 579.8 сая,
  • Шүүхийн сахилгын хороо- 2 тэрбум 738 сая, урсгал зардал 1 тэрбум 738 сая, хөрөнгийн зардал 1 тэрбум,
Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийг бүхэлд нь эцэслэн батлах саналын томьёоллоор санал хураахад 41 гишүүн дэмжсэнээр ирэх оны төсвийг баталлаа.
 
10: 00
2021-11-12

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхлэв

Хуулийн төслүүдийг эцэслэн батлах санал хураалт явууллаа. Чуулганаар 43 хуулийг эцэслэн батлав.
 
Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүд (Засгийн газар 2021.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, дөрөв дэх хэлэлцүүлэг)-ийг хэлэлцэж байна.
 
Дээрх хуулийн гуравдугаар хэлэлцүүлэгт гишүүдээс асуулт хариулт, саналууд авсан учраас өнөөдөр зүйл бүрээр санал хураалт явуулна гэж УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээллээ.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр гишүүдийн олонх нь буюу 39 нь дэмжсэн тохиолдолд хууль эцэслэн батлагдсан гэж үздэг.

  • Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа.
  • Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа.
  • Хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн баталлаа.
  • Бүсчилсэн хөгжлийн удирдлага хөгжлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн баталлаа.
  • Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн баталлаа.
  • Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн баталлаа.
  • Радио долгионы тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн баталлаа.
  • Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн баталлаа.
  • Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн баталлаа.
  • Монгол улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн баталлаа.
  • Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн баталлаа.
  • Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн баталлаа.
  • Төрийн хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн баталлаа.
  • Монгол улсын хилийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн баталлаа.
  • Мансуурах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн баталлаа.
  • Ургамал хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн баталлаа.
  • Мал амьтны эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн баталлаа.
  • Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн баталлаа.
  • Химийн хорт болон аюултай бодисын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн баталлаа.
  • Органик хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн баталлаа.
  • Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн баталлаа.
  • Хувиргасан амьд организмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн баталлаа.
  • Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн баталлаа.
  • Амьтан ургамал тэдгээрийн гаралтай түүхий эдийн бүтээгдэхүүний улсын хилээр нэвтрүүлэх үеийн хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн баталлаа.
  • Нийгмийн халамжийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа.
  • Хүүхэд хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн баталлаа.
  • Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн баталлаа.
  • Зээлийн батлан даалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн баталлаа.
  • Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн баталлаа.
  • Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн баталлаа.
  • Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн баталлаа.
  • Ирээдүйн өв сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн баталлаа.
  • Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх тухай хуулийг эцэслэн баталлаа.
  • Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай УИХ-ын тогтоолын төслийг эцэслэн баталлаа.
  • МУ-ын 2022 оны төсвийн хууль баталсантай холбоотой зарим арга хэмжээ авах тухай тогтоолыг эцэслэн баталлаа.
  • Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа.
  • Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн баталлаа.
  • УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн баталлаа.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж