Б.Дэлгэрсайхан: Энэ бол худлаа мэдээлэл

Хуучирсан мэдээ: 2021.11.12-нд нийтлэгдсэн

Б.Дэлгэрсайхан: Энэ бол худлаа мэдээлэл

Б.Дэлгэрсайхан: Энэ бол худлаа мэдээлэл

НЭМЭЛТ:

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан сэтгүүлчдийн асуултад хариулахдаа "Хятадын зам гүүрийн компанитай би холбоогүй. Тэр хүнийг танихгүй. Цагдаагийн байгууллага шалгаж байгаа болохоор эцсийн шийдвэр нь гарахыг хүлээе. Би хөл гар муутай, таягтай олон сар явж байна. Тийм байж яаж хүн зодох вэ дээ, та нар харж байгаа биз дээ. Энэ бол худлаа мэдээлэл" гэв.

МЭДЭЭЛЛИЙГ ШАЛГАЖ БАЙНА ГЭВ

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын иргэнийг зодсон тухай мэдээлэл хэвлэлээр гарч эхэллээ. Уг мэдээлэлд “Зам гүүрийн ХХ товчоон” нэртэй Хятад компанийн инженер Ч-г УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “Теди” төвийн урд талын оффистоо дуудаж, биед нь халдсан гэх мэдээлэл гараад буй юм.

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад "Уг мэдээллийг шалгаж байна" гэсэн товчхон хариулт өгөв.

Мөн Б.Дэлгэрсайхан гишүүний ойрын эх сурвалжаас тодруулахад “Б.Дэлгэрсайхан гишүүн уржигдар шилбэ нь өвдөөд, суга таягтай явж байсан. Хаа хамаагүй шууд хүнд гар хүрэх хүн биш” гэсэн мэдээлэл өглөө.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж