Агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөр аудитын шалгалтад "унав" | News.MN

Агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөр аудитын шалгалтад "унав"

Агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөр аудитын шалгалтад "унав"

Агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөр аудитын шалгалтад "унав"

Нийслэлийн иргэд агаарын бохирдолгүй, түгжрэлгүй хотод амьдрах мөрөөдөлтэй. Түүн дээр нь түшиглэж, хотын удирдлагууд жил бүрийн төсөв санхүүгээ баталж, төсөлт хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг. Хамгийн сүүлийн жишээ гэхэд 2017-2025 оны хооронд “Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр” хэрэгжүүлж буй билээ. Энэ хүрээнд Аудитын газраас хөтөлбөрийн хэрэгжилтэд шалгалт хийж хангалтгүй байна гэсэн дүгнэлт гаргасан байна.

Тус хөтөлбөр хэрэгжиж эхлэх эхний хоёр жилийн хугацаанд дотоод, гаднын улс орноос эргэн төлөх болон буцалтгүй хэлбэрээр 456.1 тэрбум төгрөг авчээ.

Энэхүү санхүүжилтээр нийт 200 гаруй ажил, үйл ажиллагаа зохион байгуулсан ч харамсалтай нь 70 хувь нь огт шаардлагагүй байсан гэх дүгнэлтийг аудит хийсэн байна. Ингэснээр хэрэгжээд таван жилийн нүүр үзсэн хөтөлбөр төсөв хий үрсэн, цаасан дээрх бичиг баримт болсон гэж хэлэхэд хилсдэхгүй. Учир нь агаарын бохирдлын нарийн ширхэгт тоосонцор буурсан ч байх ёстой хэмжээнээсээ 2-3 дахин их байгаа юм. Өдийд дөнгөж хүйтний эрч чангарч, гэр хорооллын өрхүүдийн галлагаа эхэлж байхад тоосонцрын хэмжээ өндөр байгаа юм чинь идэр есийн хүйтэнд хот тэр чигтээ саарал утаанд хучигдах нь тодорхой.

АГААРЫН БОХИРДЛООС ШАЛТГААЛСАН УУШГИНЫ ӨВЧЛӨЛ ТЭРГҮҮЛЖ БАЙНА

Төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа хүн түүнийгээ үр дүнтэй байна гэж тодорхойлно. Харин түүнд нь хяналт шалгалт хийж байгаа газар өөг нь олж харах учиртай. Хэдийгээр шахмал түлш нэвтрүүлснээр Улаанбаатар хотын агаарын PM 2.5, PM10 зэрэг нарийн ширхэгт тоосонцоруудын хэмжээ буурсан ч хүхэрлэг хийн хэмжээ нэмэгдсэнийг мэргэжилтнүүд сануулсаар байна. Агаарын чанарыг тодорхойлогч үндсэн бохирдуулагчдаас агаарын тоосонцрууд нь хүний эрүүл мэндэд хамгийн их сөрөг нөлөөтэй байдаг. Тиймээс Covid-19, томуу, томуу төст өвчнөөс гадна агаарын бохирдлоос шалтгаалсан уушгины өвчлөл өндөр байгааг нарийн мэргэжлийн эмч нар анхааруулжээ.

Одоогийн байдлаар Нийслэлийн агаарын чанарыг гэр хороолол, автозам, орон сууцны хороолол, үйлдвэрийн дүүрэг орчмын 15 цэгт агаар бохирдуулах бодис болох хүхэрлэг хий, азотын давхар исэл, РМ2.5, PM10 тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл, озоны агууламжийг автомат багаж болон химийн аргаар тодорхойлж, www.agaar.mn сайтад болон тодорхой цэгүүдэд байршуулсан самбарт өдөр бүр мэдээлж буй. Гэлээ ч ихэнх тохиолдолд тус самбарууд алдаа заадаг. Тэрхүү самбар худал зааж байгааг цаг болон гадаа хэдэн хэм дулаан, хүйтэн байгааг тооцоолсон хэмжээгээр нь харахад л болно. Ямартай ч хэвийн хэмжээнээс хэтэрсэн тоосонцор, хорт бодисоор нийслэлийнхэн амьсгалж байна.

Тухайлбал, агаарт байх нарийн ширхэгт тоосонцорын хэмжээ PM2.5-ын стандарт хэмжээ 25 микрометрээс бага байх ёстой. Гэтэл агаар орчны бохирдлын дүгнэлтээр 2017 онд Улаанбаатарын тоосонцрын хэмжээ 80 мкг байсан бол өнгөрсөн жилийн статистикаар 49 мкг болж буурчээ. Тоосонцрын хэмжээ буурсан ч тохиромжтой тооноос хоёр дахин их байгаа юм.

Тиймээс аудитын дүгнэлтэд бүдэрсэн агаар орчны бохирдлыг бууруулах ажлыг иргэд дүгнэх нь зөв байх. Хүн агаарын тоосонцроор амьсгалснаар тоосонцрын жижиг хэсгүүд уушгинд хүрч, уушги, зүрх судасны хүнд хэлбэрийн үрэвсэлт өвчлөлүүд үүсгэдэг. Өнөөдөр биед мэдэгдэхгүй байгаа ч нийслэлд амьдарч байгаа хэн ч агаарын хэт бохирдлоос шалтгаалсан өвчлөлтэй болсон байх эрсдэлтэй. Жилд дунджаар 120-150 хүүхэд, 1300-1500 хүн агаарын бохирдлоос шалтгаалж өвддөг болохыг Нийслэлийн эрүүл мэндийн газраас өгсөн. Иймд төсөв санхүү гаргаж, төсөлт хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бол түүнийг үр дүнд хүрэхэд нь иргэд ч анхаарч, шаардах хэрэгтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-12 185.220.101.36

* Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-11-12 59.153.86.54

Муужруулсан түлшээ хомсдуулж агаарын бохирдолоо бууруулах бодлого барьдаш

Avatar

Зочин 2021-11-12 202.21.104.2

456 тэрбум төгрөгөөр 200мегават дулааны цахилгаан станц бариад иргэддээ маш хөнгөлөлтэй үнээр цахилгаан нийлүүлсэн бол цахилгаан халаалт утааг шийдчих байсан байх шүү. Тавантолгой түлш угаасаа нүүрсийг үнэгүй хэрэглэж байгаа

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа:Бүх өрхөө орон сууцжуулж чадахгүйгээс хойш одоогийн ажлаа сайжруулаад явах хэрэгтэй. 2021-11-12 103.26.195.245

Аудитын дүгнэлт өрөөсгөл.Санаатай биш биз.Мэдлэг нь дутаад байгаа байх.ХОТЫН АЛЬ Ч ИРГЭНЭЭС АСУУСАН, ШАХМАЛ ТҮЛШ ҮР ДҮНГЭЭ ӨГЧ БАЙГАА. Дахиад нүүрсэндээ орох гэсэн сонирхол зарим хүмүүст бий.ТҮҮНД ХӨТЛӨГДӨЖ БОЛОХГҮЙ. Тэгэхдээ шахмал түлш эрсдэлтэй байгаа. ҮЙЛДВЭР НЬ ХОРУУ ЧАНАРЫГ НЬ БАГАСГАХ ТАЛААР АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ.Иргэд нь хариуцлагатай байх хэрэгтэй.ЯДАХДАА ЯНДАНГАА ХӨӨЛӨХ, ЗУУХНЫ ХААЛТАА ХААХГҮЙ БАЙХ Г.М.Бүх өрхөө орон сууцжуулж чадахгүйгээс хойш үүнээс өөр гарц одоохондоо байхгүй.

Avatar

Зочин 2021-11-12 202.126.88.157

АГААР БОХИРДСОН НЬ ХУРМАСТЫН БУРУУ БИШЭЭ, ХАРИН ХҮРЭЭНИЙХЭНИЙ ӨӨРСДИЙНХ НЬ Л БУРУУ ШҮҮ ДЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж