Нефтийн үнэ өсч, нэг торх нь 82.85 долларт хүрэв

Хуучирсан мэдээ: 2021.11.12-нд нийтлэгдсэн

Нефтийн үнэ өсч, нэг торх нь 82.85 долларт хүрэв

Нефтийн үнэ өсч, нэг торх нь 82.85 долларт хүрэв

Нефтийн үнэ өнгөрсөн Лхагва гаригт мэдэгдэхүйц буурсан бол Пүрэв гаригт өсчээ. Лондоны “ICE Futures” биржийн Лхагва гаригийн арилжааны явцад “Brent” маркийн нефтийн нэгдүгээр сард нийлүүлэх гэрээний үнэ 2.5 хувиар буурч, нэг торх нь 82.64 ам.долларт хүрээд байв. Харин өнгөрсөн Пүрэв гаригт 0.25 хувиар буюу 0.21 ам.доллараар өсч, нэг торх нь 82.85 ам.долларт хүрчээ.

Нью-Йоркийн барааны бирж дээр (NYMEX) “WTI” маркийн нефтийн арванхоёрдугаар сарын фьючерс үнэ 0.22 хувиар өсч, нэг торх нь 81.52 ам.долларт хүрсэн байна.

Санхүү, хөрөнгийн зах зээлийн мэдээллийн “MarketWatch” цахим хуудаст "Нефтийн үнэ ийнхүү өсөхөд АНУ-ын инфляцын түвшин сүүлийн 30 жил байгаагүй дээд хэмжээнд хүрсэн мэдээтэй холбоотойгоор ам.долларын ханш чангарсан, мөн тус улсын нефтийн нөөц нэмэгдсэн нөлөөлсөн" гэж мэдээлжээ.

АНУ-ын нефтийн нөөц өнгөрсөн долоо хоногт 1 сая торхоор нэмэгдэж, 435.1 сая торх болсон гэж тус улсын Эрчим хүчний яам мэдээлсэн байна. Харин шатахууны нөөц 1.56 сая торхоор буурч, 212.7 сая тор болсон байна. Шинжээчид бензиний нөөц 1.6 сая баррелиар буурна гэж таамаглаж байжээ.

“Commerzbank”-ны шинжээчид "АНУ стратегийн нөөцөөсөө нефть зарах төлөвлөгөөгөө зогсоосон тухай мэдээ зах зээлд эерэгээр нөлөөлсөн" гэж үзсэн байна.

Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж