МҮОХ-г Б.Баттүшиг, Х.Баттулга хоёрын хэн нь авах вэ? | News.MN

МҮОХ-г Б.Баттүшиг, Х.Баттулга хоёрын хэн нь авах вэ?

МҮОХ-г Б.Баттүшиг, Х.Баттулга хоёрын хэн нь авах вэ?

МҮОХ-г Б.Баттүшиг, Х.Баттулга хоёрын хэн нь авах вэ?

Монголын үндэсний олимпийн хороо (МҮОХ)-ны ээлжит чуулган ирэх арваннэгдүгээр сарын 30-ны өдөр болно. Энэ чуулганаар ирэх олимпийн мөчлөгт МҮОХ-г удирдах бүрэлдэхүүн болох ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг сонгох юм.

Олимпийн хорооны удирдлагуудын сонгох сонгууль ойртохын хэрээр нэр дэвшигчид эхнээсээ тодорч,  зарим нэг нь татгалзаж байгаагаа дуулгажээ. Тухайлбал, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүйгээ мэдэгдсэн. Тэрбээр тэргүүн дэд, эсвэл дэд ерөнхийлөгчөөр улирах хүсэлтэй байгаа бололтой.

ГОЛ ТОГЛОГЧИД

Анхаарлын төвд байгаа асуудал Олимпийн хорооны ерөнхийлөгчөөр хэн сонгогдох вэ гэх асуулт.  Одоогоор мэр сэр горилогчид бий ч Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга болон өдгөө олимпийн хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг нарын хооронд аль эртнээс л ширүүн өрсөлдөөн явагдаж байгаа.

УИХ-ын гишүүн Сү.Батболдын хүү Б.Баттүшиг олимпийн өмнөхөн “Одоогоор Токиогийн олимпоо л харъя. Дөрвөн жилийн хугацаанд олимпийн хороо маань хэрхэн ажилласан байна вэ гэдэг дүнгээ тавиулчихаад өөрийнхөө талаар бодох хэрэгтэй шүү дээ” гэж байв. Монгол Улс Токиогийн олимпоос нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн. Илүү тодорхой хэлбэл, экс Ерөнхийлөгч Х.Баттулгын удирддаг жүдогийн холбоо илүү амжилттай оролцсон. Иймээс  олимпийн баг тамирчдыг ахлаж явсан Б.Баттүшиг ерөнхийлөгч болох уу, жүдогийн тамирчдын "дасгалжуулагч" хийсэн Х.Баттулга орж ирэх үү гэдэг нь сонирхол татаж байгаа юм.

МҮОХ-ны ерөнхийлөгч агсан Д.Загдсүрэнтэй хөшигний ард тохироо хийж, хайртай дүү Н.Түвшинбаяртаа олимпийн хороог авч өгсөн гэдэг экс Ерөнхийлөгч Х.Баттулга энэ удаагийн сонгуульд өөрөө биш юм аа гэхэд өөрийнхөө хүнийг дахин зүтгүүлэх нь гарцаагүй. Ямартай ч зүгээр харж сууж байгаад С.Батболдын хүүд олимпийн хороог өгөхгүй нь лав. Учир нь С.Батболд, Х.Баттулга хоёр улс төрийн "өстнүүд". Нөгөө талаар Х.Баттулгын итгэлийг Н.Түвшинбаяр муухайгаар алдсан. Булганы хүүг олимпийн алт, мөнгөн медалийн эзэн болгож, улмаар МҮОХ гэх их мөнгөн дээр суулгасан ч өнөөх нь хэрэгт холбогдож, хэзээ мөдгүй шоронд суухаар болсон.  Учир нь, МҮОХ-ын ерөнхийлөгч байхдаа сайн найзыгаа зодож хүндээр бэртээсэн Н.Түвшинбаяр аргагүйн эрхэнд тамга тэмдгээ Ч.Наранбаатарт "шилжүүлсэн" юм.

Х.Баттулгын төрсөн дүү "Женко" клубын Х.Баттуул чөлөөт бөхийн спортод хувь нэмрээ оруулж буй, хүрээлэлдээ нэр хүндтэй нэгэн.

2017 онд Х.Баттулга МҮОХ-ны дэд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан ч удалгүй нэрээ татаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн түүхтэй. Энэ удаад дуусгаагүй ажлаа гүйцэхээр ирж болзошгүй.

БИТҮҮ МОРЬД

Энд дурдагдах хүмүүс ерөнхийлөгчийн биш юм аа гэхэд дэд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх амбицтай хүмүүс. Х.Баттулгыг ерөнхийлөгч байхад түүний зөвлөхөөр ажиллаж байсан Э.Мөнх-Очир ямартай ч энэ удаагийн сонгууьд хүч үзэх нь лавтай. 2017 онд МҮОХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд аман хүзүүдэж байсан, олимпийн хороог дүрмээ мөрддөггүй, олимпийн Хартиг ноцтойгоор зөрчдөг гэж хүчтэй эсэргүүцдэг хүмүүсийн нэг тэрбээр энэ удаад ерөнхийлөгч, эсвэл дэд ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөх биз ээ. Э.Мөнх-Очир нь Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байсан. Өмнө нь Н.Түвшинбаярт "ялагдаж" байсан бол энэ удаад Х.Баттулга түүнийг дэмжих магадлал өндөр. МАН-ын гишүүн хэдий ч Х.Баттулгыг балиашиглах болсныхоо төлбөрт МҮОХ-г авах ч биз.

МҮОХ нь дүрэмдээ хоёр дэд ерөнхийлөгчтэй байхаар заасан ба сонгогдсон хоёр дэд тэргүүний хэн олон санал авсныг тэргүүн дэд ерөнхийлөгч, нөгөөг нь дэд ерөнхийлөгч байхаар зохицуулсан байдаг.

Спортын салбарынхан дундаа сайн менежер гэж үнэлэгддэг хоёр хүн энэ удаагийн сонгуульд мөн өрсөлдөх төлөвтэй. Тэдний нэг бол Монголд жюү жицүгийн спортыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн Гаруда акамемийн үүсгэн байгуулагч, дасгалжуулагч О.Болд-Эрдэнэ. Тэрбээр саяхан өөрийн цахим хуудастаа “Монгол үндэсний олимпийн хорооны ээлжит сонгуульд нэр дэвшинэ. Монгол оронд олимпизмыг дэлгэрүүлэх их үйлд мэдлэг, чадвараа зориулан хамтдаа зүтгэхэд миний бие бэлэн” хэмээн зарласан.

Жүдогийн спорттой нягт холбоотой гэдгээр нь түүнийг Х.Баттулгын хүн гэж хардаж байгаа хүмүүс ч бий.

Удаах нь Воллейболын холбооны генсекээр 22 жил ажиллаж, үүгээрээ ном гаргасан Ц.Бат-Энх. Өнгөрсөн онд тэрбээр дэд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн ч Ч.Наранбаатарт ялагдаж байв. Ц.Бат-Энх өдгөө “Улаанбаатар спорт менежмент” ХК-ийн газрын даргаар ажиллаж буй бөгөөд Олон улсын залуучуудын ногоон наадмыг Монголдоо зохион байгуулах ажилд хүчин зүтгэж байна.

Монголд олимпоор овоглогдсон хоёр хүний нэг болох олимп ОТО буюу Ж.Отгонцагаан ч сонгуульд оролцох мэдээлэл бий. Өнгөрсөн 2020 оны дэд ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлсэн ч санал хураалтаас эхлэхээс хэдхэн минутын өмнө тэрбээр нэрээ татаж байв. Мөн Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Зоригтбаатар ч бий. 2017 оны сонгуулиар тэрбээр ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөж байсан түүхтэй.

Спортын хүрээнийхэн эмэгтэй хүн эдгээр сонгуульд нэр дэвшээсэй гэж хүсч байна. Олон улсын олимпийн хороо ч эмэгтэйчүүдийн оролцоог эрх тэгш хангах зорилгоор удирдах зөвлөлийн эмэгтэй гишүүдийнхээ тоог нэмж байсан билээ. Монголын спортын салбарт олимпийн хорооны удирдах зөвлөлд ороод ажиллах чадвартай олон мундаг бүсгүй бий.

Ямартай ч тун удахгүй Монголын олимпийн хорооноос удирдах бүрэлдэхүүний сонгуульд нэр дэвшигчдийг зарлах болно. Ерөнхийлөгч нь улс төрийн аль бүлэглэлээс сонгогдох нь сонирхол татаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

51 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ddavaa 2021-11-12 66.181.161.118

Sambo olimpiin hutelbert ordoggui sportiin Olon tureld ev duitei Olon Ulsan under ner hundtei gadaad helnii under medlegtei hun bol Nambariin huu l baina daa

Avatar

Зочин 2021-11-12 139.5.219.157

ЖЕНКО ЯВСАН ГАЗАР УНАЛТ, ХОР НАЙРУУЛГА, ХОВ ЖИВ, ХАР ПИАР Л БУЦАЛДАГ. ХЭЗЭЭ Ч БҮТЭЭЛ, ОЛИГТОЙ ҮР ДҮН ГАРЧ БАЙГААГҮЙ. ЖЕНКО Л БИШ БОЛ ХЭН Ч ЯАХАВ

Avatar

Зочин 2021-11-12 185.220.101.36

== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

zochin 2021-11-12 202.9.41.3

Hulgaich etsgiinhee mungeer surguuli tugssen bol meregjiliin ajlaa hiigeech.Tetgevert garsan.nas togttson.Deljiin devjeend ner aldartai hunii hiideg ajil.Battulgaas eer hiij chadah hun bhgui.Battushig zaluu hun baij meregjiliin ajlaa hiigeech.Chaddag uom bol.

Avatar

хүү 2021-11-12 192.82.87.4

женкод хөгжүүлсэн газар гэж бна уу? хэлээд өгөөч

Avatar

зочин 2021-11-12 192.82.87.4

олон улсын хүн шүү дээ баттулгыг бодвол

Avatar

Зочин 2021-11-12 66.181.161.104

Спортыг тэтгэвэртээигарсан улс төрчид хөгжүүлэхгүй ээ

Avatar

Зочин 2021-11-12 202.21.98.10

За даа боловсрол өндөртэй залуучууд дээр байх аа Арай өөрөөр сэтгэж ажиллана даа.

Avatar

Зочин 2021-11-12 103.111.68.3

спорт мэддэг нь дээр л дээ, Баттулгын зангарагаар л жудо дээшилсэндэг.

Avatar

Зочин 2021-11-12 202.55.188.105

Sportod setgeltei, zaluuchuudyn ue irseen. Yun huuchin Euk muuk. Olimpiin horooniihoo songuuliig uls turuus hol bailgaachee.

Avatar

Доржлхам 2021-11-12 202.21.124.132

Олон улсын олимпын хорооны гишүүн хүн байхад Үндэсний хорооныхоо Ерөнхийлөгчөөр сонгож, үйл ажиллагааг нь нягт, жигд уялдуулах нь зүйтэйшдээ. Монголын спортын салбарынхан бидний эв нэгдэл. 2024 оны олимп чухал болохоос ажилгүй болсон улстөрчийн орогнох албан тушаал яав ч биш шүү.

Avatar

Зочин. 2021-11-12 202.179.24.232

Энэ Баттулга Сү- г маш муухай нэртэй болгоод элдэв юм бичүүлээд байсан нь ийм учиртай юм уу. Баттулга та үнэндээ муу бүхэнд гаршжээ. Та одоо улс төрөөс холдсон нь дээр. Баттүшиг бол өндөр боловсролтой даруухан залуу. Энэ хүүхэд бол хийнэ дээ. Табтулгыг зайуулаач ээ. Энэ ер нь ямар аймшигтай муухай хорон явуулгатай амьтан бэ. Энийг ер нь монгол хүн л лав гүйцэхгүй дэгээ.

Avatar

Зочин 2021-11-12 72.196.192.250

Tuved hvn yum gee biz dee !

Avatar

Зочин 2021-11-12 139.5.219.66

Олон улсын спортын байгууллагад монголоо төлөөллөөд өөрийн байр сууриа хамгаалж чадах өндөр боловсролтой ,хэлний өндөр мэдлэгтэй хүнээ төлөөлөл болгох нь нэн даруй шаардлагатай байхаа.
Түүнээс сайн бөх ,сайн хорчин хол явахгүй нь ойлгомжтойшдээ

Avatar

Зочин 2021-11-12 66.181.161.104

JENKO ETR ZAILAA ZALUU HUN DEER YUM BNA

Avatar

Зочин 2021-11-12 103.111.68.3

х** хөлс биш мөнгө үнэрлэж өссөн айлын эрх хүүхдээр яахавдээ.

Avatar

Зочин 2021-11-12 5.189.202.10

OHHH ENE ZAVAANUUDAAS TUSHIG L DEER HARAGDAJ BNA SHDEE

Avatar

Зочин 2021-11-12 45.130.137.49

Женко оросын мафийн утсан хүүхэлдэй. Мөнхочир туркийн хар тамхины контрабанд мафийн бацаан. Монголдоо бол энхийн цагаан тагтаа аятай байх юм. Карма гэж байдгийг мэддэг байгаа

Avatar

Зочин 2021-11-12 138.199.40.165

Hulgai zelgii hiichihgui Yum uzej nud tailsan battushig ni deer bizdee

Avatar

Зочин 2021-11-12 86.106.157.223

Женок Монголчуудыг хорлож мөлжиж дуусахгүй юу??? Ашгүй далдарлаа гэж баярласан талаар болохшив

Avatar

Зочин 2021-11-12 84.17.35.104

Istanbuliin har tamhinii contrabandchin turkiin mafianuudiin gar hul Munkh Ochiriig olon ulsiin shuuhed ugch shalguulah heregtei

Avatar

Зочин 2021-11-12 66.181.161.57

ЗАЛУУ ХҮН ДЭЭР Ш ДЭЭ 60 ОНЫ ӨВГӨЧҮҮЛЭЭСЭЭ САЛЬЯ АА ЖЕНКОГИЙН ХУЛГАЙ ДЭЭРМЭЭС ЗАЛХАЖ БАЙНА

Avatar

Зочин 2021-11-12 202.21.124.132

Олон улсын ооимпийг хороонд ажиллаад хэн гэдгээ харуулчихсан Баттүшиг нь дээр ш д Хар тамхины наймаачин Мөнх Очир этр бол худ худ

Avatar

Дэл 2021-11-12 202.55.188.35

Отгонцагаан дээр биздээ

Avatar

Зочин 2021-11-12 66.181.191.115

Battulga deere

Avatar

Зочин 2021-11-12 202.9.46.229

Заавал тэрбумтан хүн байх шаардлага байгаа юм байхдаа.

Avatar

зочин 2021-11-12 66.181.185.106

Энэ Х.Баттулга гэж болиосой юу ч хийж чадахгүй "баттулга байгаа газар баартай"гэж гэж хэлц үг хүртэл гарчихсан ийм хүнийг болиочээ баттулга хаана байна тэнд хагарал байнга байдаг гэдгийг спортынхон минь санаж байх хэрэгтэй

Avatar

Heh 2021-11-12 98.204.176.20

Buttushig geh ene ats haana yu hiihee medehee boliciimuu?!?! Uuj idsenee nuuj tsairuulj bgaa yadmaghan l arga

Avatar

Зочин 2021-11-12 122.201.26.172

Байнга гадаадад /Солонгосд/ амьдарч байдаг хүн Үндэсний олитын хороог тэргүүлвэл ашиг сонирхолын зөрчил үүснэ. Жилийн 365 хоногийн хэдийг нь гадаадад өгөрүүлснийг нь асуугаад үзээрэй, паспортыг нь шалгачихаарай. Гадны гар хөл ч юм билүү. Спортын төлөө гэсэн сэтгэл, зүтгэлтэй байх ёстой. Бдминтоныххон заалаа нэхээд л байна. И-маартынхаа дээр ганц заал бариад түрээсэлчихл дээ тэр муусайнуудад

Avatar

Зочин 2021-11-12 122.201.26.172

Авч яваа холбооныхоо төлөө хэн юу хийсэн нь сонгогдсон нь дээр дээ. Жудогийн ордон баригдаж байгаа юу, Бадминтоны заал гэж байна уу гэдгийг л харчих хэрэгтэй. Жилд хэдэн тамирчинд гадаад, дотоод тэмцээнд оролццоход дэмжлэг үзүүлсэн гэвэл мэдээж Женко, жудо хоёрыг бадминтон яаж гүйцэхэв. Холбоогоо авч явж чадаагүй хүн Хороог яаж авч явах вээ

Avatar

Зочин 2021-11-12 45.134.224.16

АЛТНЫ ХУЛГАЙЧЫН ХҮҮ ТӨМӨР ЗАМ ГАЦААГЧ 2ООС ЮУ ГАЙДАХ ВЭДЭ . АЛТНЫ ХУЛГАЙЧ НЬ МУУ БОЛОХООС ХҮҮГИЙН БУРУУ ЮУ БАЙХАВ ХӨӨРХИЙ баттүшиг нь арай дээр

Avatar

Зочин 2021-11-12 192.82.67.29

Jenko udahgui shorond orno shde yun olimpiin horoonii eronhiilogch boloh

Avatar

Bb 2021-11-12 98.204.176.20

Orohguildee ho

Avatar

Зочин 2021-11-12 45.134.224.16

Орохжийнаа

Avatar

Зочин 2021-11-12 202.72.247.58

АВИЛГАЧ ОФФШОРЧИН МОНГОЛЫН ХӨРӨНГИЙГ ХУЛГАЙЛАГЧИЙН ХҮҮХЭД АДИЛХАН ХУЛГАЙЛАГЧ ОФФШОРЧИН БАЙГА. МОНГОЛЧУУД СПОРТОД ЭЛЭГТЭЙ Х.БАТТУЛГЫГ ДЭМЖИЖ БАЙНА. ЖУДОГИЙН ТӨРӨЛ МОНГОЛЫН АМЖИЛТЫГ ГАРГАЖ ДЭЛХИЙ_ОЛИПИЙН ТАВЦАНД ГАРГАЖ БАЙНА.

Avatar

zochin 2021-11-12 202.179.26.105

Battulga chamaagui deer . Ter S.Batboldiin ger bul odoo naad luivraa zogsoo . Tanar ched naslana gej danalzdag um ,bugd dald or

Avatar

ЗОЧИН 2021-11-12 202.126.88.188

ХУЛГАЙЧИЙН ХҮҮХЭД ХУЛГАЙЧ Л БАЙНА ШҮҮДЭЭ !!! ОЙЛГОМЖТОЙ !!!

Avatar

Зочин 2021-11-12 64.119.17.254

Энэ 2 бол өдөр, шөнө шиг эрс тэс ялгаатай хүмүүс шүү дээ: Баттүшиг бол орчин үеийн өндөр боловсролтой, зөв хүмүүжилтэй шинэ боловсон хүчин. Харин Женко бол 1970-1980-аад оны гудамжны хүмүүжлээр төлөвшсөн, юу ч хийхээс буцахгүй нахальный хүн!!! Нарийн яривал эх орноо хорлон сүйтгэсэн (төмөр зам=270 сая$) гэмт хэрэгтэн гэж хэвлэлээр шуугиад байгааг огт няцааж чадаагүй байгаа шүү!!!

Avatar

Зочин 2021-11-12 122.201.26.172

хэн нь илүү спортын хүн бэ. Улсын Ерөнхийлөгчөөр сонгохдоо боловсролыг нь шалгаагүй шүү чи

Avatar

dsn 2021-11-12 66.181.161.72

OTGONTSAGAAN L BNDAA .

Avatar

Зочин 2021-11-12 103.57.94.115

Баттүшиг гэж энэ нөхөр спортын хөгжилд яг ямар хувь нэмэр оруулсан юм бэ. Үүнийг мэдэх хүн бна уу

Avatar

Зочин 2021-11-12 122.201.26.172

тийм шүү. Бдминоны холбооны Ерөнхийлөгчөөр олон жил ажилласан. Өөрөө Олимпын хорооны Ерөнхийлөгч болсноос өөр Юу ч хийгээгүй. Хэдэн хүүхдэд 5-10 цаас өгсөнөөө их юм хийсэнд боддог. Өөрөөр юм хийдэггүй гадаадад Солонгос д л байж байдаг хүн дээ

Avatar

Зочин 2021-11-12 51.77.39.255

Х.Баттулгад энэ суудал хэрэггүй төрийн эргэлт хийж төрийн тэргүүн болох гэж яваа болохоос нэг хүүхэдтэй хорооны суудал булаацалдах гэж явна гэж байхгүй. Х.Баттулга хүсвэл хэдэн троллоо хорооны гадна жагсаал өлсгөлөн болгоод наад хүүхдийг чинь зайлуулж болно.

Avatar

Зочин 2021-11-12 192.82.86.210

Нүх болгонд шургаж чвах хүн юм аа.

Avatar

Зочин 2021-11-12 64.119.20.226

Хэн ч билээ. Сү. Батболдын хүү лав биш шүү. Офшор Баттүшиг, тамирчдын сэргээлтийн төвийг авч, өөрөө эмнэлэг байгуулан тамирчдаа хохироож байгаа Э.Бадар-ууган нар хэрэггүй.

Avatar

Зочин 2021-11-12 192.109.205.112

Battulga medeej mash sain avch yavna

Avatar

Зочин 2021-11-12 64.119.20.226

Хэн ч билээ. Сү. Батболдын хүү лав биш шүү. Офшор Баттүшиг, тамирчдын сэргээлтийн төвийг авч, өөрөө эмнэлэг байгуулан тамирчдаа хохироож байгаа Э.Бадар-ууган нар хэрэггүй.

Avatar

Зочин 2021-11-12 103.212.118.17

Хулгайч Женко үхэж далд орж байж л нэр нь гарахаа болих нь ээ.Бусад нь ч ялгаа алгаа

Avatar

Зочин 2021-11-12 124.158.69.10

За, тэр МөнхОчир Жэнко хоёр бол бүтэхгүй гарууд. Наранбаатар л дээр шүү.

Avatar

zolbin uyiin zavsriin tsarainuud l bna 2021-11-12 103.26.193.4

oligtoi amitan tui ch alga

Avatar

Зочин 2021-11-12 64.119.20.226

Хэн ч билээ. Сү. Батболдын хүү лав биш шүү. Офшор Баттүшиг, тамирчдын сэргээлтийн төвийг авч, өөрөө эмнэлэг байгуулан тамирчдаа хохироож байгаа Э.Бадар-ууган нар хэрэггүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж