"Талын түмэн адуу"-ны баяр болно

Хуучирсан мэдээ: 2021.11.12-нд нийтлэгдсэн

"Талын түмэн адуу"-ны баяр болно

"Талын түмэн адуу"-ны баяр болно

Дотоодын өвлийн аялал жуулчлалыг сэргээх үүднээс “Талын түмэн адуу” уламжлалт үйл ажиллагааг энэ сарын 19-нөөс 21-нд Хэнтий аймгийн Батноров суманд зохион байгуулахаар болжээ.

Морьтны өв соёл, ёс уламжлалыг залуучуудад өвлүүлэх, адууг уналга эдэлгээнд тогтмол ашиглах, монгол бахархлыг төрүүлэх зорилготой уг үйл ажиллагааг “Мөнх харилцаа” ТББ-аас зохион байгуулж ирсэн. Энэ удаа долоо дахь жилдээ болох үйл ажиллагаанд 2000 гаруй хүлэг оролцуулж, адуутай холбоотой үнэт эдлэлийн дуудлага худалдаа, гэр музейн үзэсгэлэн, тэмцээн, урлагийн тоглолт зохиохоор төлөвлөжээ.

“Талын түмэн адуу”-ны баяраар монголчууд хүлэг морьдынхоо өнгө зүс, ид хавыг гайхуулж, морьтон эрчүүдийн “Удамт Монгол” морин жагсаал зохион байгуулдаг уламжлалтай. Энэ нь дотоодын жуулчлалыг идэвхжүүлэх, монгол өв соёлыг сурталчлах, тусгай сонирхлын аяллыг хөгжүүлэх зорилгоор болж ирсэн юм.

Манай улсад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх үүднээс “Хөх сувд" мөсний баяр, “Түмэн тэмээний баяр”, "Нүүдэлчдийн баяр" зэрэг олон үйл ажиллагааг зохион байгуулдаг.  Уламжлалт "Бүргэдийн баяр"-ыг жишээ нь ирэх сарын 4-5-нд Баян-Өлгий аймагт зохион байгуулах гэж байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж