Гурван сая ам долларын төсөл эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.03.16-нд нийтлэгдсэн

Гурван сая ам долларын төсөл эхэллээ

“Монгол Улсын алслагдсан аймгийн ард иргэдийг нийгмийн цогц үйлчилгээгээр хангах” төслийн нээлтийн ажиллагаа, сургалт семинар Баян-Өлгий аймагт өнөөдөр нээлтээ хийлээ.
Төслийг Монгол Улсын Засгийн газар НҮБ-ийн төрөлжсөн байгууллагуудтай хамтран Баян-Өлгий, Увс, Ховд, Хөвсгөл, Дорнод гэсэн таван аймгийн хязгаарлагдсан сумдад хэрэгжүүлэх бөгөөд төслийн нийт өртөг нь гурав орчим сая ам.доллар юм.  
Семинарт ЗГХЭГ-ын дэд дарга Д.Нямжав, Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Ш.Нарантуяа, ЗГХЭГ-ын ахлах референт Ш.Бүүвэйбаатар, холбогдох яам, агентлагууд, НҮБ-ийн төрөлжсөн байгууллагуудын ажилтнууд оролцож байна.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж