Олон улсын хүний эрхийн өдөрт зориулсан “Эрхээ шаардъя” форум өнөөдөр цахимаар болж өндөрлөв. Уг хуралд тогтвортой хөгжлийн зорилго болоод цар тахлын үед хүний эрх чөлөөг хэрхэн хангах талаар асуудал хэлэлцлээ. Түүнчлэн хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан аливаа шийдвэр, арга хэмжээ нь хуульд заасан үндэслэл журмын дагуу байх үндэсний аюулгүй байдал, нийтийн хэв журамыг баримтлах ёстойг сануулав. Мөн уг зорилго нь ялгаварлан гадуурхахгүй хүний нэр төрийг нь доромжлохгүй байхыг хэлэлцүүлэгт оролцогчид уриалсан юм. Хүний эрхийн форм нь 30 орчим хуулийн санал зөвлөмж хүргүүлж хэдэн арван нөлөөлийн ажлыг зохион байгуулжээ. Энэ хугацаанд 69 шаардлагыг төрийн байгуулагуудад хүргүүлсэн байна. Энэхүү хэлэлцүүлэг хоёр хэсгээр болж өнгөрсөн төдийгүй нэг сарын аяны хугацаанд хийсэн ажлаа тайлагнахыг зорьжээ.
Хүний эрх хөгжил төвийн тэргүүн Г.Уранцоож :
-Жил бүр Хүний хөгжлийн форумаас хүний эрхийн тухай байр суурины баримт бичгийг боловсруулдаг. Хөгжлийн бодлого нь иргэдийн оролцоо явдагдах үйл ажиллагаа хангах дээр тулгуурладаг. Манайд иргэдийн нийгмийн оролцоо түүнийг үнэлэх тал дээр дутмаг. Хэдийгээр хөгжлийн бодлогыг тодорхойлоход олон зохицуулалтыг хийдэг боловч үр дүнгүй. Эрхзүйн хэм хэмжээий актууд ойлгон тэдгээрийг хангах шаардлагатай. Нэгдүгээрт мэдээлэл авах, түүнчлэн эрх зөрчигдсөн асуудал тохиолдвол гомдол мэдүүлэх хохиролоо барагдуулах эрхийг ойлгуулж таниулах. Нэгэнт оролцох эрх нь хангагдахгүй бол системийн чанартай хүний эрхийн зөрчил явдагддаг. Иргэдийн оролцох эрхийг дэмжих зорилготой олон хуулийн төслүүд бий. Үүнд нь оролцох эрх хангасан хөгжлийн бодлого тогтоомжийн хууль зэрэг хэд хэдэн хуулиуд багтана. Ер нь Монголын хуулиудыг аваад үзэхийн бол мэдэх эрхтэй холбоотой 100 гаруй хуулиуд байгаа. Зөвхөн 2021 онд гэхэд Уул уурхайн биржийн тухай хууль, эдийн засгийн эрчимжүүлэх хуулиуд гараад ирчихсэн. Гэтэл үүнд хэдэн иргэний саналыг авсан билээ. Ер нь цар тахлыг далимдуулж хуулиудыг дүн шинжилгээ хийхгүйгээр батлуулах түүнийгээ хэрэгжүүлж буй нь үнэхээрийн учир дутагдалтай. Монголд хүний эрхийг хамгаалах хангалттай тогтолцоо бүрдээгүй байна. Иймд хүний эрхийг хамгаалах хөхүүлэн дэмжих хуулийн төслийг сайжруулан яаралтай батлах ёстойг сануулж холбогдох зөвлөмжийг хүссэн. Мөн хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийг сайжруулахыг хүсч байна.
Нээлттэй нийгэм форумын хуулийн хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан:
-Хүний эрхийн форум нь анх 2010 онд нэгдсэн үндэсний байгуулагын хүний эрхийн төлөв байдлын ээлжилт дүгнэлт хэлэлцүүлэг механизм дээр тулгуурладаг. Түүнийгээ үр нөлөөтэйгээр ашиглахын тулд монголын хүний эрхийн чиглэлээр ажиллладаг юм. Одоогоор 30 гаруй төрийн бус байгуулага эвлэлдэн нэгдэж бүрэлдэхүүнтэйгээр хүний эрхийн төлөө хамтарч байна. Энэ 18 жил тасралтгүй олон акт зөвлөмж аян зохион байгуулж байна. Энэ хугацаанд нэгдсэн үндэсний байгуулагын хүний эрхийн зөвлөх нийттэй гурван удаагийн 30 сэдвээр хэлэлцүүлэг тавьж байсан юм. Манай хүний эрхийн байгуулагууд хамтаараа зөвхөн Монголдоо төдийгүй олон улсад туршлагаа солилцсон гэдгийг онцлох хэрэгтэй. Олон улсын байгуулагууд сайн туршлагын хэвэлмэл бүтээгдэхүүн гаргасан байдгийг бид соргогоор анзаардаг. Мөн олон улсын хүний эрхийн байгуулагатай туршлагаа хуваалцсан үүнд Тайвань зэрэг багтана. Бид хүний эрхийн чиглэлээр улсын их хуралтай хамтран ажилладаг. Харилцан бие биенээ ойлголцох боломж нь бидний өсөлт юм. Нийттэй хүний эрхийн 190 зөвлөмжийг олон улсаас өгсөн байна.
Оюу толгой гүйцэтгэх хяналтын захирал Д.Сүхгэрэл
-Бид одоогоор нийттэй 170 зөвлөмжийн эхний бүлэг зөвлөмжийн нэлээд хэсэг нь хүлээж авах хэрэгжүүлэх магадлал илүү байна. Харин 20 зөвлөмжийн хүлээх авах боломжгүй зөвлөмжүүд багтсан байна. Манайхаас бодлогын уялдаа гэдгийг сайн тод томруун гаргаж тавьсан байна. Эрхзүйн орчноо нийцүүлэх шинэчлэлийн ажилдаа иргэний нийгмийг оролцуулахыг шаардсан зөвлөмж ирсэн байна. Манайх бодлогын уялдаагүй хөгжлийн үйл ажиллагааг монгол хүн орон гэртэй байх эрхтэй холбоотойгоор бичсэн. Орон гэртэй байх эрхийн зөвлөмж Польш улсаас ирсэн. Хүний эрхийн форумын гишүүн байгуулагууд анхандаа малчдийн бэлчээрийн эрх, уугуул соёлоо хадгалах эрхийг бичиж ирсэн. Энэ удаад дөрвөн эрхийг нэмж авсан байгаад баяртай байна. Цаашдаа хүний эрх ба бизнес чиглэлийн үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөг оролцуулах зөвлөмжүүд ирсэн байна.
П.Сүрэн
Холбоотой мэдээ