Д.Монголхүү, Э.Одбаярын талаар нээлттэй сонсголыг 25 гишүүн дэмжжээ

Хуучирсан мэдээ: 2021.11.11-нд нийтлэгдсэн

Д.Монголхүү, Э.Одбаярын талаар нээлттэй сонсголыг 25 гишүүн дэмжжээ

Д.Монголхүү, Э.Одбаярын талаар нээлттэй сонсголыг 25 гишүүн дэмжжээ

"No double standart" иргэдийн хөдөлгөөний зохицуулагч Э.Одбаяр, Д.Монголхүү тэргүүтэй хүмүүс арваннэгдүгээр сарын 8-ны өдөр   жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн хэрэгжилт, болон өөрчлөлт оруулах талаар нээлттэй сонсгол хийх хүсэлтийг УИХ дахь АН-ын бүлэгт хүргүүлжсэн.  Улмаар АН-ын бүлгийн дарга Д.Ганбат тэдний эрх зөрчигдсөн асуудлаар УИХ-д нээлттэй сонсгол хийхээр санаачилсан.

Хамгийн эхний гарын үсгийг Д.Ганбат өөрөө зурсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар дараах 25 гишүүн Э.Одбаяр, Д.Монголхүү  нарын  зөрчигдсөн асуудлаар УИХ-д нээлттэй сонсгол хийхийг дэмжсэн байна.

Тэгвэл энэ талаар Нийтийн сонсголын тухай хуульд: 9.1.Улсын Их Хурал улсын төсвийн орлого ба зарцуулалттай холбоотой асуудлаар дараах тохиолдолд сонсголыг явуулна: 9.1.1.Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хүсэлт гаргасан; 9.1.2.Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй гишүүд хүсэлт гаргасан тохиолдолд сонсгол явуулна гэж заажээ.

Дашрамд дурдахад, УИХ-ын гишүүн Н.Учрал Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, Засгийн газраас санал авахаар хүргүүлээд байгаа. Тэрбээр "Жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд 2018 онд нэмэлт өөрчлөлт оруулсан. Уг хуулийг журамлах цаг ирсэн байна. Ингэснээр иргэд жагсаал цуглаан хийх хүсэлтээ тухайн дүүргийн Засаг даргад мэдүүлж бүртгүүлнэ. Олон улсын туршлагаас харахад  жагсаал цуглаан хийхээс өмнө бүртгүүлдэг. Иргэд хэзээ ч ямар ч цаг үед итгэл үнэмшил, үзэл бодлоо  илэрхийлэх эрхийг нь нээлттэй орхих ёстой" гэдгийг онцолсон удаатай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж