“Миний Монголын сүү” үндэсний чанарын шагнал хүртлээ | News.MN

“Миний Монголын сүү” үндэсний чанарын шагнал хүртлээ

“Миний Монголын сүү” үндэсний чанарын шагнал хүртлээ

Үнээний цэвэр сүүг 2500 орчим бэлтгэн нийлүүлэгч малчид, фермерүүдээсээ жилийн дөрвөн улиралд өдөр аслгасалгүй очиж аван, дэлхий дахинд ашиглаж буй UHT (Ultra High Temperature) технологиор үйлдвэрлэдэг, амт чанараараа Монгол түмний байнгын хэрэглээ болж чадсан төдийгүй нийслэлчүүд өөрсдөө “Өндөр сүү” хэмээн нэрлэсэн, “Сүү” ХК-ийн “Миний Монголын Сүү” брэнд Үндэсний Чанарын Шагналын “Шилдэг бүтээгдэхүүн” ангилалд шалгарч, цом, батламжаа хүлээн авлаа. “Миний Монголын Сүү” бүтээгдэхүүн малчдын хотноос эхлээд хэрэглэгчдийн гарт хүрэх хүртлээ мэргэжлийн лабораторийн түвшинд химийн 11, микробиологийн 13 үзүүлэлт бүхий сорилт, хяналт шинжилгээнд тогтмол орж баталгаажин, өдөр бүр шинэхнээрээ хэрэглэгчдэдээ хүрдэг онцлогтой.

Савлагааны хувьд дахин боловсруулах боломжтой, байгаль ээлтэй цаасан савлагаатай бөгөөд хүний биеийн хэвийн үйл ажиллагаанд нэн шаардлагатай кальци, уургаар баялаг тул ясыг бэхжүүлж, өсөлтийг дэмждэг. “Сүү” ХК “Миний Монголын Сүү”-г 3,2% болон 0,1%-ийн тослогтой буюу хоёр төрлийн сонголттойгоор үйлдвэрлэдэг тул цай сүлэх, сүүн хоол хийх, кофенд холихоос гадна ШУУД УУХАД нэн тохиромжтой бүтээгдэхүүн юм. Өдөрт 160-250 мл “Миний Монголын Сүү”-г шууд ууж хэрэглэхийг зөвлөдөг.

“Сүү” ХК хэрэглэгчдийг чанартай, аюулгүй, баталгаатай бүтээгдэхүүнээр хангахын төлөө мэргэжлийн байгууллагаас олгодог тохирлын гэрчилгээ, дүгнэлт, зөвшөөрөлд хариуцлагатайгаар хамрагдан, үйл ажиллагаандаа чанар, байгаль орчин, хүнсний аюулгүй байдлын болон удирдлагын тогтолцоог олон улсын жишгээр амжилттай нэвтрүүлэн хэрэгжүүлж байна.

Стандарт, Хэмжил Зүйн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим жил бүр хамтран зохион байгуулдаг “Дэлхийн чанарын өдөр – Үндэсний чанарын 7 хоног”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Үндэсний Чанарын Шагнал”-ыг 7 дахь жилдээ ААН-үүдэд олгож, урамшуулж буй бөгөөд 2021 оны энэхүү нэр хүндтэй шагналын эзэн болсондоо “Сүү” ХК-ийн нийт хамт олон чин сэтгэлээсээ бахархаж, хэрэглэгч олондоо талархлаа илэрхийлье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж