2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 179,134,817 төгрөгийн үнийн дүн бүхий 470,767 ширхэг хувьцаа арилжигдсанаас 21 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 16 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хөвсгөл усан зам ХК (HUZ +14.93%), "Эрчим Баян Өлгий" ХК (BOE+11.76%), болон "Улаанбаатар хивс" ХК (UBH+11.54%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Азык" ХК (ALD-10.79%), "Дархан хөвөн ХК (DAH-10.10) болон "Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR-6.53%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 20,050 ширхэг нэгж эрх 10,326,952 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 1 ширхэг үнэт цаас 99,000 төгрөгөөр арилжигдсан байна.
ТOP-20 индекс 1.41 хувь өсч 38816.49 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,879,214,339,025 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ