Уур амьсгалын үйлчилгээний системийг бүтээж үр дүнг хэлэлцэв

Хуучирсан мэдээ: 2021.11.11-нд нийтлэгдсэн

Уур амьсгалын үйлчилгээний системийг бүтээж үр дүнг хэлэлцэв

Уур амьсгалын үйлчилгээний системийг бүтээж үр дүнг хэлэлцэв

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр хамтран Уур амьсгалын ногоон сан /Green Climate Fund/-гийн санхүүжилтээр "Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох үндэсний чадавхыг бэхжүүлэх" /NAP/ төслийг 2019 оноос эхлэн хэрэгжүүлж байна.

Энэхүү төслийн хүрээнд “Уур амьсгалын үйлчилгээний систем” платформыг  УЦУОСМХ-ний эрдэмтэн судлаачид бүтээсэн ба тус системийг тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, боловсон хүчнийг бэлтгэх, чадавх дээшлүүлэх ажлын үр дүнг бататгах хурлыг 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгууллаа.

Уур амьсгалын үйлчилгээний системийн зорилго нь уур амьсгалын мэдээг боловсруулах, анализ мониторинг хийх, уур амьсгалын прогноз гаргах, уур амьсгалын өөрчлөлтийн төсөөлөл, сценарийн тооцоог хийж, уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийг бууруулах, түүнд дасан зохицох чадавхыг дээшлүүлэх мэдээ мэдээллээр үйлчлэхэд оршино.

Хурлын үеэр уг системийг  сайжруулах, тогтвортой ажиллах нөхцөлийг хэрхэн хангах талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн ба системийг ашиглах гарын авлага, холбогдох сургалтын материалыг зорилтот хэрэглэгчдэд танилцуулав. Хурлын үйл ажиллагааг нээж БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга, NAP төслийн захирал А.Энхбат, УЦУОСМХ-ийн захирал Г.Сарантуяа нар үг хэллээ. Тус хуралд холбогдох байгууллагууд болон их дээд сургуулиудын 80 гаруй төлөөлөгчид оролцов.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж