Монголбанкны цахим хуудас өнөөдөр/2021.11.11/ хадлагад өртсөн. Хэдийгээр тус банкнаас халдлагад өртөөгүй, тохиргоо хийсэн гэж тайлбарлаж байгаа ч халдлагыг Иракийн Курдистан автономит улсаас гаралтай "1877 Team "нь энэхүү хэргийг гардан зохион байгуулсан байна. Энэ талаар хакерчид өөрсдийн телеграм хуудаснаа “Монголбанкны цахим хуудас, системийг хакердлаа” гэсэн бичлэг оруулжээ.
Монголбанкны хувьд 2003 оны наймдугаар сарын 27-ны өдөр, 2004 оны наймдугаар сарын 04-ний өдөр, 2021 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдөр тус тус цахим халдлагад өртөж байжээ.
100 гаруй гишүүдтэй тус бүлгэм нь "ransomware", "doxxing" зэрэг цахим халдлага, виртуаль видео тоглоомын маркетинг хийдгээрээ алдартай аж. Ёс зүйт хакерууд “1877 Team”-ийг ёс зүйгүй, тодорхой зорилгогүй, жаахан хүүхэд шиг гэж тодорхойлжээ. Тэд энэ оны наймдугаар сард Румын улсын мэдээллийн агентлагийг хакердаж, 100 ам.долларын биткойн нэхэмжилсэн гэнэ.
“1877 Team” нь улс орнуудын засгийн газар, улс төрийн намууд, яамд, агентлагуудын цахим хуудсыг онилдог байна. Мөн тэд өнгөрөгч тавдугаар сард Палестины нутаг дэвсгэрийн маргаантай хурцадмал байдлын үеэр Израил, Америк, Их Британийн жижиг мэдээллийн сайтууд руу халдлага үйлдэж, эзэлсэн гэнэ.
Холбоотой мэдээ