Ирэх долоо хоногт төвийн аймгуудаар цас орно

Хуучирсан мэдээ: 2021.11.11-нд нийтлэгдсэн

Ирэх долоо хоногт төвийн аймгуудаар цас орно

Ирэх долоо хоногт төвийн аймгуудаар цас орно

Ус цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн 2021 оны арваннэгдүгээр сарын 12-ноос  16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллийг хүргэе.  Энэ сарын 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орно.

Салхи 13-нд зарим газраар, 14-нд тал хээрийн нутгаар, 15-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 0-5 градус, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна. 13-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг хүйтэрнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж