Элон Маск татвар төлөхийн тулд Теслагийн 1 сая хувьцааг зарлаа

Хуучирсан мэдээ: 2021.11.11-нд нийтлэгдсэн

Элон Маск татвар төлөхийн тулд Теслагийн 1 сая хувьцааг зарлаа

Элон Маск татвар төлөхийн тулд Теслагийн 1 сая хувьцааг зарлаа

Элон Маск 2016 оноос хойш анх удаа “Тесла” хувьцаанаасаа зарлаа. Хуулийн дагуу  худалдаж авсан хувьцааны татварыг төлөхөд шаардагдах бэлэн мөнгийг босгохын тулд  тодорхой хэсгийг нь зарсан нь энэ.

Түүнд 2022 оны наймдугаар сар гэхэд ашиглах шаардлагатай 9 хувийн хувьцаа байгаа. Хэрэв энэ хувьцаагаа  ашиглахгүй бол хувьцааны худалдан авах чадвар дуусгавар болох юм. Тиймээс эдгээр хувьцааг ашиглах зайлшгүй нөхцөл үүсчээ. Холбооны орлогын албан татварын дээд хэмжээ болох 37 хувь,  цэвэр хөрөнгө оруулалтын 3.8 хувьд  татвар ногдуулан нэг тэрбум ам.долларын татвар төлөх шаардлагатай болжээ.

Мөн тэрбээр орлогын албан татвараас зугтаж, Техас муж руу нүүсэн ч Калифорни муждаа татварыг төлөх шаардлага үүссэн аж. Калифони муж нь АНУ хэмжээнд улсын орлогын албан татвар хамгийн өндөр буюу 13.3%.

Маск өнгөрсөн амралтын өдрүүдэд твиттер хуудсаараа дамжуулан хувьцаагаа зарж эхлэх эсэх тухай олон нийтийн санал асуулга явуулсан. Гэхдээ цаанаа хувьцааг худалдах болсон жинхэнэ сэдэл нь "Хувьцааны гэрээт нөхцөлийг хэрэгжүүлэхтэй холбоотой татвар төлөх иргэний үүргээ биелүүлэх" байв.

Маск татвар төлөхийн тулд хувьцаагаа зарах шаардлагатайг хөрөнгө оруулагчид мэдэж байсан. Гэвч зарим хөрөнгө оруулагчид түүнийг шаардлагат хэмжээнээс илүү их хувьцаа зарах гэж байна хэмээн үзсэн тул Twitter-ийн санал асуулгын дараа Теслагийн хувьцааны үнэ буурчээ. Тухайн өдөр Маск 1 сая орчим хувьцаа борлуулснаас шалтгаалж Даваа гаригт хувьцааны үнэ унах эрсдэл үүссэн байна.

Гэвч өчигдөр орой өгсөн мэдүүлгээс харахад Маск энэ долоо хоногоос ирэх наймдугаар сарын хооронд худалдан авах 22.9 сая хувьцаагаа бүгдийг нь худалдах хүсэлгүй байгааг харуулжээ.

Тэрбээр хувьцааны багцын нөхцөлийг хэрэгжүүлэхдээ татвар төлөхөд шаардагдах хамгийн бага хэмжээний хувьцааг зарах төлөвлөгөөтэй байгаа бололтой хэмээн дүгнэсэн.  Уг мэдээллийн дараа Tesla (TSLA) компанийн хувьцааны үнэ 2.7 хувиар өссөн байна.

Тэрээр энэ арилжаа хийхээс өмнө 182 тэрбум ам.доллараар үнэлэгдсэн 170.5 сая хувьцааг шууд эзэмшиж байсан. Мөн энэ долоо хоногт татварын зайлшгүй нөхцөл байдлыг ханган хэрэгжүүлсний дараа ч Маск нэмэлт 71.4 сая хувьцааг худалдаж авахаар тооцоолж нөхцөл байдлыг хангасан байна. Үүний дунд ирэх оны наймдугаар сард хугацаа нь дуусах 20.7 сая багтаж буй юм.

2012 оны нөхцлийн дагуу хувьцаа тус бүр ердөө 6.24 ам доллар байсан ба тухайн үед ‘Tesla” хувьцааны ашиг тэгш хуваах зарчмаар шийдэгддэг байв. Тухайн үед түүний худалдаж авсан хувьцаа ба түүний зарсан хувьцааны дундаж үнээс үндэслэхэд 1180 доллар үүнээс тэрээр 2,5 тэрбум долларын ашиг олсон.

Гэвч 2.5 тэрбум долларыг түүний нийт хөрөнгөтэй харьцуулахад өчүүхэн хэсэг. “Bloomberg”-ийн тооцоолж мэдээлснээр Маскийн хөрөнгө 300 тэрбум орчим ам.доллартай тэнцэх бөгөөд дэлхийн хамгийн баян хүн.

ЭХ СУРВАЛЖ: CNN

А.ГАНТУЛГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж