Леди Гага хоёр дахь дэлгэцийн бүтээлд хүч үзэв

Хуучирсан мэдээ: 2021.11.11-нд нийтлэгдсэн

Леди Гага хоёр дахь дэлгэцийн бүтээлд хүч үзэв

Леди Гага хоёр дахь дэлгэцийн бүтээлд хүч үзэв

Под од Леди Гага кино урлагт урваж, 2018 онд анх удаа “Од төрсөн нь” дэлгэцийн бүтээлд тоглосон нь шуугиан тарьсан бүтээл болсон. Тэрбээр уг киноны дүрээр 2019 оны Оскарын кино наадамд “Шилдэг эмэгтэй жүжигчин”-ий төрөлд нэр дэвшсэн нь кино урлагийн түүхэнд тод мөрөө үлдээсэн үйл явдал байв.

Өдгөө тэрбээр хоёр дахь дэлгэцийн бүтээлд хүчээ сорьжээ. Гага өөрийн тоглосон "Гучигийн өргөө" киноны нээлтийн ёслолын ажиллагаанд Мягмар гаригт оролцсон юм. Лондон хотноо болсон уг арга хэмжээнд Гага өөрийн гэсэн өнгө төрхийг ч тодотгохоо мартсангүй.

Гага улаан хивсэн дээр тунгалаг ягаан өнгийн, торгомсог материал бүхий “Gucci” брэндийн гоёлын даашинзтай гарч ирсэн нь “диваажингийн шувуу” мэт сэтгэгдлийг төрүүлсэн гэхэд дэгсдэхгүй. Мөн энэхүү даашинзаа өөрийн нэрийн өсгийтэй гутал, саатай нүдний будалттай хослуулжээ.

Тэрбээр өнгө үзэмжийг төгс бүрдүүлэхийн тулд солонгон өнгийн чимэглэл бүхий торон бээлий, татуургагүй торон оймсоор гоёсон байв. Гага энэ сарын эхээр "Vogue" сэтгүүлийн нүүрэн дээр задгай энгэртэй “Schiaparelli” брэндийн даашинзтайгаар заларсан юм.

Тус сэтгүүлд Гага “аялгатай” англи хэлээр ярилцлага өгсөн байна.

Тэрбээр ярилцлагын үеэр хоёр дахь дэлгэцийн бүтээлд өөрийгөө хэрхэн бэлдсэн талаар өгүүлжээ. Гага "Би нэг жил хагасын турш Реггианигийн дүрээр амьдарч байна. Мөн есөн сарын хугацаанд аялгатай англи хэлээр ярилаа. Шаргал үстийн хувьд энэ боломжтой зүйл мөн үү?” гэсэн юм.

Мөн тайзны ард ч тэрбээр энэ зуршлаа эвдээгүй гэнэ. Ийнхүү түүний шинэ дүрийг үзэгчид ч сэтгэл догдлон хүлээж байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж