УИХ-ын гишүүн Н.Учралын аав Ардын багш болов

Хуучирсан мэдээ: 2021.11.11-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн Н.Учралын аав Ардын багш болов

УИХ-ын гишүүн Н.Учралын аав Ардын багш болов

Монгол Улсад боловсролын салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой энэ өдрүүдэд тохиож буй. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2021.11.11/ Төрийн ордонд боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийн гавьяа зүтгэлийг үнэлж, төрийн дээд одон медалиар шагналаа. Энэ үеэр "Их засаг" их сургуулийг үүсгэн байгуулсан Н.Ням-Осорт Ардын багш цол хүртээв.

Тэрбээр "Төр засгаасаа Ардын багш хэмээх өндөр нэр хүндтэй шагнал хүртсэндээ баяртай байна. Боловсролын салбарын маш олон хүн шагнал хүртлээ. "Их засаг" олон улсын их сургуулийн хамт олон, гэр бүл, хайрт ээждээ болон бүх хүмүүстээ баярт өдрийн халуун мэндийг дэвшүүлье. Би бас дуу, шүлэг бичихээс гадна 100 гаруй ном бичиж хэвлүүлсэн, багш мэргэжлээрээ ажилласан хүн" гэдгийг хэлсэн юм. Түүнийг Улсын Их хурлын гишүүн Н.Учралын аав гэдгээр нь хүмүүс сайн мэднэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж