АН-ын бүлгийн дарга Д.Ганбат ганц бие хүмүүст баярын мэнд хүргэв

Хуучирсан мэдээ: 2021.11.11-нд нийтлэгдсэн

АН-ын бүлгийн дарга Д.Ганбат ганц бие хүмүүст баярын мэнд хүргэв

АН-ын бүлгийн дарга Д.Ганбат ганц бие хүмүүст баярын мэнд хүргэв

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хууль зэрэг чухал ач холбогдолтой төслүүдийг  өнөөдөр /2021.11.11/ хэлэлцэж байна.

Энэ үеэр АН-ын бүлгийн дарга Д.Ганбат чуулганы хурлаар ганц бие хүмүүст баярын мэнд дэвшүүлэв. Тэрбээр “Та бүхнийхээ амар амгаланг айлтгая. Орчин цагийн боловсролын байгууллага үүсч хөгжсөний зуун жилийн ойн баярын мэндийг монголчууддаа хүргэе. Мөн дэлхийн синглэчүүдийн өдрийн мэнд юм байна. Монголын ганц биечүүддээ энэ өдрийн мэндийг хүргэе" гэв.

Манай улсад ганц бие хүмүүсийн өдрийг тэмдэглэдэггүй. Харин Хятадад жил бүрийн арваннэгдүгээр сарын 11-нд  “ганц бие хүмүүсийн өдөр ба ганцаардсан зүрх сэтгэлийн өдөр”-ийг тэмдэглэдэг бөгөөд энэ өдөр онлайн дэлгүүрүүд хэрэглэгчдэдээ томоохон хямдрал зарладаг аж.

Цар тахал, Эрээний хилийн хориг, эдийн засагт нүүрлэж буй хямрал гээд олон асуудал иргэдийн толгойг зовоож байхад хууль батлагчид нь ийнхүү "хийцгүйрсэн" шигээ сууж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж