С.Бямбацогт: Хүний хувийн мэдээлэлд халдсан бол хуулийн хариуцлага хүлээдэг болно | News.MN

С.Бямбацогт: Хүний хувийн мэдээлэлд халдсан бол хуулийн хариуцлага хүлээдэг болно

С.Бямбацогт: Хүний хувийн мэдээлэлд халдсан бол хуулийн хариуцлага хүлээдэг болно

Хууль зүйн байнгын хороо болон Инноваци, цахим бодлогын байнгын хороо хамтарч Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, УИХ-ын чуулганы хуралдаанаар өнөөдөр хэлэлцэнэ. Тус хуулиудын онцлох заалтуудын талаар УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга С.Бямбацогттой ярилцлаа.

– Хүний хувийн мэдээлэлд ямар мэдээлэл орж байгаа вэ. Мөн ямар мэдээлэл нууц, хаалттай байх вэ. Одоо бол төр, хувийн хэвшил гэлтгүй бүх мэдээллийг авч байна шүү дээ?

– Монгол Улсын Засгийн газраас 2021 оны тавдугаар сарын 19-ний өдөр Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Улсын Их Хурлын даргын 2021 оны 54 дүгээр захирамжаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Хууль зүйн байнгын хороо хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 2021 оны арваннэгдүгээр сарын 9-ний өдрийн хуралдаанаар хийсэн. Хуулийн төсөл УИХаар эцэслэн батлагдаагүй, хэлэлцүүлгийн шатанд явж байгаа гэдгийг онцлон сануулахыг хүсч байна. Энэ удаагийн хуулийн төсөлд хүний хувийн мэдээллийг хүний эмзэг мэдээлэл болон тухайн хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох боломжтой мэдээллийг хамруулан ойлгох талаар тодорхой зохицуулсан. Түүнчлэн төрийн байгууллага, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага ямар тохиолдолд хүний хувийн мэдээллийг цуглуулах, ашиглах талаар тодорхой тусгасан. Мэдээж нэгэнт цуглуулсан мэдээллийг задруулсан бол түүний тал аар гомд ол гаргах, шийдвэрлүүлэх асуудлыг ч тодорхой тусгасан.

– Хувийн мэдээллийг байгууллагууд зөвшөөрөлгүйгээр авдаг байдлыг хэрхэн таслан зогсоох вэ?

– Би дээр дурдсанчлан төрийн байгууллага, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага мэдээллийн эзний зөвшөөрлөөр, хуульд заасан үндэслэлээр, хуульд заасан тохиолдолд хөдөлмөрийн харилцааны явцад мэдээлэл хариуцагч эрхээ эдлэх, үүргээ биелүүлэх, гэрээ байгуулах, байгуулсан гэрээний хэрэгжилтийг хангах, мэдээллийн эзний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй тохиолдолд хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх, Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор л мэдээллийг цуглуулна. Бусад тохиолдолд хориглоно гэж ойлгож болно. Хуулийн төслийн бас нэг шинэлэг зохицуулалт бол хүний биеийн давхцахгүй өгөгдөл буюу гарын хурууны хээг ашиглаж байгаа асуудлыг зөвхөн эрх бүхий байгууллага ашиглах зохицуулал т юм. Тодруулбал, хувийн байгууллагууд, тухайлбал дэлгүүрүүд гишүүнчлэл олгохдоо хүний биеийн давхцахгүй өгөгдөл буюу гарын хурууны хээг ашиглаж байна. Энэ нь нэг талдаа үйлчилгээг хурдан шуурхай болгож байгаа сайн талтай хэдий ч нөгөө талдаа хурууны хээгээ өгч байгаа эзэндээ эрсдэлийг бий болгож байдаг. Шуудхан хэлбэл, аливаа гэмт хэрэг гарахад хамгийн түрүүн хэргийн газарт хурууны хээний ул мөрийг бэхжүүлэн авдаг. Хэдийгээр аж ахуйн нэгжүүд хүний биеийн давхцахгүй өгөгдлийг сайн хамгаалдаг ч гэсэн миний саяны хэлсэн эрсдэл байгаа юм. Хэн нэгний хариуцлагагүй үйлдлээс шалтгаалан ийм том эрсдэл бий болж болзошгүй тул үүнийг л хаахыг зорьж байна.

– Хүний хувийн мэдээллийг авсан бай гууллагууд хэрхэн яаж хадгалж, хамгаалах вэ?

– Мэдээлэл хариуцагч нь цуглуулсан мэдээллийнхээ аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар тодорхой зохицуулсан. Тухайлбал, байгууллага бүр цуглуулсан мэдээллийнхээ аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар тусгайлсан журам баталж мөрдүүлэх, хүний мэдээлэл алдагдсан бол ямар арга хэмжээ авах талаар төлөвлөгөө батлах, мэдээллийнхээ нууцлалын талаар байнга үнэлгээ хийлгэж байх зэргийг дурдаж болох юм.

– Бусдын дуу, дүрсний бичлэгийг задруулсан, сүрдүүлсэн этгээд эд оноох шийтгэлийг хэрхэн зохицуулсан бол?

– Хуулийн төсөлд дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн систем буюу бидний ярьдгаар камерыг хаана байршуулах, хэрхэн ашиглах талаар тодорхой тусгасан. Тухайлбал, дүрс бичлэгт мэдээллийн эзнээс бусад хүний мэдээлэл байгаа тохиолдолд дүрс бичлэгийг хуулбарлан өгөхийг хориглож байгаа. Өөрөөр хэлбэл, нийтийн зориулалттай орон сууцны камерыг тухайн байрны харуултай ярьж байгаад авдаг, үүгээрээ бусдыг дарамталдаг тохиолдол гарсан асуудлыг шийдвэрлэхээр тусгасан. Дашрамд дурдахад , манай улс 1996 оноос эхлэн үүрэн холбоо буюу гар утсыг хэрэглэж эхэлсэн бөгөөд техник технологийн энэ хурдацтай хөгжилтэй уялдан ухаалаг утасгүй иргэн гэж байхгүй болсон. Гар утсаараа бичлэг бичдэг, бусдыг шантаажилдаг гэсэн асуудал гарсаар байна. Монгол Улсын Их Хурлаас 1997 онд Гүйцэтгэх ажлын тухай хуулийг баталсан бөгөөд техник, технологийн хөгжилтэй уялдуулан шинэчлэн боловсруулах зайлшгүй шаардлага бий болоод байна.

– Хуулийн 10.1.3-т генетик мэдээллийг цуглуулах заалт туссан байсан. Энэ ямар учиртай вэ. Иргэний удмын мэдээллийг юунд ашиглах юм бэ?

-Төслийн 1 0 дугаар зүйлээр биометрик болон генетик мэдээлэл цуглуулах, боловсруулах эрх нь ямар байгууллагад байх, хэрхэн ашиглах талаар заасан. Таны асуусанчлан хэрэг хянан шийдвэрлэдэг байгууллага л хүний биометрик болон генетик мэдээллийг авахаар төсөлд тусгасан байгаа. Тухайлбал, шүүхийн шинжилгээний байгууллага шинжилгээний объектыг хуульд заасны дагуу авах гэх мэтийг дурдаж болох юм.

– Аливаа мэдээллийг нууцлахдаа ямар мэ дээллийг нууцалж болохыг нарийн тодорхойлж, үндэслэлийг тайлбарласан болов уу?

– Монгол Улсын Засгийн газраас 2021 оны тавдугаар сарын 19-ний өдөр Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслөөс гадна Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Энэ хуулийн төсөлд мэдээллийг нууцлах асуудлыг тодорхой зохицуулсан. Сүүлийн үед байгууллагууд албаны нууц гэсэн дардас даран нууцлах шаардлагагүй асуудлыг ч нууцалдаг болсон тухай шүүмжлэл гарсаар байна. Энэ шүүмжлэл ч зөв юм. Тэгэхээр Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөлд 67 төрлийн мэдээллийг мэдээлэл хариуцагч ил тод нээлттэй байлгахаар тусгасан. Энэ мэдээллийг нууцлахыг хориглосон. Ганц жишээ дурдахад эрх мэдэлтэй, албан тушаалтай хүмүүс төрийн мөнгөөр хүүхдээ гадаадын өндөр хөгжилтэй оронд сургаад үүнийг нууцалдаг гэх мэт шүүмжлэл нэг хэсэг олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Тэгвэл хуулийн төслөөрэнэ асуудлыг нээлттэй, ил тод байхаар заасан гэх мэт.

– Мэдээлэл авах эрхийг ямар тохиолдолд хязгаарлах вэ?

-Мэдээлэл хариуцагч нь хүн, хуулийн этгээдийн мэдээлэл авах эрхээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглож байгаа. Мэдээж хүний хувийн мэдээлэлтэй холбоотой, эсхүл хэрэг хянан шийдвэрлэж байгаа зэрэг хуулиар тухайн мэдээллийг өгөхийг хориглосон зохицуулалттай бол мэдээллийг өгөх боломжгүй юм. -Хязгаарлалттай мэдээлэлд ямар мэдээлэл орох вэ? -Хуулийн төсөлд зааснаар гэмт хэрэг, зөрчил шалган шийдвэрлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад цуглуулсан мэдээлэл, төрийн хяналт шалгалтын явцад болон шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд цуглуулсан мэдээлэл , нээлттэй байлгах нь соёлын хосгүй өвд аюул учруулж болзошгүй мэдээллийг хязгаарлалттай мэдээлэлд хамруулахаар тусгасан.

– Цахим орчинд бусдын мэдээллийг хууль бусаар олж аваад дарамталдаг айлган сүрдүүлдэг байдал газар аваад байна. Энэ талаар тодруулбал?

– Ер нь бусдын мэдээллийг хууль бусаар цуглуулдаг түүгээрээ шантааж хийдэг дарамталдаг зэрэг асуудал нь хууль бус төдийгүй үүнтэй төрийн бодлогоор хатуу тэмцэх ёстой. Энэ ч үүднээс хариуцлага нь гарцаагүй байх төдийгүй оногдуулах ялын бодлого чанга байх нь зүйн хэрэг. Ийм учраас эдгээр хуулийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах үед Эрүүгийн хууль дахь ялын бодлогын асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тусгайлан ярилцахаар Байнгын хорооны хуралдаанаас шийдвэрлэсэн.

Р.Х ИШИГЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-11 193.239.232.102

>>>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-11-11 202.179.27.81

zuitei. darhan tysheeddee ajliin amjilt husie

Avatar

Зочин 2021-11-11 202.21.108.39

ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛД АЖИЛЛАЖ БАЙГАА ХҮНИЙ ХУВИЙН АМЬДРАЛ ИЛ БАЙХ ХЭРЭГТЭЙ…ТЭДЭНД НУУЦЛАХ ЗҮЙЛ БАЙХ ЁСГҮЙ …ЯАГААД ТӨРИЙН ХҮН УЧРААС..ХУВИЙН НУУЦ БАЙХГҮЙГ ЗӨВШӨӨРЧ БАЙЖ ТӨРД АЛБА ХАШИНА ЗА ЮУ..

Avatar

Зочин 2021-11-11 103.80.210.183

ард түмний боол болоё гэж гуйж гарчихаад хаан шиг загнаад эргэж бууж ирэхгүй юм шиг аашлаад тамын хаалга улам нээгээд байх юм даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж