"Үерийн даланг нурааж байгаа Д.Сумъяабазарыг шүүхэд өгнө"

Хуучирсан мэдээ: 2021.11.11-нд нийтлэгдсэн

"Үерийн даланг нурааж байгаа Д.Сумъяабазарыг шүүхэд өгнө"

"Үерийн даланг нурааж байгаа Д.Сумъяабазарыг шүүхэд өгнө"

“Нутгийн шийдэл” төрийн бус байгууллагаас Нийслэлийн Засаг даргын захирамжаар Туул голын үерийн хамгаалалтын даланг нурааж буй асуудлаар өнөөдөр /2021.11.11/ мэдээлэл хийлээ.


Тодруулбал, тус төрийн бус байгууллагын тэргүүн нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хийсэн гэрээнд далантай холбоотой ямар ч зүйл бичигдээгүй байхад автозам барих нэрийдлээр хуулийг ноцтой зөрчиж байна. Хэрэв Туул гол үерлэх юм бол Богд уул руу биш айл өрх рүү намхан тал руу үер бууна. Тиймээс Гамшгаас хамгаалах хуулийн дагуу хамгаалж байдаг зүйл заалтыг зөрчиж хотын дарга нь зөвшөөрөл олгосон байгааг гайхаж байна. Энэ асуудалд хариуцлага хүлээлгэх шаардлагатай учир бид шүүхэд өгөхөөр болсон.

Зайсангийн хажуугийн үерээс хамгаалах далангийн хажууд зам барих нэрийдлээр барилгын үйл ажиллагаа явагдаж байгааг зогсоохыг иргэд сүүлийн хоёр сар шаардсан. Ханхиллс хотхоноос зайсангийн гүүр хүртэлх замыг цэвэрлэж байна гэж том жижиг бургас моддыг тайрсан. Харин өнгөрсөн сараас үерийн даланг нь нурааж байна. Тухайн үед гүйцэтгэгч компаниас даланг бэхжүүлж байгаа гэсэн мэдээлэл өгсөн ч худал байсан. Энэ мэдээллийг Нийслэлийн мэдээ, Улаанбаатар цахим хуудсаар дамжуулан өгсөн. Есдүгээр сарын 15-ны зураг төслөөс харахад үерийн даланг огт хөндөөгүй. Харин бодит байдал дээр үерийн даланг нураасан. Хан-Уул дүүргийн 58 мянган иргэний эрх ашиг зөрчигдөж байна. Иргэдийн амь нас, эд хөрөнгөд өндөр эрсдэл үүсэх нөхцөлийг хотын дарга нь өөрөө баталсан нь сонин байна.

Үерийн далангийн байгууламжийг овоолсон шороо мэт хандаж нурааж байгаад иргэд дургүйцэж байгаа юм. 1966 оноос хойш тус хэсэгт үерээс хамгаалж байсан байгууламжийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар нурааж байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй. Захиргааны ерөнхий хуультай холбоотой өөр олон зөрчил нийслэлд гарсан. Тендерээс хамааралтай учир дуугарах хүн ч олдохгүй байна. Тиймээс инженерүүдийг бидэнтэй нэгдэхийг уриалж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж