Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт Covid-19 халдварын 1021 тохиолдол батлагдав. Үүнийг задалбал, Улаанбаатарт 672, орон нутагт 342 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. Мөн өнгөрсөн хоногт Covid-19 халдварын улмаас 21-40 насны 10 хүн нас барав. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 11.310 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрийн ажиглалтад 28589 хүн байна.
Холбоотой мэдээ