Эрээнд хатуу хөл хорио үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2021.11.11-нд нийтлэгдсэн

Эрээнд хатуу хөл хорио үргэлжилж байна

Эрээнд хатуу хөл хорио үргэлжилж байна

Өвөрмонголын Эрээн хотод хатуу хөл хорионы дэглэмийг цуцалсан ч хил нээхгүй гэх мэдээлэл өчигдрөөс цацагдаад буй. Үүнийг Гадаад харилцааны яамнаас үгүйсгэв.

Энэ талаар тодруулахад “Эрээн хотод хатуу хөл хорионы дэглэм үргэлжилж байна. Дотоодод хатуу хөл хориог цуцалсан нь ташаа мэдээлэл. Харин Эрээн хот дотроо гурван районд хатуу хөл хорионы зэрэглэлийг бууруулсан. Эрээн хотын Консулын газартай холбогдож мэдээлэл авахад хөл хориог шат дараатайгаар бууруулах талаар албаныхан ярилцаж байгаа ч ямар нэг шийдвэр гараагүй гэсэн. Тиймээс хилийн боомт хэзээ нээгдэх нь тодорхойгүй байна” гэлээ.  Мөн Зам тээврийн хөгжлийн яамнаас хилийн боомттой холбоотой асуудлаар тодорхой мэдээлэл хүлээн аваагүй болохыг мэдээлэв.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд гурван хилийн боомт ажиллаж байгаа бол бусад нь Эрээн хот хөл хорио тогтоосонтой холбогдуулан хаалттай байгаа юм. Эрээн хот нь аравдугаар сарын 13-нд Covid-19 халдварын  тохиолдол батлагдсанаар хөл хорио тогтоогоод байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж