Дарсны үүсэл ба хүн төрөлхтөний үнэт өв

Хуучирсан мэдээ: 2021.11.11-нд нийтлэгдсэн

Дарсны үүсэл ба хүн төрөлхтөний үнэт өв

Дарс буюу виног Монголчууд таньдаг болоод олон жил болж байна, тэгэхдээ л ихэнх хүмүүс зүс мэдэхээс дотоод хүнийг нь мэддэггүй гэдэг шиг сайн танилцаж амжаагүй л яваа харагддаг. Дарс бол ерөнхийдөө суурин амьдралын салшгүй нэг хэсэг, өдөр бүрийн хэрэглээ, эрүүл мэндийн бүтээгдэхүүн бас сэтгэлийн амгаланг бэлэглэгч шидэт ундаа юм.

Дарсны гол түүхий эд болох усан үзэм одоогоос 60 гаруй сая жилийн өмнө үүсжээ. Археологийн эртний олдвороос үзэхэд хүн төрөлхтөн анх МЭӨ 6,000 жилийн тэртээ усан үзмийн тариалан эрхэлж, дарс хэрэглэж байсан ул мөр батлагдсан бөгөөд одоогийн Сири улсын нутаг дэвсгэрээс усан үзэм шахдаг байсан бололтой багаж, тоноглол олдсон гэдэг. Эрт үед хүмүүс усан үзмийг нүцгэн хөлөөрөө шахаж, үлдэгдлийг нь шуудайнд савладаг байв. Ингэж шахаж авсан шүүс нь удаан хугацаанд дарагдсанаар өөрөө иснэ. Санаандгүй бий болсон гайхалтай амтыг шавар вааранд хадгалдаг байжээ.

Усан үзмийг боловсруулах дарсны соёл Кавказ нутаг (Армен, Гүрж, Азербайджан),

Месопотами, алдарт Тигр болон Евфрат мөрний хооронд анх дэлгэрсэн гэж үздэг.

 Улмаар МЭӨ 2000 жилийн тэртээ дарсны соёл аажмаар баруун зүг рүү Ливанаас эхлэн Египет, Грек, Перс, Ромын эзэнт гүрнүүдэд өргөн хэрэглэгдэж тархсан байдаг. Грекчүүд Газар дундын тэнгис орчимд тархан суурьшсанаар усан үзмийн тариалан эрхлэх, дарс хийх, хүртэх соёл нь цааш түгэж улмаар Европ тивд хүрчээ. Тэдгээр улсуудаас өнөөдөр дарс гэх ундаа болон дарсны соёлыг хадгалан үлдэж, хойч үедээ уламжлан түүчээлж байгаа Европын зарим орнууд болох Франц, Итали, Испани, Португал зэрэг орнууд өнөөдөр дарсны стандартыг тогтоож байдаг гол тоглогч нар болсон. Дарс үйлдвэрлэгч бараг бүх улс орон дарстай холбоотой хууль, дүрэм журам, стандарттай хэдий ч хамгийн чанга, хамгийн нарийн хууль тогтоомж дээрх 4 улсад мөрдөгддөг. Үүгээр юу хэлэх гэсэн бэ гэхээр дарс бол түүгээд, исгээд, савлаад, зардаг жирийн нэг согтууруулах ундаа биш харин хуулиар хамгаалагдаж, өвөөр баталгаажсан хүн төрөлхтөний үнэт өв юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж