“Netflix” компанийн Өмнөд Солонгос цуврал "Squid Game" санаанд оромгүй өндөр амжилтыг үзүүлсэн. Үзэгчид цувралыг дууссаны дараа хоёрдугаар бүлэг байх ёстой гэж хүсч, шаардахын дундуур нэхэж эхэлсэн юм. Тэгвэл "Squid Game" цуврал үргэлжлэхийг найруулагч Хван Дун Хёг баталлаа.
Тэрбээр энэ долоо хоногийн эхээр Лос-Анжелес хотноо болсон киноны улаан хивсний ёслолын үеэр “Энэ цуврал маш их анхаарал татаж, олон хүний сэтгэлд хүрсэн учир үргэлжлүүлэхийг хүссэн шахалт их байна. Надад цувралын хоёрдугаар бүлгийг хийхээс өөр сонголт үлдээгүй.
Цувралын үргэлжлэл яг ямархүү байх талаар хэлэхэд арай эрт байна. Би энэ талаар маш сайн бодож байгаа. Гэхдээ Ги Хун эргэж ирнэ гэдгийг та нарт амлаж байна. Тэр дэлхийн төлөө ямар нэгэн зүйл хийнэ” гэж сэтгүүлчдийн асуултад хариулжээ.
ЭХ СУРВАЛЖ: CNN
Холбоотой мэдээ