Денкфармын нэрэмжит тэтгэлэгийн 2021 оны эзэд тодорлоо | News.MN

Денкфармын нэрэмжит тэтгэлэгийн 2021 оны эзэд тодорлоо

Денкфармын нэрэмжит тэтгэлэгийн 2021 оны эзэд тодорлоо

ХБНГУ-ын Денкфарм компанийн Нийгмийн Хариуцлагын хүрээнд хэрэгжүүлдэг томоохон ажлуудын нэг болох Эрүүл Мэндийн салбарт манлайлагч эмч нарыг дэмжих хөтөлбөрийн эздийг тодруулж тэтгэлгийг гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо.

Денкфарм компани нь “Таны Эрүүл  мэндэд  чанарыг” гэсэн уриатайгаар 70 гаруй жилийн туршид одоогоор дэлхийн 80 улсад эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүнээ  экспортолж байгаа бөгөөд Монгол улсад 1998 оноос эхэлж  бүтээгдэхүүнээ нийлүүлж эхэлсэн юм.

Денкфарм компани нь зөвхөн эмийн зах зээлд Герман чанарыг түгээхийн зэрэгцээ нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх хүрээнд эрүүл мэнд, боловсролын чиглэлээр хүмүүнлэгийн  хандив тусламж, олон төсөл, тэтгэлэгт хөтөлбөрүүдийг зохион байгуулдаг.

Үүний нэг нь  мэргэжлээрээ ажиллахын зэрэгцээ мэргэжил нэгтнүүдээ манлайлж, гадаад дотоодын эмнэлгүүдийн туршлагаас практикт нэвтрүүлэн, өндөр үр бүтээлтэй ажиллаж буй эмч нарыг дэмжих зорилгоор жил бүр “ЭМЧ” тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд 7 дах жилдээ энэхүү тэтгэлгийг шилдгээр шалгарсан эмч нартаа гардууллаа. Энэхүү тэтгэлэгийн хүрээнд жил бүр 5 эмчид өргөмжлөл мөнгөн шагналыг олгодог билээ.

Энэ жилийн хувьд 3 шилдэг эмч, 2 баг хамт олонд энэ тэтгэлгийг гардуулсан нь урд жилүүдээс онцлог болсон юм.

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, үр дүнг сайжруулж, цар хүрээг өргөжүүлэхэд мэргэжил нэгтнүүдээ манлайлан ажилласан шилдэг ЭМЧ номинацийн эзнээр ЭХЭМҮТ, Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэгийн ерөнхий зөвлөх эмч, Монгол улсын хүний гавьяат эмч С.Хишгээ, Улсын 2-р төв эмнэлэгийн  зүрх судас  судлалын тасгийн эмч Ц.Жаргалсайхан нар шалгарсан байна.

Монгол улсын хүний гавьяат эмч С.Хишгээ эмчийн шинээр санаачлан практикт  нэвтрүүлсэн ажлуудаас дурдвал:

  • Монгол Улсын хэмжээнд эхийн эндэгдлийн “Итгэмжит лавлагаа “ судалгааны аргыг анхлан хийж нутагшуулсан.
  • “Эх-Ургийн анагаах ухаан (ЭУАУ)-ны тусламж”-ийг үндэсний хэмжээнд нэвтрүүлэхэд манлайлан оролцож, дутуу тээлт, дутуу төрөлтийн үеийн “Ургийн мэдрэл хамгаалах, магни сульфат хэрэглэх арга”-ыг нэвтрүүлсэн.
  • “Пренатал илрүүлэг, оношилгооны гарын авлага” боловсруулж амниоцентез хийх аргыг бүрэн нэвтрүүлсэн байна.

 Улсын 2-р төв эмнэлэгийн  зүрх судас  судлалын тасгийн эмч Ц.Жаргалсайхан эмч нь  “Натри ялгаруулагч пептид” оношлогооны маркерийг эмнэлзүйн практикт Монголд анх удаа нэвтрүүлсэн, зүрхний ишеми өвчний үед хийгдэх перлигинат тарилга эмчилгээний  арга технологийг нэвтрүүлсэн зэрэг онцлог бүтээлүүдээрээ энэ номинацийн 2 дах шагналыг авсан байна.

Тэтгэлэгийн 2 дах номинаци дэвшилтэт технологи болон шинэ эмчилгээ үйлчилгээг амжилттай  нутагшуулсан шилдэг эмчээр  ШУГТЭ, Зүрхний хэм судлалын төвийн эрхлэгч  Х.Мөнгөн-Өлзий  эмч шалгарсан байна.

Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, Азийн зүрхний холбооны удирдах зөвлөлийн гишүүн Х.Мөнгөн-Өлзий  эмч нь Пейсмейкер эмчилгээ ба хяналт, дефибриллятор суулгац эмчилгээ, зүрхний ресинхронизаци ба электрофизиологийн оношилгоо эмчилгээ, зүрхний агшилтыг дэмжигч суулгац эмчилгээ болон судсан дотуур гол судасны стентграфт суулгах эмчилгээ зэрэг Монгол улсын зүрх судлалын салбарт орчин үеийн дэвшилтэт технологи, шинэ эмчилгээнүүдийг амжилттай нутагшуулсан шилдэг эмч юм байна.

Энэ жилийн тэтгэлгийн онцлог нь  эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, үр дүнг сайжруулж, цар хүрээг өргөжүүлэхэд мэргэжил нэгтнүүдээ манлайлан ажилласан шилдэг эмч нарын баг болон Өрхийн Эрүүл Мэндийн Төвийг шалгаруулж тэтгэлэг олгосон юм.

Энэхүү номинацийн эзэн баг хамт олноор Улсын 1-р төв эмнэлэгийн

Элэг шилжүүлэн суулгах баг, шилдэг Өрхийн Эрүүл Мэндийн Төвөөр ЧД-ийн Ундрах ирээдүй ӨЭМТ шалгарсан байна.

Улсын 1-р төв эмнэлэгийн Элэг шилжүүлэн суулгах баг нь одоогоор элэг шилжүүлэн суулгах эмчилгээг нийт 133 хүнд 135 удаа гүйцэтгээд байгаа бөгөөд 2018 онд ДЭМБ, Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах холбооны амьд донороос элэг  шилжүүлэн суулгах үзүүлэлтээр 3-р байрт бичигдэж байжээ.

Тэгвэл шилдэг Өрхийн Эрүүл Мэндийн Төвөөр  шалгарсан Ундрах ирээдүй өрхийн эмнэлэг нь “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах нь” төслийн хүрээнд ӨЭМТ-үүдэд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийх аргыг анхлан нэвтрүүлж, ДЭМБ-ын “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд Мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь” төслийн  Мобайл технологийн шилдэг нөлөөлөгчөөр шалгарч байсан зэрэг амжилтуудаар бусдыгаа манлайлан ажилласан байна.

Денкфармын нэрэмжит тэтгэлэгийн бас нэг чухал хэсэг нь Анагаахын сургуульд суралцагч оюутнуудыг дэмжих  хөтөлбөр бөгөөд энэ жилийн шилдэг оюутнуудад тэтгэлэгийг гардууллаа.

2014 оноос эхлэн анагаахын сургуульд суралцаж буй монгол оюутнуудыг дэмжих хөтөлбөрийг санаачлан зохион байгуулж эхэлсэн бөгөөд жил бүр 5 шилдэг оюутан шалгаруулж 1 жилийн сургалтын төлбөрийг  олгодог билээ.

Энэ жилийн ээлжит тэтгэлгийн эздээр АШУҮИС-ийн Анагаах Ухааны Сургуулийн V курсын оюутан Г. Доржбалам, НАСС-ийн  VI курсын оюутан Г. Дөлгөөн, Анагаах Ухааны Сургуулийн VI курсын оюутан Б. Чулуунбилэг,  V курсын оюутан А. Еркатай, VI курсын оюутан М. Ауганбай нар шалгарлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж