"Тайланд эмэгтэйн дүрийг монгол болгон өөрчилсөн"

Хуучирсан мэдээ: 2021.11.11-нд нийтлэгдсэн

"Тайланд эмэгтэйн дүрийг монгол болгон өөрчилсөн"

Мисс, жүжигчин А.Баярцэцэг "Amazon" студийн бүтээл 10 ангит "The power" уран сайхны киноны монгол эмэгтэйн дүрд тогложээ. Түүнээс ирэх оны зургадугаар сард нээлтээ хийх шинэ уран бүтээлийнх нь талаар тодруулсан юм.

Тэрбээр "Amazon" студийн бүтээл "The Power" олон ангит кинонд Молдавын тэргүүн хатагтайн туслах Солонгоогийн дүрийг бүтээлээ. Энэхүү цуврал нь Пулицерийн шагналт зохиол болох Наоми Алдермены "Хүчдэл" зохиолоос сэдэвлэсэн бөгөөд Эммигийн шагналт найруулагч Рид Морано найруулж байна. Цувралд тоглох жүжигчдийн шалгаруулалтыг "Game of thrones", "Star wars"  зэрэг олон арван кинонуудын кастинг хийсэн кастинг найруулагч Нина Голд хариуцаж хийсэн" гэдгийг дуулгасан юм.

Мисс бүсгүй өөрийнхөө мөрөөдлийг биелүүлж, жүжигчний мэргэжлээр Лондонгийн их сургуулийн харъяа Эзэн хааны драмын төв сургуулийг амжилттай төгссөн. Мөн Английн мэргэжлийн жүжигчдийн холбооны гишүүн билээ.

Жүжигчин А.Баярцэцэгийн тоглосон Солонгоогийн дүр анх Камон нэртэй тайланд эмэгтэйн дүр байсан гэнэ. Монгол жүжигчин авсан учраас уг дүрийг монгол болгон өөрчилсөн тухай жүжигчин бүсгүй хэлэв. Кино зураг авалтыг Англи, Өмнөд Африк, Намиб, Португаль, АНУ зэрэг улсад хийсэн бөгөөд 2022 оны зургадугаар сард нээлтээ хийхээр төлөвлөжээ.
"Солонгоогийн дүр биеэсээ цахилгаан гаргадаг учир хөдөлгөөний хувьд илүү ажиллах, байхгүй зүйлийг байгаа мэтээр мэдрэх хэрэгтэй болсон. Зураг авалтын талбайд хөдөлгөөний мэргэжлийн дасгалжуулагч байнга хамт ажиллаж байсан нь маш дэмтэй байсан" тухайгаа А.Баярцэцэг хэлэв.
Кино зохиолын тухайд АНУ-н ерөнхийлөгч асан Барак Обама 2017 онд  уншсан хамгийн шилдэг 10 номныхоо нэгээр "Хүчдэл" номыг нэрлэж байсан удаатай.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж