Багийнхаа хамтрагчийг гэмтээх гэж хүмүүс хөлсөлжээ

Хуучирсан мэдээ: 2021.11.11-нд нийтлэгдсэн

Багийнхаа хамтрагчийг гэмтээх гэж хүмүүс хөлсөлжээ

Багийнхаа хамтрагчийг гэмтээх гэж хүмүүс хөлсөлжээ

Францын хөлбөмбөгийн ПСЖ багт том асуудал гарчээ. Тодруулбал, ПСЖ-ийн эмэгтэй хөлбөмбөгийн багийн тамирчин Амината Диалло танхай этгээдүүд хөлсөлж, ижил байрлал дээр тоглодог багийн хамтрагч Хейра Хамрауиг гэмтээх захиалга өгсөн гэж Францын хууль хяналтынхан үзэн мөрдлөгийн ажил эхлүүлээд байна.

Хэрэг явдал өнгөрөгч Баасан гаригт ПСЖ-ийн эмэгтэй хөлбөмбөгийн багийнхан хамтдаа оройн зоог барьсны дараа болжээ. Үдэшлэг дууссан хойно гэрийн зүг нийлдэг Амината Диалло, Хейра Хамрауи нар хамтдаа харьж явах замд гэнэт зэвсэглэсэн этгээдүүд тэдний машин руу дайрч, Хамрауигийн хөл рүү төмрөөр цохиж гэмтээжээ. Харин Амината ямар ч гэмтэл авалгүй зугтааж амжсан гэнэ.

Францын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар Хейра Хамрауи нь өнгөрсөн зун Испанийн Барселона багаас ПСЖ-д ирсэн бөгөөд түүнийг ирснээс хойш Амината Диаллод талбайд гарч, өөрийгөө харуулах боломж олдоогүй аж. ПСЖ багийн мэдэгдэлд “Багийн зүгээс Амината Диаллог клубын тоглогчид халдсан хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаатай холбогдуулан Версаль дахь цагдаагийн хэлтэс дээр саатуулагдаж байгааг мэдэгдэж байна” гэжээ.

ПСЖ-ийн эмэгтэй баг өчигдөр/2021.11.10/ УЕФА эмэгтэйчүүдийн аваргуудын лигийн хүрээнд Испанийн Реал Мадридыг 4-0 гэсэн харьцаатай хожиход Амината Диалло халдлагад өртсөн Хейра Хамрауиг орлож, гараанд гарчээ.

Өдгөө 31 настай Хейра Хамраоуигийн хувьд Испанийн Барселона багийн бүрэлдэхүүнд байхдаа боломжит бүхий л тэмцээнүүдэд түрүүлж байсан бол 26 настай Амината Диалло нь дөнгөж танигдаж эхэлж байсан залуу тамирчин аж.

Амината Диалло
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж