Айдсаа даван туулж алдар нэрд хүрсэн Ким Сун Хо

Хуучирсан мэдээ: 2021.11.11-нд нийтлэгдсэн

Айдсаа даван туулж алдар нэрд хүрсэн Ким Сун Хо

Айдсаа даван туулж алдар нэрд хүрсэн Ким Сун Хо

Ньюс агентлаг ХҮМҮҮС булангийнхаа энэ удаагийн дугаарт  "Гараа"  /Start-Up/ болон "Төрсөн нутаг Ча-Ча-Ча" зэрэг олон ангит киноны дүрээрээ үзэгчдийн зүрх сэтгэлийг булаасан Өмнөд Солонгосын жүжигчин Ким Сун Хог онцолж байна.

БЛИЦ

  • Төрсөн он сар өдөр: 1986 оны тавдугаар сарын 8 
  • Цусны бүлэг: А
  • Орд: Үхрийн орд
  • Өндөр: 183 см
  • Жин: 76 кг

Өдгөө 35 настай жүжигчин Ким Сун Хо уран бүтээлийн гараагаа 2009 оноос эхлүүлсэн боловч дөнгөж өнгөрсөн жилээс алдар нэр нь олонд түгжээ. Тэрбээр ур чадвараасаа гадна найрсаг зан чанараараа үзэгчдийн хайрыг татаж, олон шүтэн бишрэгчтэй болсон гэдэг.

Тайзны урлагаар гараагаа эхлүүлсэн тэрбээр 2017 онд "Сайн менежер" хэмээх дэлгэцийн бүтээлд тоглож, кино урлагт хөл тавьж байв. Тэрбээр 2020 онд "Гараа" олон ангит кинонд бүтээсэн дүрээрээ үзэгчдийн анхааралд өртөж, 2021 онд “Netflix”-ээр цацагдсан “Төрсөн нутаг Ча-Ча-Ча” киноны гол дүрээр илүү их алдаршсан билээ.

Hometown Cha Cha Cha кинонд хамтран тоглосон жүжигчин Шин Мин Агийн хамт

Ким Сун Хо царайлаг дүр төрх, хацрын хонхорхой, гялалзсан инээмсэглэлээрээ олны хайрыг хүлээсэн жүжигчин. Тэр дундаа түүний кинонд уйлж буй хэсгийг харсан хүмүүсийн сэтгэл илүү их хөдөлдөг байна. Нэмж дурдахад үзэгчид түүнийг бодит амьдрал дээр ч гэсэн хайр сэтгэлдээ үнэнч дэлгэцийнх нь дүрээр төсөөлдөг. Ким Сун Хог өдгөө ижил мэргэжилтэй жүжигчин Им Юнь Атай хайр сэтгэлийн харилцаатай хэмээн таамаглаж буй.

КАРЬЕРЫН ЗАМНАЛ

2017 он бол Ким Сун Хогийн жүжигчний карьерын эхлэл юм. Тус онд тэрбээр "Сайн менежер" кинонд туслах дүр бүтээсэн. Улмаар "Хамгийн хүчтэй хүргэгч" болон "Хоёр цагдаа" кинонд тоглох урилгыг хүлээн авчээ. "Хоёр цагдаа" кинонд тэрбээр жүжигчнийхээ олон талт авъяасыг ил гаргаж, “Шилдэг шинэ залуу жүжигчин” шагналыг хүртсэн нь түүний анхны шагнал байв. Тэр цагаас хойш шүтэн бишрэгчдийнх нь тоо улам бүр нэмэгдэж, жүжигчнийх нь карьер шинэ түвшинд гарчээ.

Дараахан нь тэрбээр "Чи намайг галзууруулах нь", "Миний ханхүүгийн 100 өдөр" зэрэг кинонд туслах дүр бүтээсэн. Ким Сун Хогийн дэгжин, царайлаг төрх үзэгчдэд таалагдаад зогсохгүй тайзны арын бичлэгүүд нь шүтэн бишрэгчдэд ихээхэн хүрсэн гэдэг. 2019 онд Ким Сун Хо "Сүнс хулгайчид" олон ангит кинонд цагдаагийн дүр бүтээсэн нь шуугиан тарьсан юм. Энэхүү сериал сэтгэл хөдөлгөм, хөгжилтэй өрнөлөөрөө үзэгчдийн сонирхлыг татаж, Ким Сон Хугийн нэр хүндийг улам өсгөжээ.

Цаашлаад тэрбээр 2020 оны аравдугаар сард залуу энтрепренерүүдийн тухай өгүүлэх “Гараа” олон ангит кинонд эмгэнэлтэй түүхтэй хөрөнгө оруулагчийн дүрийг бүтээсэн нь үзэгчдийн талархлыг хүлээв. “Гараа”-нд тоглох үеэрээ Өмнөд Солонгосын Худалдааны институтээс сар бүр гаргадаг нэр хүндийн жагсаалтыг тэргүүлж, хилийн чанадад ч алдар нэр нь өсчээ. Тэрбээр хамгийн сүүлд "Төрсөн хот Ча Ча Ча" олон ангит кинонд далайн эргийн тосгонд амьдардаг сайхан сэтгэлтэй, найрсаг Хун Ду Шикийн дүрийг бүтээсэн билээ.

Ким Сун Хо телевизийн жүжиг, кинонд тоглоод удаагүй боловч бүтээсэн дүрүүд нь түүнээс өндөр ур чадвар, төгс гүйцэтгэл шаардсан байдаг. Тиймээс ч түүнийг төрөлхийн чадвартай, илэрхийлэл сайтай жүжигчин гэж үзэгчид хүлээн авдаг байна. Мөн тэрбээр "Хоёр өдөр, нэг шөнө" шоунд оролцохдоо хошин шогийнхоо мэдрэмжээр олны анхаарлыг татжээ. Ким Сун Хогийн шаргуу, хөдөлмөрч, тууштай байдал түүнийг улам бүр эрэлттэй жүжигчин болгож, олноос ялгарах боломжийг олгожээ.

ЖҮЖИГЧИН БОЛОХОД ХҮРГЭСЭН ЗҮРХ ШИМШРҮҮЛЭМ ТҮҮХ

Ким Сун Хо үргэлж хөгжилтэй, өөдрөг харагддаг ч энэхүү инээмсэглэлийн цаана жүжигчний урт хугацааны туршид тээж буй сэтгэлийн шарх нуугддаг байна. Өөрөөр хэлбэл, түүний бага насанд тохилдсон аймшигт дурсамж түүнийг жүжигчний мэргэжил сонгоход нөлөөлжээ.

 

Түүхийг сөхвөл, олон жилийн тэртээ бага ангийн сурагч байхад нь орон байрны хулгайч гэрт нь нэвтэрчээ. Тухайн үед цуг байсан ээж нь хулгайчтай тэмцэлдэж, Сун Хо орон доогуур нуугдсан байна. Ийнхүү тэмцэлдэж байхдаа ээж нь хутгалуулж, цусанд будагдсан дүр зураг Ким Сун Хог ихээхэн цочирдуулж, хаалттай хүүхэд болгосон гэдэг. Хожим жүжигчний мэргэжлээр суралцах явцдаа зүрх сэтгэлээ нээж сурсан бөгөөд олны дунд байхаас айхаа больжээ.

ХЭЦҮҮ БАЙДАЛД ОРУУЛСАН ХУУЧИН НАЙЗ БҮСГҮЙ 

Энэ оны аравдугаар сарын 17-нд жүжигчин “К”-ийн хуучин найз бүсгүй гэж өөрийгөө танилцуулсан нэгэн эмэгтэй цахим орчинд “Жүжигчин К надтай үерхэж байхдаа үр хөндөлт хийлгэвэл гэрлэнэ гэж амласан" гэж мэдэгдсэн юм.  Удалгүй жүжигчин “К” нь Ким Сун Хо болохыг хүмүүс олж мэдсэн билээ.

Ийнхүү Ким Сун Хогийн өнгөрсөн амьдралтай холбоотой олон маргаан дэгдэж, янз бүрийн мэдээлэл хөврөх болсон юм. Сайхь бүсгүйн мэдээлснээр тэрбээр жүжигчинтэй 2019 онд анх танилцаж, 2020 оны гуравдугаар сард болзож эхэлсэн бөгөөд долдугаар сард хөл хүндтэй болжээ. Харин Ким Сун Хогийн ятгалгаар үр хөндүүлсний дараа хаягдсан гэж мэдээлсэн.

Гэвч бүсгүй аравдугаар сарын 20-нд төлөөлөгчөөрөө дамжуулан олон нийтээс тодорхой бус байдлаар уучлалт гуйсан юм. Ким Сун Хогийн хэлж байгаагаар тэрбээр “хүүхэд ирсэн” мэдээг баяртай хүлээн авсан ч найз бүсгүйтэйгээ удаан ярилцсаны эцэст “явуулах” шийдвэрт хүрчээ.

Мөн тэрбээр өмнө нь хүнтэй гэрлэж байсан найз бүсгүйнхээ өнгөрснийг дурсалгүйгээр эцэг эхдээ танилцуулсан бөгөөд үр хөндөлтийн дараа ч болзож байжээ. Улмаар бүсгүйд нэхсэн бүхнийг нь авч өгч, сэтгэл санааг нь засахын тулд нохой хүртэл бэлэглэсэн аж. Ийнхүү үр хөндөлт хийснээс 10 сарын дараа буюу 2021 оны тавдугаар сард хоёр тийш болсон гэнэ. Экс найз бүсгүйнхээ мэдэгдлийн дараа Ким Сун Хо албан ёсоор шүтэн бишрэгчдээсээ уучлал гуйж, хүүхдээ үр хөндүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ тэрбээр найз бүсгүйнгээ буруутгасан ганц ч үг унагаагүй. Дуулиан дэгдмэгц Ким Сун Хотой гэрээ байгуулсан компаниуд зар сурталчилгаагаа цуцлагдаж, телевизийн шоунаас хасч, кино урлагаас нэгмөсөн арчигдах дөхөөд байв. Гэсэн ч хуучин найз бүсгүйнх нь үнэн төрх илчлэгдэж, ард түмний сэтгэл эргэж, Ким Сун Хогийн нэр хүнд сэргэж эхэлсэн юм.

Багадаа

ЭХ СУРВАЛЖ: KBIZOOM, INDIA TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж