Хөх ордны тэргүүн хэн болохыг АНУ анхааралтай ажиглаж байна | News.MN

Хөх ордны тэргүүн хэн болохыг АНУ анхааралтай ажиглаж байна

Хөх ордны тэргүүн хэн болохыг АНУ анхааралтай ажиглаж байна

Хөх ордны тэргүүн хэн болохыг АНУ анхааралтай ажиглаж байна

Зүүн Азийн бодлогын асуудал хариуцсан АНУ-ын дипломат Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй хоёр гол намын нэр дэвшигчидтэй уулзалт товложээ. Энэ бол түгээмэл биш үзэгдэл бөгөөд Жо Байдены захиргаа Өмнөд Солонгосын дараагийн ерөнхийлөгч болох магадлалтай хүмүүсийн үзэл бодлыг танадах гэсэн оролдлого гэж ажиглагчид дүгнэжээ. Хятадтай харилцах болон Вашингтон-Сөүлийн холбоотны харилцаанд үүссэн зарим асуудалд Хөх ордны суудалд горилж буй хүмүүсийн байр суурь АНУ-ын анхаарлыг татаж байна.

Зүүн Ази, Номхон далайн асуудал хариуцсан төрийн нарийн бичгийн даргын орлогч Даниел Критенбринк өчигдөр Сөүлд айлчилжээ. Тэрбээр Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуульд эрх барих Ардчилсан намаас нэр дэвшигч И Жэ Мён болон гол сөрөг хүчин болох Ардын хүч намын нэр дэвшигч Юн Сок Юл нартай өнөөдөр, маргааш тус тусад нь уулзалт товложээ. Үүний зэрэгцээ Даниел Критенбринк Өмнөд Солонгосын гадаад харилцааны албаныхантай Хойд Солонгос болон бүс нутгийн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Хөх ордны одоогийн тэргүүн Мун Жэ Иний бүрэн эрхийн хугацаа дуусахад хагас жилийн хугацаа үлдсэн байхад түүний орыг залгахаар өрсөлдөж буй  хүмүүстэй АНУ-ын албаныхан ийнхүү нээлттэй уулзаж байгаа нь яах аргагүй анхаарал татаж байна.

Мун Жэ Иний бүрэн эрхийн хугацаа ирэх оны тавдугаар сард дараагийн ерөнхийлөгч тангараг өргөснөөр дуусгавар болно. “Жо Байдены захиргааны бүс нутгийн асуудал хариуцсан гол хүн Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчидтэй уулзаж байгаа нь Хөх ордны дараагийн тэргүүнтэй харилцах бодлогоо тодорхойлох алхам гэж харж байна” хэмээн Ихва эмэгтэйчүүдийн их сургуулийн Хойд Солонгосын судалгааны профессор Пак Вон Гон дүгнэжээ.

Даниел Критенбринк

Даниел Критенбринк нь Хятадтай харилцах асуудлаар мэргэшсэн нэгэн юм. Харин Жо Байдены захиргааны Ази, Номхон далайн харилцааны гол чиглэл нь олон улс дахь Хятадын нөлөөлийг хязгаарлахад чиглэж буй. Гэвч Өмнөд Солонгосын одоогийн засгийн газар нь Хятадын эсрэг АНУ-ын тэргүүлсэн холбоотны үйл ажиллагаанд идэвхгүй байгаа юм. Энэ нөхцөл байдалд Даниел Критенбринк нь Хөх ордны дараагийн тэргүүн болох хүмүүст АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены санааг ойлгуулж, хамтран ажиллахыг ятгах зорилготой аж.

Өмнөд Солонгост  ирэх гуравдугаар сарын 9-нд болох ерөнхийлөгчийн сонгуульд орон сууцны үнэ хөөрөгдсөн гэх мэт дотоодын асуудлууд гол нөлөө үзүүлэх ч АНУ, Хятадын харилцааг хэрхэн тэнцвэржүүлэх нь нэр дэвшигчдэд хүндхэн шалгуур болж байна.

Өмнөд Солонгосын хувьд эдийн засгийн хамгийн том хамтрагч Хятадыг өдөөн хатгасан үйлдэл хийхэд нэлээд зориг шаардана. Өмнө нь 2017 онд АНУ-ын пуужингийн довтолгооноос хамгаалах системийг хойгт байршуулж, Хятадыг уурлуулснаас болж Өмнөд Солонгосын эдийн засаг хүнд төлөөс төлсөн.

И Жэ Мён

Энэ асуудлын талаар И Жэ Мён “Нэгэнт АНУ-ын пуужингийн системийг байршуулж Хятадыг уурлуулчихсан учир буцаах аргагүй. Тиймээс бид асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх хэрэгтэй” гэсэн байр суурийг илэрхийлжээ. Ардчилсан намаас нэр дэвшигч И Жэ Мён ирэх долоо хоногт Сөүлд суугаа Хятадын элчин сайдтай уулзахаар товлосон бол түүний өрсөлдөгч Юн Сок Юл хараахан уулзалт товлоогүй. И Жэ Мёны хувьд Өмнөд Солонгос нь өрсөлдөөн нь эрчимжиж буй АНУ, Хятадын аль нэгийг сонгож өөрийгөө хязгаарлах шаардлагагүй гэж үзэж байгаа аж. Тэрбээр “Манай улс аль нэг талын нөлөөнд автаж, нэгнийг нь бүр мөсөн орхихгүй байгаасай гэж хүсч байна. Үүнийг би хийж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Хэрэв надаас АНУ, Хятадын аль нэгийг нь сонго гэж тулгавал бидэнд энэ хоёроос өөр сонголт байгаа гэж хариулна ” гэжээ.

Юн Сок Юл

Харин хуучинсаг үзэлтэй Юн Сок Юлын хувьд АНУ-ын талыг баримтлагч гэдгээ нээлттэйгээр илэрхийлдэг. Тэрбээр АНУ, Хятадын хоорондын асуудалд Сөүл аль болох бага оролцох хэрэгтэй гэсэн байр суурьтай. Мөн АНУ, Япон, Австрали, Энэтхэгийн байгуулсан “Дөрвөл” гэх дипломат бүлэгт Өмнөд Солонгосыг нэгтгэх саналтай гэдгээ илэрхийлсэн.

Өмнө нь 2017 онд Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Пёньяны асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч Жосеф Юн Сөүлд айлчилж, Хөх ордны тэргүүнд өрсөлдөгчид болон тэдний туслахуудтай уулзаж байв. Харин өнөөдөр бүс нутгийн улс төр дөрвөн жилийн өмнөхөөс өөрчлөгдсөн гэдгийг профессор Пак Вон Гон хэлж байна. Тухайн үед ерөнхийлөгч асан Пак Гын Хэг импичментэд оруулах асуудал өндөр авч байсан ба Хойд Солонгосын талаас өдөөн хатгасан удаа дараагийн үйлдлүүдийг хийж байв. Пёньян өнгөрсөн есдүгээр сард шинээр хөгжүүлсэн пуужингаа туршсан ч тив алгасах баллистик пуужин хөөргөж “улаан зураасыг давахгүй” гэж АНУ-аас үзэж буй. Тиймээс Даниэл Критенбринкийн хувьд хамгийн гол ажил нь Хятадын хүчирхэгжилт, нөлөөллийг тогтоон барихад чиглэгдэж байна. Мөн 1950-1953 оны хооронд өрнөсөн Солонгосын хойгийн дайн дууссаныг албан ёсоор тунхаглах асуудалд Жо Байден, Мун Жэ Ин нарын байр суурь өөр байгааг өнгөрсөн есдүгээр сард Хөх ордноос өргөн барьсан санал илэрхийлжээ.

Хойгийн дайнаас хойш АНУ нь Сөүлийн холбоотон байж ирсэн бөгөөд Өмнөд Солонгост 28 мянга орчим америк цэрэг байнга байршин хамгаалах үүрэг хүлээдэг. Энэ долоо хоногт Хятадаас экспортод хязгаарлалт тогтоосноос Өмнөд Солонгост дизель түлшний бохирдлыг бууруулахад ашигладаг химийн бодисын хомсдолд орсон үйл явдал Сөүлийн Бээжингээс хэт хамааралтайг харуулсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

youtubeiig bas xylglj,tsagiin sada 2021-11-11 132.194.33.142

bytets,zb,bodloo yu?

Avatar

iimch ULCIIN nyyts baix gj 2021-11-11 132.194.33.142

zasaglyylj,oyd bilduujilj

Avatar

Зочин 2021-11-11 193.239.232.102

====== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

иргэн 2021-11-11 103.57.92.179

АНУ-ын Ерөнхийлөгчийн, кап нийгэмийн хүч дэлхийд суларч амь тавих цаг мөчөөр ойрсоор л байнадооо.

Avatar

zochin 2021-11-11 122.201.23.226

odoo ch bur nuuj haah uymgui uls orni dotood asuudald shuud oroltschih uymaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж