"Би Д.Сумъяабазар, хэлсэндээ хүрч, өрөө төлнө"

Хуучирсан мэдээ: 2021.11.10-нд нийтлэгдсэн

"Би Д.Сумъяабазар, хэлсэндээ хүрч, өрөө төлнө"

"Би Д.Сумъяабазар, хэлсэндээ хүрч, өрөө төлнө"

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр хотын дарга Д.Сумъябазар сэтгүүлчдийн асуултад хариулсан. Энэ үеэр тэрбээр "Хөрөнгө оруулалтын банкны асуудлаар давхар шаардлага хүргүүлж байгаа. Төрийн байгууллагатай гэрээ хэлэлцээрийн түвшинд тодорхой эх үүсвэрүүдийг татахдаа хууль эрх зүйн зохицуулалтыг зөрчсөн учир хариуцлага хүлээнэ. Хууль зөрчсөн л бол асуудлыг богино хугацаанд шийдвэрлэх ёстой" гэдгийг мэдэгдэв. Мөн "Үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуй нэгжүүдээс татан авсан хөрөнгө оруулалт болон төлбөрийн графикуудаа тайлбарлахыг үүрэг болгосон. Үүнээс улс төрийн хонжоо хайсан зүйл хийгээгүй гэдгийг нийслэлийн Намын хороо даргын хувьд албан ёсоор мэдэгдэж байна" гэв.

Төрийн болон төрийн өмчит газрууд, нийгмийн даатгалын сантай холбоотой төлбөрийг богино хугацаанд төлүүлж, хариуцлага хүлээлгэх ёстой хүмүүст тооцох ёстой хариуцлагыг хүлээлгэнэ. Би 2013 онд Хөрөнгө оруулалтын банкны төлөөлөн удирдах зөвлөлд ажиллаж байсан. Одоо ажиллаж байгаа залуус мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж ажиллах ёстой. Банк бол харилцаа мөн бизнесийн соёлыг заадаг.

Би хэлсэндээ хүрнэ. Он гарахаас өмнө Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгал, "Эрдэнэс Тавантолгой" компанийн төлбөрүүдийг үе шаттайгаар төлүүлнэ. Тэгэхлээр банкны удирдлагууд төлөвлөгөө гаргаж уялдаа холбоотой ажиллаж байгаа гэж бодож байна.

Би нэр төр эрхэм гэж боддог учраас залилан хийсэн юм шиг асуудлыг нуухгүй. Ямартай ч иргэдэд ам бардам хэлэхэд хотын даргын хувьд Хөрөнгө оруулалтын банкны асуудлыг 2021 ондоо багтаж шийдвэрлэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
5
БурууБуруу
4
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж