Хятадын өрийн хяналт АНУ-ын эдийн засагт нөлөөлөхийг анхааруулав

Хуучирсан мэдээ: 2021.11.10-нд нийтлэгдсэн

Хятадын өрийн хяналт АНУ-ын эдийн засагт нөлөөлөхийг анхааруулав

Хятадын өрийн хяналт АНУ-ын эдийн засагт нөлөөлөхийг анхааруулав

Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарт бий болж буй зарим өөрчлөлт АНУ-ын санхүүгийн системд нөлөөлж болзошгүй байгаа талаар АНУ-ын Холбооны нөөцийн сангаас анхааруулав. Тэр дундаа дэлхийд өрийн дээд хэмжээг тогтоогоод буй Хятадын “Evergrande” группийн нөхцөл байдал ихээхэн анхаарал татаж байгааг онцолжээ.

АНУ-ын Төв банкны санхүүгийн тогтвортой байдлын тайланд Бээжингээс аж ахуйн нэгжүүдийн өр төлбөрт тавьж буй хяналтыг буруутгасан байна. Бээжин үл хөдлөх хөрөнгө болон бусад салбарын компаниудад дарамт учруулж байгаа нь үл хөдлөх хөрөнгийн үнийг дахин тогтоох, гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээх зэргээр санхүүгийн тогтворгүй байдалд хүргэж болзошгүй аж.

Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарын хамгийн том компани болох “Evergrande” сүүлийн саруудад нийт 1.97 их наяд юань буюу 308 тэрбум ам.долларын өр төлбөрт орсон. Тэрчлэн, өрийн хүү төлөх хугацааг хэд хэдэн удаа хэтрүүлсэн нь байдлыг улам бүр дордуулж буй. Тиймээс хувь нийлүүлэгчдэд цөөн тооны байшин олгох зэргээр хугацаа хэтрүүлсэн төлбөрөө сунгасан хугацаанд барагдуулахаар хичээж байгаа юм.

Гэсэн хэдий ч “Fantasia Holdings”, “Sony Holdings” зэрэг үл хөдлөх хөрөнгийн бусад группууд өрийн асуудлаар хэдийнэ дефолт зарлажээ.

Холбооны нөөцийн сангийн мэргэжилтнүүд Хятадын эрх баригчдын зүгээс үл хөдлөх хөрөнгийн салбарт хэрэгжүүлж буй зохицуулалтыг АНУ-ын санхүүгийн тогтвортой байдалд ирэх 12-18 сарын хугацаанд учрах гурван том эрсдэлийн нэг гэж үзэв. Тодруулбал, уг эрсдэл инфляци болон Covid-19-ийн дараа гуравт жагсжээ. Тэд наймаас аравдугаар сарын дунд хүртэл 26 зах зээлийн харилцааг судалсны үндсэнд энэ дүгнэлтэд хүрсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: SOUTH CHINA MORNING POST

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж