2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 167,798,570 төгрөгийн үнийн дүн бүхий 294,046 ширхэг хувьцаа арилжигдсанаас 26 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монноос" ХК (MNS +14.79%), "Махимпекс" ХК (MMX+14.64%), болон "Хорин хоёрдугаар бааз" ХК (AHH+14.29%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Дархан хөвөн" ХК (DAH-14.94%), "Ард санхүүгийн нэгдэл" ХК (AARD-3.22) болон "Монгол Базальт" ХК (MBW-3.01%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 67,965 ширхэг нэгж эрх 35,115,267 төгрөгөөр арилжигдсан байна.
ТOP-20 индекс 38372.17 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,822,660,503,259 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ