Драмын театрын уран бүтээлчид 90 жилийн түүхээ дэлгэв

Хуучирсан мэдээ: 2021.11.10-нд нийтлэгдсэн

Драмын театрын уран бүтээлчид 90 жилийн түүхээ дэлгэв

Драмын театрын уран бүтээлчид 90 жилийн түүхээ дэлгэв

Улсын драмын эрдмийн театрын түүхт 90 жил, Монголын театрын музейн 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “Соён гэгээрүүлсэн 90 жил” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр /2021.11.10/ боллоо. Тус арга хэмжээнд үе үеийн ахмад уран бүтээлчид хүрэлцэн ирж, санаа бодлоо солилцсон юм. Энэ удаагийн үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүд нь Улсын драмын эрдмийн театрын түүхэн үечлэлийг түлхүү харуулахыг зорьжээ. Мөн хэрхэн нэршлийн хувьд өөрчлөгдөн шинэчлэгдэж, ямар төрөл жанрын бүтээлүүд тавигдсаныг өгүүлэх түүхэн зургуудыг анх удаа дэлгэснээрээ онцлог байв. Анх 1931  оны “Үнэн” жүжгээс авхуулаад өнөөдрийн “Хаадын хаан андгай” жүжгийг хүртэлх бүтээлүүдээрээ дамжуулан уран бүтээлчдээ тодотгон харуулах аж. Үзэсгэлэнд нийт 500 гаруй уран бүтээлийн түүхэн зураг, плакат тавигдсан юм.


Улсын драмын эрдминй театрын уран сайхны удирдагч, доктор Н.ГАНХУЯГ:

-Манай театр 1931 онд С.Буяннэмэхийн "Үнэн" жүжгээр хөшгөө нээснээс хойш  90 жилийн түүхийг бүтээжээ. Энэ нь орчин цагийн театрын урлаг байгуулагдсаны 90 жилиийн түүх юм. Ер нь тухайн орны хөгжлийг театрынх нь өнгө төрхөөр тодорхойлдог гэж үздэг. Улсын төв театр 1933 онд Москва хотод болсон олон улсын театрын наадамд 26 театраас  хоёрдугаар байр эзэлж, Монгол Улсын нэрийг дэлхийд гаргасан түүхтэй. Тэгэхээр 1935 онд төв театр байгуулагдсаны таван жилийн ойгоор манай Монголын анхны алдарт гавьяат бүжигчид, дуучид, хөгжимчид, зохиолчид төрсөн. Тухайлбал, Шороотын Цэвээн, зохиолч С.Буяннэмэх гэх мэтичилэн анхны 10 хүн гавьяат цолтой болсон байдаг. Энэ түүхийг бичсэн Монголын театрын музейдээ дархлаад 1990 онд Э.Оюун багшийн санаачлагаар Л.Гаваа, Ч.Гунгаасүх уран бүтээлчдийн дэглэсэн шинэчилсэн танхимаа нээгээд үзэгч түмэндээ хүргэж байгаад баяртай байна.

Ардын жүжигчин, СУИС-ийн хүндэт профессор Ж.ЛХАМХҮҮ:

-Анх 1963 онд Улсын багшийн дээд сургуульд кино драм анги нээгдэж анхны дээд мэргэжилтэй жүжигчинг бэлдэж байсан юм. Ингээд анхны дээд мэргэжилтэй жүжигчин болж ороод амьдралынхаа 30 жилийг уг театртай холбосондоо баяртай байдаг. Театрынхаа хөгжлийг би ойлгохдоо миний үеийнхнийг  алтан үеийн залгамжлагчид хэмээн тодорхойлж болох юм. Ер нь уран бүтээлч хүн тухайн урлагтаа зүр сэтгэлээ зориулж дүрдээ амьдарч байж жүжигчин болдог. Аливаа уран бүтээлч ур чадвар, ухаан сэтгэлээ  нэгтгэн дүрээ өмсөж гэмээ нь сая л сайн уран бүтээл төрдөг юм шүүдээ. Тиймээс жүжигчин мэргэжлийг хямдхан мэтээр төсөөлөх боломжгүй. Энэ үзэсгэлэнт миний тоглож байсан хэд хэдэн уран бүтэээлийн зургууд харагдаж байна. Үүнд Фридрих Шиллерийн “Хар санаа хайр сэтгэл”, “Шекспирийн Отелла”, “Антон Павлович Чехав интоорын цэцэрлэг” гэх мэт жүжгийн хэсгийг харуулсан зургууд тавигджээ. Улсын драмын эрдмийн театр нь бидний нэг гэр  театр маань хүний сэтгэлийг сэргээсэн оюун ухааныг гоо зүйн хүмүүжилд хүмүүжилдэг гайхалтай газар билээ. Ийм гайхалтай газрыг түүхийг таниулсан үзэсгэлэн сайхан санагдаж байна.

Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Урнаа:

-Өнөөдөр бидний үндсэн баярын ажиллагаа музейн нээлтээрээ эхэлж байна. Улсын драмын эрдмийн театр маань 90 жилийн  гайхалтай түүхэн он жилүүдийг үдсэн байна. Энэ гайхалтай түүхийн 32 жилд нь миний бие энэ олон мундаг ахмад болоод залуучуудтайгаа хамтарч ажиллажээ. Ер нь бол манай байгуулага музейтай хамтарч ажилладаг. Ямар нэгэн нээлт болвол энэ музейдээ гаргаж тавьдаг юм. Театрын эртний болон одоо тоглож байгаа бүх хүмүүсийн хөрөг зураг түүхэн баримт зэрэг нь музейд хадгалагддаг. Энэд дэлгэгдсэн уран бүтээл нь манай уран бүтээлч найруулагч зураглаач бүх уран бүтээлчдийн хадгалагдаж ирсэн түүхэн үзмэрүүд байна. 1982 онд тавигдсан "Гургалдайн дуучин" жүжигт анх удаа тоглож байсан юм. Уг жүжгийн хэсгийн зургийг дэлгэсэнд туйлын их баяртай байна.

Драмын театрын жижиг чимэглэлийн эрхлэгч үйлдвэр, техник хэлтэсийн дарга Б.Батбилэг:

-Манайд үзэсгэлэнт нийт 500 гаруй уран бүтээлчийн түүхэн зураг тавигдсан байна. Мөн 1931 оноос хойших түүхийг зургаан үе шаттайгаар харуулахыг зорьсон юм. Зарим нь өмнө тавигдаж байсан хуучин зургуудыг  шинэчилж гаргалаа. Ерөнхийдөө уг үзэсгэлэн нь хойч үеээ дэмжих тэдний өмнөх үеийн уран бүтээлчдийн түүхэн он цагийг харуулсан гайхалтай уран бүтээлийн цоморлогийг дэлгэж байгаа юм. Үүнд плакат ном товхимол зураг зэргийг гүйдэг самбаруудаар зааглан харуулжээ. Хамгийн гол нь бид "Бөмбөгөр ногоон" театраас авхуулаад өнөөдрийг хүртэлд чухам юу хийсэн түүнийгээ баримтжуулсан болно. Мөн театрын арын албыг хариуцдаг жижиг чимэглэл хувцас хэрэглэлийг хийсэн зэргийг харах боломжтой.

П.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж