Хулгайн анчид 5.4 сая төгрөгийн хохирол учруулжээ

Хуучирсан мэдээ: 2021.11.10-нд нийтлэгдсэн

Хулгайн анчид 5.4 сая төгрөгийн хохирол учруулжээ

Хулгайн анчид 5.4 сая төгрөгийн хохирол учруулжээ

Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албанаас хууль бусаар ховор амьтдыг агнасан иргэдийг шалгаж байна. Тус газрын мэдээлснээр хулгайн анчид нийт 5.4 сая төгрөгийн хохирол учруулжээ. Тодруулбал, Увс аймгийн Өмнөговь сумын хоёр иргэн бүлэглэн шунахайн сэдлээр янгирын тэх агнасан хэрэг энэ сарын 10-нд гарчээ.

Тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна.

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор ховор амьтны жагсаалтад багтсан янгирын тэх хоёр толгойг агнасан. Тус бүрийн экологи эдийн засгийн үнэлгээ 2.7 сая төгрөг. Нийт 5.4 сая төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж