Хөлдөөгүй нуурыг иргэд автомашинтай гаталж байна

Хуучирсан мэдээ: 2021.11.10-нд нийтлэгдсэн

Хөлдөөгүй нуурыг иргэд автомашинтай гаталж байна

Хөлдөөгүй нуурыг иргэд автомашинтай гаталж байна

Идэр ес эхлээгүй тул гол нуурууд мөстөхөөр хүйтний эрч чангараагүй болохыг мэргэжилтнүүд сануулсаар байна. Гэвч сүүлийн үед мөс цөмөрч иргэд живсэн тохиолдлууд цөөнгүй гарах болжээ. Хамгийн сүүлд өчигдөр /2021.11.09/ Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутаг Шишгэд голын мөс цөмөрч автомашинтай живсэн байна. Тодруулбал,  “УАЗ Пургон 37419” загварын автомашинаар зорчиж явсан иргэн 58 настай эрэгтэй, 39 настай эмэгтэй нар осолдсон тул аймгийн Онцгой байдлын алба хаагчид автомашиныг татан гаргахаар ажиллаж байгаа аж. Үүнээс өмнө Онцгой байдлын ерөнхий газарт бүртгэгдсэн дуудлага мэдээллийг харвал,

  • 2021.11.08  Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Бэл багийн нутагт Цагаан нуурын мөсөнд "Пронтер" загварын ачааны автомашин осолдов. Тус автомашинд зорчсон гурван хүний нэг нь амь насаа алдав. Тодруулбал, 30 настай эрэгтэйн цогцосыг алба хаагчид нуурын гүнээс гаргасан бол автомашины тэвшин дээр эсэн мэнд гарсан хоёр хүнийг эмнэлэгт хүргэсэн.
  • 2021.11.06 Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум, Улаан-Гол гэх хөлдөөгүй нууранд мөс цөмөрч автомашин живсэн.
  • 2021.11.05 Архангай аймгийн Түвшрүүлэх сумын нутаг Дунд нуурын мөс цөмөрч суудлын автомашин суусан байна. Аврах багийнхан очиход нуурын гол хэсэгт автомашин суусан байсныг татан гаргажээ.

Онцгой байдлын ерөнхий газраас иргэдийг гол мөстөөгүй байхад нуур гатлахгүй байхыг дахин сэрэмжлүүлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж