"Ай ёо доктор” нэвтрүүлгийн эмч Б.Дугархүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны тус зөвлөх болжээ. Тэрбээр энэ талаар цахим хуудастаа “Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн иргэдийн эрүүл мэндийн боловсрол хариуцсан орон тооны бус зөвлөх боллоо. Энэ хүрээнд Монгол орон даяар эрүүл мэндийн боловсролыг сайжруулах зорилготой “Ай Ёо" ток шоуг хүргэхээр бэлтгэл ажлаа хийж дууслаа.
Тун удахгүй зонхилон тохиолддог өвчлөлүүдийг энгийн ойлгомжтой байдлаар тайлбарласан нэвтрүүлэг маань хүрэх болно. Мөн цаашид долоо хоног бүр та бүхэнтэйгээ лайв мэдээллэээрээ уулзаж байх болно” гэжээ.
Сонирхуулахад, тэрбээр олон нийтэд чиглэсэн эрүүл мэндийн нэвтрүүлгээ 2015 оноос эхлэн хийж эхэлжээ.
Холбоотой мэдээ