Нобелийн энх тайвны шагналт Малала Англид хуримлалаа

Хуучирсан мэдээ: 2021.11.10-нд нийтлэгдсэн

Нобелийн энх тайвны шагналт Малала Англид хуримлалаа

Нобелийн энх тайвны шагналт Малала Англид хуримлалаа

Пакистаны охидын боловсролын төлөө тэмцэгч 15 настай Малала Юсуфзай охин 2012 онд талибанчуудын халдлагад өртөн хүнд шархтсан. Түүнийг Англид авчран хагалгаа хийж, гэмтсэн нүүрийг нь сэргээснээр Малала амьдралаа эргүүлэн авсан. Түүнчлэн тэрбээр Оксфордын их сургуулийг философи, улс төр, эдийн засгийн зэрэгтэй өнгөрсөн төгссөн юм. Тэгвэл өдгөө 24 настай  Малала өчигдөр Английн Бирмингхэмд найз залуу Ассер Маликтайгаа хуримаа хийсэн байна. Тэд гэр бүлийн хүрээнд исламын ёс заншлаар хуримласан аж. 

Талибанчуудын халдлагаас амьд үлдсэн Малала өөрийнхөө амьдралаар "Намайг Малала гэдэг" нэртэй ном бичсэн нь хамгийн их борлуулалттай ном болсон. Мөн тэрбээр 17 настайдаа охидын эрх, боловсролын төлөө зоригтойгоор дуу хоолойгоо өргөж, зэвсэг этгээдүүдийн халдлагаас мултарсныхаа төлөө Нобелийн энх тайвны шагналыг 2014 онд хүртсэн. Өдгөө тэрбээр Малала сангийнхаа хүрээнд Афганистанд охидын боловсролыг дэмжих ажилд хоёр сая ам.долларыг хөрөнгө оруулжээ. Мөн "Apple" телевизтэй  охид, эмэгтэйчүүдийн асуудлыг хөндсөн баримтат кино, цувралыг хийхээр гэрээ байгуулсан байна. 


ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж